“Mr.Queen” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-01-20

Бид өмнөх дугаарт “True Beauty” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа хөгжилтэй, шинэлэг өнгө аясаараа алдаршсан “Mr.Queen” цувралыг онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 8.5/10

Киноны үнэлгээ /AsianWiki/: 93%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арванхоёрдугаар сарын 12

Нийт ангийн тоо: 20

Үйл явдал: Ерөнхийлөгчийн ахлах тогоочоор ажилладаг Jang Bong Hwan хилс хэргээр гүтгэгдэн зугтаж байхдаа санамсаргүй байдлаар өндрөөс ус руу унана. Ийнхүү тэрээр сэрэхдээ эмнэлэг биш огт өөр газар сэрэх ба хамгийн хачирхалтай нь эмэгтэй хүн болчихсон байлаа. Jang Bong Hwan нөхцөл байдлыг хараахан хүлээн авч чадахгүй байсан хэдий ч өөрийгөө Жусоны үеийн хатан Kim So Yong-ийн биед орсон гэдгээ мэднэ. Ийнхүү өөрийн биедээ буцаж орох арга замыг хайж эхэлнэ.

ЧАДВАРЛАГ НАЙРУУЛАГЧ

Энэхүү цувралыг Өмнөд Солонгосын чадварлаг найруулагчдын нэг болох Yoon Sung Sik найруулсан билээ. Тэрээр “Bridal Mask” (2012), “Hwarang” (2016) зэрэг бүтээлүүдээрээ олонд танигдаж, чадвараа бататгаж чадсан. Тийм ч учир “Mr.Queen” цуврал цацагдахаас өмнө үзэгчид өндөр хүлээлттэй байсан билээ.

ЦУВРАЛЫН ЭХ ХУВИЛБАР

“Mr.Queen” цуврал нь 2015 онд гарсан Хятадын “Go Princess Go” хэмээх богино хэмжээний цувралын шинэчлэгдсэн хувилбар юм. Уг цуврал нь тайз, дэлгэцийн шилдгийг шалгаруулах наадмуудын олон олон төрөлд нэр дэвшиж байсан бөгөөд нэр дэвшсэн төрөл бүрдээ ялалт байгуулж байжээ. 

ДАХИН ХАМТРАЛ

Цувралд Cheol Jong хааны дүрийг бүтээсэн жүжигчин Kim Jung Hyun болон Jo Hwa Jin-ий дүрийг бүтээсэн жүжигчин Seol In Ah нар өмнө нь “School 2017” (2017) цувралд хамтран дүр бүтээж байжээ.

Мөн Kim So Yong-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Shin Hye Sun болон их хатан эхийн дүрийг бүтээсэн жүжигчин Bae Jong Ok нар нь “Innocence” (2020) хэмээх бүрэн хэмжээний кинонд ээж, охин хоёрын дүрийг бүтээж байв.

ҮЗЭГЧДИЙН ХАНДАЛТ

“Mr.Queen” цуврал нь одоо гарч буй цувралууд дундаасаа хамгийн өндөр хандалттай нь гэдгийг онцлох нь зүйтэй байх. Киноны нэгдүгээр ангийн үзэлт 8.3 хувийн үзэлттэй байсан бол 12-р ангийн үзүүлэлт 14.2 хувьтай байжээ. 

SHIN HYE SUN

Цувралын гол дүр болох Kim So Yong-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Shin Hye Sun нь ойрын үед олон нийтээс чамгүй хэмжээний магтаалыг сонсох болжээ. Тэрээр 2013 онд жүжигчний гараагаа эхлүүлж байсан ба 2017 онд “My Golden Life” цувралд анхны гол дүрээ бүтээж байсан аж. Түүнийг карьерынхаа туршид дуурийн дуучин, балетчин, өсвөр насны охин зэрэг маш олон ялгаатай дүрийг чадварлагаар бүтээж байсан тул үзэгчид ийн ам сайтай байдаг байна. 

Тэрээр “Angel’s Last Mission: Love” цувралд тоглохын тулд мэргэжлийн балетчидтай хамтран бүтэн зургаан сарын турш бэлтгэл хийж байсан гэдэг.

ҮЗЭГЧИД ХОЁР ХУВААГДАВ

Үзэгчид ихэвчлэн гол дүрийн хоёр залуугийн хэн нь гол дүрийн эмэгтэйгээ өөрийн болгох дээр хоёр тал болон хуваагддаг. Тэгвэл “Mr.Queen” цувралын үзэгчид Kim So Yong хатан болон Cheol Jong хааны төлөө хуваагдсан гэнэ. Учир нь Kim So Yong хатны биед эрэгтэй хүний сүнс орсон учир зарим үзэгчид түүнийг ирээдүйрүүгээ буцаж байж цуврал гайхалтай төгсөнө гэж үзэж байгаа аж. Тэгвэл үлдсэн хэсэг хүмүүс хаан, хатан хоёрыг аз жаргалтай амьдраад Жусоны үедээ үлдээсэй хэмээн хүсэж байгаа гэнэ.

Ийнхүү нийтлэлийн төгсгөлд цувралын хөгжилтэй хэсгээс хүргэж байна.

Эх сурвалж: Soompi

#Бидний мэдэхгүй баримтууд #Mr.Queen