МУИС: Нагояа их сургууль оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2021-02-10

Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд анхаарлаа хандуулаарай. МУИС болон Япон Улсын Нагояа Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарласан байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

- МУИС-ийн бакалавр, магистрын хөтөлбөрийн идэвхтэй суралцаж буй оюутан байх /хамгийн багадаа 1 улирал амжилттай суралцсан байх/
- Голч оноо 3.0 буюу түүнээс дээш
- Англи, Япон хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх.
- Англи хэл дээр суралцах бол TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 485 оноотой байх.
- Япон хэл дээр суралцах бол JLPT N2, N1 түвшинтэй байх.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Сургуулийн тодорхойлолт (англи хэл дээр, тамгатай байх)
2. Албан ёсны дүнгийн хуулбар (англи хэл дээр, тамгатай байх)
3. Тодорхойлох захиа -1ш (багшийн тодорхойлолт, гарын үсэгтэй байх)
4. Суралцах төлөвлөгөө: 
- Англи хэл дээр 400 үг
Япон хэл дээр 800 тэмдэгт
Судлаач оюутан 800-1600 үг
Агуулга: өөрийн сургалтын төлөвлөгөө, зорилт, Нагоя их сургуульд судлах хүсэлтэй хичээлийн жагсаалтыг багтаасан байна.
Сургуулийн нэр, хөтөлбөр, овог нэрийг хуудасны дээд талд бичиж хамгийн сүүлд өөрийн гарын үсэг /оюог нэр/ он сар тавьсан байна.
Шивсэн байна
5. Хэлний мэдлэгийг харуулсан сертификатыг эх хувиар хавсаргах TOEFL iBT 79, IELTS 6.0, TOEIC 780, CEFR B2, CET-6 450 эсвэл Япон хэлний Japanese Language Proficiency Test (JLPT) N2-N1 онооны батламжийн хуулбар/
6. Health certificate эмчийн тамгатай байх /татах/
7. Гадаад пасспортын хуулбар
8. Цээж зураг
9. Санхүүгийн/банкны баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах бол – 1,000,000 йены баталгаа гаргана. (Банкны англи хэл дээрх албан тодорхойлолт байна)

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

ТЭТГЭЛЭГ:

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 15.00 цаг. Хөтөлбөрийн хугацааг сунгахгүй тул тодруулах зүйл гарвал хүсэлт гаргах сүүлийн хугацаанаас өмнө studentaffairs@num.edu.mn хаягаар холбогдоно уу. Ердөө хоёр оюутныг сонгон шалгаруулах тул яараарай. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. 

Эх сурвалж: МУИС

#Тэтгэлэг #Боломж #Хөтөлбөр