АНУ-ын Засгийн газрын Фүлбрайт тэтгэлэг зарлагдлаа


Б. Номинзул | YOLO.MN
2021-01-25

АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Фүлбрайт хөтөлбөр зарлагдлаа. 2022-2023 оны Фулбрайт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд өргөдлөө 2021 оны гуравдугаар сарын 22-ны 08:30 минутаас өмнө илгээх шаардлагатай аж. 

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд дараах үндсэн шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Монгол улсын иргэн ба Монгол Улсад оршин сууж байх
- Дээд боловсролтой байх /Бакалаврын диплом болон үүнтэй дүйх зэрэгтэй байх/
- Багадаа 1.5 жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээс хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/ ITP 575, IELTS 7 оноотой байх

Дараах чиглэлээр суралцах оюутнуудыг түлхүү дэмжинэ. Үүнд: 

- Түүх
- Биологи
- Бизнес/Эдийн засаг/ Санхүү
- Инженер
- Англи хэл / TESOL
- Хүйсийн болон эмэгтэйчүүдийн судалгаа
- Түүх соёл
- Олон улсын хөгжил
- Олон улсын харилцаа
- IT/ харилцаа холбоо
- Сэтгүүлч
- Хууль эрх зүй
- Хэл шинжлэл
- Менежмент
- Сэтгэл зүй судлал
- Олон нийттэй харилцах удирдлага/ Олон нийтийн бодлого
- Улс төрийн шинжлэх ухаан
- Театр/ Драм/ Бүтээлч бичвэр
- Хот/ бүсийн төлөвлөлт
- Мал эмнэлэг

Хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран хүлээн авах боломжтой. Харин асууж тодруулах зүйл гарвал exchange@usembassy.mn цахим хаягаар хандаарай. 

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яас

#Тэтгэлэг #Боломж #Хөтөлбөр