Залуу дадлагажигч хөтөлбөр зарлагдлаа


Зориг сангаас санаачилж буй “Залуу дадлагажигч” хөтөлбөр дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 

Энэхүү хөтөлбөр нь ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, өөрийн хүссэн чиглэлийн байгууллага дээр богино хугацааны дадлага хийх боломжийг олгодгоороо онцлогтой билээ. 

УГ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

- Мэргэжил сонголтын зөвлөгөө авах
- Хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах
- Сонирхож буй салбарынхаа томоохон компани, байгууллагад мэргэжлээ таних дадлагад хамрагдах зэрэг боломжууд бүрдэх юм.

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

- ЕБС-ийн 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- Долоо хоног бүр хоёр удаагийн цахим сургалтад цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл тэмүүлэлтэй байх
- Хөтөлбөрөөс сурсан мэдсэнээ бусдад түгээх эрмэлзэлтэй байх. 

Хөтөлбөрийн шаардлага хангасан сурагчид анкетыг цахимаар буюу ЭНД дарж бөглөнө. 

Анкет хүлээн авах хугацаа 2021 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 23:59 цагаар эцэслэгдэнэ. 

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Junior Internship Program - JIP Фэйсбүүк хуудсаар лавлан аваарай. 

Эх сурвалж: Зориг сан

#Боловсрол #Хөтөлбөр\