Жүжигчдийн бүрэлдэхүүнээрээ олныг татсан “DownFalls High”


Б. Ууганзаяа | YOLO.MN
2021-01-27

Залуусын дунд чамгүй алдартай реппэр Machine Gun Kelly /MGK/ энэ сарын дундуур “Downfalls High” хэмээх мьюзиклээ олны хүртээл болгосон билээ. Ингээд 49 минутын турш үргэлжлэх уг киноны талаар мэдээллийг хүргэе. 

2000-аад оны үеийн ахлах сургуулийн тухай кино, клипийг санагдуулах энэхүү бүтээлийн үзэгчдийг хамгийн их татаж буй зүйл нь жүжигчдийн бүрэлдэхүүн юм. Тухайлбал, энэ цаг үеийн хамгийн алдартай ТикТокчдын нэг Chase Hudson, HBO сувгийн "Euphoria" цувралын Cassie-гийн дүрээр танигдсан жүжигчин Sydney Sweeney, дуучин Maggie Lindemann, реппэр Iann Dior, Trippie Redd нар тоглосноороо онцлог. 

Кино шүүмжлэлийн IMDb сайтаас 7,8 хэмээх муугүй өндөр үнэлгээ аваад буй энэхүү киноны зураг авалтыг ердөө дөрвөн өдрийн дотор хийж дуусгасан бөгөөд 20 ам.долларын үнэтэй камераар бичсэн аж. Харин ерөнхий продюсер, найруулагчаар нь MGK өөрөө ажилласан билээ. 

Реппэр Machine Gun Kelly өнгөрсөн онд жүжигчин Megan Fox-той үерхэж байгаагаа зарласан нь багагүй дуулиан, шуугиан дэгдээгээд байсан юм. Дөрвөн насны зөрүүтэй хосуудын хувьд “Downfalls High” киноны нээлтийн үйл ажиллагаа хамтдаа оролцсон анхны улаан хивсний ёслол нь байлаа. 

Эх сурвалж: Billboard

#Кино урлаг #Downfalls High