"Bridgerton" цуврал Netflix-ийн РЕКОРДЫГ эвдлээ


Миау | YOLO.MN
2021-01-29

Тэртээ 1800-аад оны эхэн үеийн Их Британид өрнөх сонирхолтой үйл явдлыг өгүүлэх “Bridgerton” цуврал видео стрийминг үйлчилгээний Netflix-ийн рекордыг эвдсэн талаар тус сүлжээнээс мэдэгджээ.

Julia Quinn-ий ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг цувралыг Netflix-т нээлтээ хийсэн эхний 28 хоногт нийт 82 сая гаруй хэрэглэгчид (айл өрх) үзсэнээр тус сүлжээний түүхэн дэх рекордыг шинэчилсэн байна. Түүнчлэн АНУ, Их Британи, Франц, Бразил, Энэтхэг тэргүүтэй 83 улс орны трэнд цувралын жагсаалтыг тэргүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус платформоос “Bridgerton” цувралын хоёрдугаар бүлгийн зураг авалт ирэх хавар эхлэх талаар албан ёсны мэдэгдэл хийсэн билээ. Цувралын эхний бүлгийн үйл явдал Bridgerton-ий гэр бүлийн ууган охин Daphne Bridgerton болон Simon Basset гүнгийн харилцаанд төвлөрсөн бол дараагийн бүлэгт Bridgerton-ий гэр бүлийн өөр нэгэн гишүүнийг онцлох хүсэлтэй байгаа талаар уг цувралын ерөнхий продюсер Chris Van Dusen мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

#Кино урлаг #Netlfix #Рекорд