ӨНӨӨДӨР олон улсын НОМЫН БАЯР болж номнуудыг 20-50 хувь хямдруулна


Үжин | YOLO.MN
2016-09-16

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг ӨНӨӨДӨР, МАРГААШ буюу энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Тус арга хэмжээнд олон улсын зохиолч бүтээгч, уншигчид төдийгүй жуулчдыг татах олон сонирхолтой арга хэмжээ болох юм.
 
Энэ өдрүүдэд:
 
Олон улсын соёлын үзэсгэлэн
“Ном яръя, кофе ууя”
“Уншлагын баяр”,
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
Зохиолын дүрийн тоглолтууд,
Номын үзэсгэлэн худалдаа
Хүүхдийн зургийн уралдаан
Номын шагналтай олон тэмцээн уралдаанууд болохоос гадна энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.
 
Нийслэлийн иргэн та олон улсын номын баярт хүрэлцэн ирж өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авах боломжтой. Мөн түүнчлэн Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллагууд, зохиолч орчуулагч, уран бүтээлчид, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоор болжээ.

#Ном #Book #Hobby #Freetime