Аль улсын иргэд хамгийн олон улс руу ВИЗГҮЙ аялдаг вэ?


Т. Азжаргал | YOLO.MN
2021-01-25

Элчин сайдын яамд дугаар авах, бичиг баримтаа бүрдүүлэх гээд виз мэдүүлэх ажил хормын дотор бүтдэг зүйл биш билээ. Харин зарим улсын иргэд дэлхийн ихэнх улс орон руу онгоцны тасалбараа худалдан аваад л түр хугацаагаар зорчих боломжтой байдаг аж. 

"The Henley Passport Index" байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын визгүй зорчих боломж бололцооны талаар мэдээлэл гаргадаг бөгөөд энэ жилийн тайлангаа гаргасныг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Хамгийн олон улс руу визгүй зорчих боломжтой улсын иргэд:

1. Япон –  Тус улсын иргэд 191 улс руу визгүй аялах боломжтой байдаг гэнэ.

2. Сингапур – 190 улс

3. Өмнөд Солонгос болон Герман улс – 189 улс

4. Итали, Финланд,  Испани болон Люксенбург – 188 улс

5. Дани болон Австри – 187 улс

Харин эсрэгээрээ хамгийн цөөн улс руу визгүй зорчих боломжтой улсууд бол:

106. Сомали, Йемен - 33 улс

107. Пакистан - 32 улс

108. Сири - 29 улс

109. Ирак - 28 улс

110. Афганистан - 26 улс

Эдгээр улсын иргэдийн хувьд гадаадад зорчиход маш хүндрэлтэйгээр зогсохгүй гаднын иргэд ч дээрх улсуудад зорчих эрх авах боломж бага.

Монгол улсын хувьд уг судалгаанд хамрагдсан 110 орноос 82 дугаар байрт жагссан байна. 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар манай улсын энгийн паспорттай иргэд Хятад, Филиппин, Малайз, Казахстан, Киргиз гэхчлэн 24 улс руу 14-90 хүртэлх хоног визгүй зорчиж болох аж. Харин дипломат, албан паспорт болон бусад хөнгөлөлттэй тохиолдолд нийт 62  улс руу зорчих боломжтой байна. 

Эх сурвалж: Henley Passport Index

#Мэдээ #Сонин хачин #Аялал