10 жилийн түүхт "Running Man" нэвтрүүлгийн тухай 10 баримт


Энэ удаа уншигч та бүхэндээ Өмнөд Солонгосын SBS телевизийн “Бүү алх, Гүйгээрэй” уриатай “Running Man” цэнгээнт нэвтрүүлгийг онцлон танилцуулж байна. 2010 оны долдугаар сарын 11-нд анхны дугаараа цацаж байсан энэхүү нэвтрүүлэг нь өдгөө нийт 538 дугаарыг хүргэжээ.

Нэвтрүүлгийн үндсэн оролцогчид уригдсан зочдын хамт хөгжөөнт сорилт, даалгавруудыг биелүүлдэг энэхүү шоу нэвтрүүлгийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.

1. ХАМГИЙН ХОШИН ХАМТ ОЛОН

  • YOO JAE SEOK

  • HA HA БУЮУ HA DONG HOON

  • JEE SEOK JIN

  • KIM JONG KOOK

  • LEE KWANG SOO

  • SONG JI HYO

  • YANG SE CHAN

  • JEON SO MIN

2. “ҮНДЭСНИЙ ХӨТЛӨГЧ” YOO JAE SEOK

“Running Man” нэвтрүүлгийн гол хөтлөгч бол “Үндэсний хөтлөгч” хочит Yoo Jae Seok юм. Тэрээр 1991 онд хошин шогийн жүжигчнээр энтертайнмент ертөнцөд хөл тавьж, 2002 оноос хөтлөгчийн карьераа эхлүүлсэн юм. Тэрээр Rain, Lee Hyo Ri нартай хамтран SSAK3 хамтлагийг байгуулан “Beach again” нэртэй уран бүтээл гаргаад байгаа билээ.

3. НЭВТРҮҮЛГИЙН ҮНДСЭН ОРОЛЦОГЧ БАЙСАН АЛДАРТНУУД

Та бидний сайн мэдэх “Нарны үр сад” цувралын гол дүр, жүжигчин Song Joong Ki энэхүү нэвтрүүлгийн анхны гишүүдийн нэг байжээ. Тэрээр 40 дэх дугаар хүртэл идэвхтэй гишүүнээр оролцсон бөгөөд жүжигчний карьертаа анхаарахаар нэвтрүүлгээ орхисон юм.

Реппэр Gary 324 дугаарын турш нэвтрүүлгийн үндсэн гишүүн байсан ба мөн л урлагийн карьертаа анхаарахаар нэвтрүүлгээ орхисон билээ. Тэрээр нэвтрүүлгийн гишүүн, жүжигчин Song Ji Hyo-тэй дотно байсан ба тухайн үедээ “Monday couple” хэмээн нэрлэгддэг байсан.

4. RUNNING MAN МОНГОЛД

2017 онд нэвтрүүлгийн 352, 353 дугаар хэсгүүдийн зураг авалт Монгол улсад хийгдэж байсан билээ. Тэд эхний өдрөө Улаанбаатар хотод өнгөрүүлж, хоёр дахь өдрөө Монголын ахуй соёлтой танилцахаар малчин ардтай уулзаж олон сонирхолтой зүйлсийг туршиж үздэг.

5. RUNNING MAN-Д ХАМГИЙН ОЛОН УДАА УРИГДСАН ОРОЛЦОГЧ

Нэвтрүүлгийн 21 дугаарт оролцогчоор уригдаж байсан хүн бол жүжигчин Kang Ha Na юм. Тэрээр та бидний сайн мэдэх "Start-Up" (2020) цувралд Eun Jae-гийн дүрийг бүтээсэн билээ.

6. 300 ДАХЬ ДУГААР

2016 оны 300 дахь дугаар нэвтрүүлгийн хамгийн сонирхолтой дугааруудын нэг байсан юм. Энэхүү дугаарт нэвтрүүлгийн гишүүд 300 ширхэг хоолны хачрыг цагтай уралдан идэж, 300 хайрцаг гоймонг BTS хамтлагийн гишүүдтэй уралдан зөөж, 300 оюутантай авьяас чадвараараа өрсөлдөж байсан юм. Мөн Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоотой хамтран фэнүүддээ зориулан малгай, богино ханцуйтай цамц гаргасан.

7. ХАМГИЙН ӨНДӨР ҮЗЭЛТТЭЙ ДУГААР

2013 онд гарч байсан 131 дэх дугаар нь "Running Man" шоу нэвтрүүлгийн түүхэн дэх хамгийн өндөр үзэлттэй дугаар аж. UFC тамирчин Chu Sung Hoon болон жүжигчин Lee Si Young нарын оролцсон уг ангийн үзэлт нь 23.6 хувьд хүрч байжээ. Одоогоор энэ үзүүлэлтийг давсан тохиолдол байхгүй билээ.

8. RUNNING MAN “NAME TAG”

Нэвтрүүлгийн дугаар бүрд үндсэн гишүүд, оролцогчдод нэрийг нь бичсэн наалттай цаас өгдөг ба нэг цаасны үнэ нь 60 мянган вон.

9. JEON SO MIN БА KIM JONG KOOK

2019 онд нэвтрүүлгийн гишүүн, дуучин Kim Jong Kook өөрийн анхны тоглолтоо хийсэн бөгөөд Yoo Jae Seok, Lee Kwang Soo, Yang Se Chan түүний дэмжихээр иржээ. Мөн Jeon So Min гэр бүлийн хамт тоглолтыг нь үзсэн бөгөөд тоглолт дууссаны дараа жүжигчин Jeon So Min-ий ээж түүнийг хүргэнээ болгохыг хүсдэг тухайгаа хэлж байжээ.

10. “RUNNING 9” ФЭН УУЛЗАЛТ

2019 оны есдүгээр сарын 22-нд үндсэн найман гишүүн бусад уран бүтээлчтэй хамтран “Running 9” фэн уулзалтын тоглолтыг зохион байгуулсан. 9 жилийн турш нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч, фэнүүддээ талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн мартагдашгүй тоглолт болсон юм.

Эх сурвалж: Wikipedia, Allkpop

#Энтертайнмент #Нэвтрүүлэг #Running man