Номын тойм бичихийн тулд ЗАЙЛШГҮЙ анхаарах зүйлс


Б. Мөнхгэрэл | YOLO.MN
2021-02-01

Зохиолч Luisa Plaja уншсан номынхоо тоймыг хэрхэн бичих талаар маш үнэ цэнтэй зөвлөмж хүргэснийг та бүхэнд хүргэж байна.

НЭГДҮГЭЭРТ: НОМЫН ГОЛ САНААГ БАГТААСАН ХОЁР ӨГҮҮЛБЭРЭЭР ЭХЭЛ

Гэхдээ номын өрнөл хэсгийн тухай бичиж уншигчдаа "спойлер"-дож болохгүй шүү! Дүрмийн дагуу номын дунд үеэс цааших үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичихээс зайлсхийгээрэй. Мөн тухайн номын үйл явдал олон олон боть болон хэвлэгдсэн бол үүнийг нь ч мөн эхэн хэсэгт нь дурдах хэрэгтэй болов уу. 

ХОЁРДУГААРТ: НОМНООС ТАНД ХАМГИЙН ИХ ТААЛАГДСАН ХЭСГЭЭР ҮРГЭЛЖЛҮҮЛ

Ингэхэд дараах асуултууд тус болно. Үүнд:

  • Таны дуртай дүр хэн байсан бэ? Яагаад?
  • Дүрүүд танд бодит санагдсан уу?
  • Энэ түүх танд үргэлжлүүлэн таамаглах сэдлийг төрүүлж байсан уу?
  • Энэ номоос танд аль хэсэг нь хамгийн их таалагдсан бэ? Яагаад?
  • Гунигтай, нууцлаг, адал явдалт үзэгдлүүд нүдэнд харагдахуйц дүрслэгдсэн байв уу? 
  • Энэ ном таныг инээлгэсэн үү, уйлуулсан уу?
  • Энэ түүх таныг өөртөө дурлуулж, хуудаснуудыг нь өөрийн мэдэлгүй л эргүүлж байсан уу гэх мэт асуултуудад хариулаад үзээрэй.

ГУРАВДУГААРТ: НОМООС ТААЛАГДААГҮЙ ХЭСГИЙГ ДУРДААРАЙ.

Харин одоо уг номын аль хэсэг өөрт тань яагаад таалагдаагүй талаар бичээрэй. Жишээлбэл:

  • Түүх сонирхолтой байсан уу? 
  • Төгсгөл нь бухимдал төрүүлсэн үү?
  • Гол дүрд санаа тавихад хэцүү байсан уу, яагаад гэдгийг нь бодож олсон уу?

ДӨРӨВДҮГЭЭРТ: ТОЙМОО НЭГТГЭЭРЭЙ

Та уг номыг ямар бүлгийн хүмүүст санал болгомоор байгаагаа ч мөн бичээрэй. Жишээлбэл: 

  • Залуу уншигчдад
  • Ахмад уншигчдад
  • Нууцлаг түүхүүдэд дурлагсдад
  • Инээдмийн түүхүүдэд дурлагсдад гэх мэтчилэн аль төрлийг сонирхон уншдаг хүмүүс тохиромжтой ном болохыг оновчтой бөгөөд тодорхой тэмдэглээрэй. Мөн үүнтэй харьцуулах ном, цувралыг дурдаж өгвөл илүү сонирхолтой болно.

ТАВДУГААРТ: ТУХАЙН НОМД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ

Хүсвэл та уншсан номдоо 0-10 хүртэл хэдэн оноо өгмөөр байгаагаа ч бичиж болно. 

Номын тоймоо бичих гэж байгаа чамд амжилт хүсье! Шинээр мэдсэн ойлгосон зүйлсээ бусадтай хуваалцана гэдэг хамгийн гайхалтай зүйл шүү. 

#Боловсрол #Ном #Тойм #Тэмдэглэл