Ахлах ангийн УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛД үзэх ӨГҮҮЛЛЭГ, ШҮЛЭГ, ЗОХИОЛУУД


Т.Ариунбаяр | YOLO.MN
2016-09-14

Уран зохиол гэдэг хүнд ухаарал хайрлаж, мэдлэг өгөхийн зэрэгцээ хүмүүжлийн хамгийн эерэг аргуудын нэг байдаг билээ.

Олон бадаг шүлэг чээжлэх, бүтэн роман уншиж сэтгэгдэл бичих гээд их цаг орох ажлыг ганцхан өдөрт хийх яаралтай даалгаврууд сурагч бидэнд олон гардаг. Энэ үеийг амжилттай давах нэгэн арга бол дэвших ангид маань ямар зохиол, шүлэг, тууж, өгүүллэг, роман үзэх вэ гэдгээ эрт мэдэж уншиж судалсан байвал чамд л давуу тал болно шүү дээ. Мөн ном зохиол сайн уншсанаар бичгийн арга барил, найруулга ч сайжирдаг учир чанартай сайн эссе бичихэд хэрэг болдог.

Ингээд ЕБС-ын 8-12-р ангийн Уран зохиолын хичээлийн хуваарийг сонирхоцгооё.


1. ЕБС-ийн 8-р анги

Үндэсний болон өрнө, дорнын уран зохиолтой танилцаж уран зохиолын нэлээн олон төрөлд суурь мэдлэгтэй болж авдаг үе шүү. Энэ л үед ухаарлаас илүү сонирхол чухал.

1. Б. Ренчин "Монгол хэл" шүлэг
2. С. Буяннэмэх "Уран гоо охины үлгэр" өгүүллэг
3. С. Дулам "Хүмүүн бичиг" шүлэг
4. "Ри багшийн түншүүр" хууч яриа
5. Л. Түдэв "Эрээн цоохор" туурь
6. "Гэрийн ерөөл" ерөөл
7. "Эрийн гурван наадмын магтаал" магтаал
8. Т. Галсан "Жирмийн сүлжээ" шүлэг
9. "Хангайн магтаал" магтаал
10. Д.Нацагдорж "Дөрвөнн цаг" шүлэг
11. Ц. Дамдинсүрэн "Зугаацахаар мордсон нь" найраглал
12. Б. Явуухулан "Тэхийн зогсоол" найраглал
13. Д. Пүрэвдорж "Чингис" шүлэг
14. Д. Цэвэгмид "Алтайн цаадах говьд" тэмдэглэл
15. "Үнэг, Арслан хоёр" үлгэр
16. "Далан худалчийн үлгэр" үлгэр
17. Л. Лувсанцэрэн "Усны эргүүлэг буюу Борзооны явдал" тууж
18. Д. Равжаа "Ичиг Ичиг" шүлэг
19. Ж. Лхагва "Эвэр" өгүүллэг
20. Ж. Барамсай "Цүнхтэй инээд" өгүүллэг
21. "Шалзат баахан шарга" дууны шүлэг
22. Д. Намдаг "Үрэгдсэнийг хүлээгч" өгүүллэг
23. Т.Очирхүү "Урам хайрла" шүлэг
24. "Одиссей" их туульс
25. "Хун гүнжийн домог" домог
26. У. Чэнь-Энь "Тансаг ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл" тэмдэглэл
27. П. Карпини "Монголчуудын түүх" хүүрнэл
28. Г. Рубрук "Дорно этгээдэд зорчсон минь" хүүрнэл
29. Марка Поло "Ертөнцийн сонин хачин" хүүрнэл
30. Ж. Чосер "Дээдсийн үлгэр" үлгэр
31. Эзопын үлгэр: "үнэг хэрээ хоёр"
32. И.А.Крылов "Үнэг" үлгэр
33. Ф. Раблэ "Гаргантюа Пантагруэль" хошигнол
34. Ж. Свифт "Гулливерийн аялал" егөөдөл
35. "Далан худалчийн үлгэр" егөөдөл
36. Д.Дефо "Робинзон крузо" зохиол
37. Ж.Верн "Нууцат арал" зохиол
38. М. Твен "Хаклбэрри Финнд тохиолдсон адал явдал" тууж
39. А.П.Чехов "Хамелеон" өгүүллэг
40. Ги де моппасон "Бяцхан торх дарс" өгүүллэг
41. Э.Хэмингуйэ "Өвгөн тэнгис хоёр" тууж

2. ЕБС-ийн 9-р анги

Улсын шалгалт өгөх жил болоод ч тэр үү, хонхны баяр хийх болоод ч тэр үү уншиж байгаа зохиол, чээжилж байгаа шүлэгнээс эхлээд бүх зүйл үнэхээр "гүн гүнзгий" болж эхэлнэ дээ. Өмнө нь ямар нэгэн зохиол уншихдаа асуух зүйл гарвал багшаасаа асуудаг байсан бол одоо өөрөөсөө асуумаар санагдах болно

1. "Абай Гэсэр хүбүүн" домог
2. "Абай Гэсэр богдо хаан" домог
3. "Алхай мэргэн" домог
4. "Долоон өвгөн" домог
5. " Наран сарны домог" домог
6. "Сүй билгийн ерөөл" домог
7. "Өвгөн шувуу хоёр" дууны шүлэг
8. "Эрийн сайн хан харангуй" туульс
9. "Гэсэрийн тууж" туульс
10. Ш. Сүрэнжав "Би тэнгэрийн хүү" шүлэг
11. "Монголын нууц товчоо"
12. Ж.Саруулбуян "Боданчар Богд" өгүүллэг
13. "Сөнөдийн Гилүгдэй баатрын харуусал" шүлэг
14. "Дуутын хадны шүлэг" шүлэг
15. "Цэцэн бэрийн үлгэр" үлгэр
16. "Мандухай сэцэн хатны тангаргын шүлэг" шүлэг
17. Б.Ренчин "Нууцыг задруулсан захиа" туурь
18. Б.Явуухулан "Вансэмбрүү" шүлэг
19. "Сэндэр охин" домог
20. Д.Нацагдорж "Хөдөө талын үзэсгэлэн" өгүүллэг
21. Ж.Бадраа "Чандмань эрдэнэ" шүлэг
22. Д.Нямсүрэн "Дөрвөн цаг" шүлэг
23. Б.Лхагвасүрэн "Боржигны бор тал" шүлэг
24. Б. Ахтаан "Бүргэд" найраглал
25. Д.Пүрэвдорж "Хар цас" найраглал
26. С.Эрдэнэ "Өвгөн шувуу" өгүүллэг
27. С.Дулам "Цэнхэр тэрлэгт" өгүүллэг
28. Д.Цэдэв "Анхны хайр" шүлэг
29. Г.Нямгаваа "Сондгой тоо" кино зохиол
30. Д.Урианхай "Тэнцэтгэл" эссэ
31. Д.Батбаяр "Ийнгаа миний хээр тал" бодрол тууж
32. М.Цэдэндорж "Морин хуур" шүлэг
33." Нибуленгийн дуулал" туульс
34. "Тристан Изольда хоёр" роман
35. Гаалидаас "Шагундала" жүжгийн зохиол
36. У.Шекспир "Ромео, Жульетта хоёр" жүжгийн зохиол
37. С.Сервантес "Кихот ноён" роман
38. Ж.Б.Мольер "Бэрд" жүжиг
39. Э.Хэнри "Сүүлчийн ганц навч" өгүүллэг
40. Г.Уэллс "Цаг хугацааны машин" зөгнөлт тууж
41. Эдгар По "Алтан цох" өгүүллэг
41. Жеймс Камерон "Аватар" киноны зохиол


3. ЕБС-ийн 10-р анги

Одоо л жинхэнэ уншсан зохиол бүртээ үнэлэлт дүгнэлт өгч өөрийн санаагаа илэрхийлэх чадвартай болно. Зарим нь энэ үеэс л номд дурлагч болох тохиолдол бий шүү.

1. "Уул усны магтаал, алтай хайлах" магтаал
2. "Жангар" баатарлаг тууль
3. Лувсанданзан "Хэрэйдийн Аймалжин эмгэний үг" зохиол
4. Н. Ишданзанванжил " Гүнгийн зуугийн гэгээний алтан сургааль" зохиол
5. "Үүдэн дарлагын үг" сургаалийн зохиол
6. Д.Нацагдорж "Учиртай гурван толгой" жүжгийн зохиол
7. В.Инжинааш "Сэрүүн намар" уянгын яруу найраг
8. Д. Равжаа "үлэмжийн чанар" уянгын яруу найраг
9. Б.Явуухулан "Хар ус нуурын шагшуурга" шүлэг
10. "Газар усны эздийн дуудлага" шүлэг
11. Есен хелт цагаан сүлдийн тайлга ечиг" шүлэг
12. "Жаахан шарга" дууны шүлэг
13. Б.Явуухулан "Туулын шугуй" шүлэг
14. Б.Явуухулан "Би хаана терее вэ?"
15. Д.Равжаа "Саран хөхөөний намтар" жүжгийн зохиол
16. Ч.Ойдов "Далан худалч" жүжгийн зохиол
17. "Чингисийн эр хоёр загалын тууж" тууж
18. Д.Мягмар "үер" тууж
19. С.Дашдооров "Бууж мордох хорвоо" өгүүллэг
20. Д.Урианхай "Ой" эссэ
21. В.Инжинааш "Хөх судар" роман
22. С.Удвал "Их хувь заяа" роман
23. Омар Хайям "Рубай" найраглал
24. Петрарка "Сонет" найраглал
25. М.Башё "Хайку" найраглал
26. Софокл "Эдип хаан" жүжгийн зохиол
27. Ж.Б.Мольер "Тартюф" жүжгийн зохиол
28. М.Монтень "Уй гунигийн тухайд" эсээ
29. А.С.Пушкин "Евгений Ониген" роман
30. Ж.К.Роулинг "Харри поттер" роман

4. ЕБС-ын 11-р анги

Сонирхолтой мэдээлэл хүргэх үү, 8-р ангид байсан чи болон гурван жилийн дараах 11-р ангийн сурагч чи яг адилхан нэг зохиол уншсан ч хоёр өөрөөр хүлээж авдаг. "Өө энийг чинь үзчихсэн шүү дээ" гэж төвөгшөөх тохиолдол ахлах ангийн уран зохиолын хичээлд гарах тохиолдол бий. Тиймээс дахин унших тохиолдол гарвал цааргалалгүй уншаарай, хүлээж авах сэтгэхүй чинь үнэлэлт дүгнэлт өгөхдөө арай ахисан түвшинд очсон байх болно.

1. Гомер "Илиада"
2. Эсхил "Цовдлуулсан Прометей"
3. Вергилий "Энейн дуулал"
4. "Тормес голын Ласарильгорын амьдрал"
5. А.Данте "Тэнгэрлэг туульс"
6. У.Шекспир "Гамлет"
7. Ж.Б.Мольер "Тайж нарыг дуурайн хеглесен нь"
8. М.Вольтер " Жамаараа яваа ертенц"
9. И.Гёте "Фауст"
10. В.Гюго "Шоовдор хүмүүс"
11. О.Бальзак "Эцэг Горио"
12. Ф.Достоевский "Гэм зэм"
13. Г.Мопассон "Сувд эрдэнийн хадагтай"
14. Ж.Лондон "Пассукийн агуу хайр"
15. Г.Ибсэн "Хүүхэлдэйн байшин"
16. М.Булгагов "Мастер Маргерита хоёр"
17. А.Рыбаков "Арбатын хүүхдүүд"
18. Г.Маркес "Дурлал ба үхэл"
19. И.Бродский "Хоёрдугаар Жюль Верн"
20. В.Ерофеев " Москва Петушки"
21. Галидас "Үүлэн зардас"
22. Цао Сюэ Чин "Улаан асрын зүүд"
23. Бай Зьй Й "Пийпаагийн дурлал"
24. Акутагава "Шугуйд болсон явдал"
25. К.Чандар "Мянган эрийн сэтгэлийг булаасан бүсгүй"
26. Ким Ю Жен "Тонбек цэцэг"

5. ЕБС-ийн 12-р анги

Одоо харин дүн болон сайхан зүүд төсөөллөөс илүү мэдлэг мэдээлэл бас ухаарлыг илүүтэй горилж уншдаг болно доо. Багш чинь ч тэгж шаардана. Олон зуун үгтэй олон арван эссэ бичих даалгавар хэдхэн хоромд ороод л ирнэ. ЭЕШ-дээ бас бэлдэнэ гэж байгаа. Тиймдээ ч энэ зохиолоос би яг юуг ухаарч, амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлэх вэ гэдгээ бодож эрэгцүүлдэг дээ

1. Л.Агваанхайдав "Бандида урт үст Цэрэнпил хэмээгдэхийн тэмцлийн бичиг"
2. Б.Гомбодорж "Тарвагны үг"
3. Д.Равжаа "Саран хөхөөний дууль"
4. В.Сүнвэйданзүн "Ахын бийрийн мөр" шүлэг
5. В.Сүнвэйданзүн "Сар" шүлэг
6. В.Сүнвэйданзүн "Өглөөний сүүдэр" шүлэг
7. Агванданзанням "Сургааль саруул ухаантныг татах гох хэмээгдэх" шүлэг
8. С.Лувсандондов "Ахуй орчлонгийн аяс" шүлэг
9. С.Лувсандондов "Зүй нь нэгэн" шүлэг
10. С.Лувсандондов "Мөнх нь үгүй хорвоо" шүлэг
11. Д.Нацагдорж "Түүхийн шүлэг" шүлэг
12.С. Буяннэмэх "Цаг үе ба амьдрал" шүлэг
13. Б.Явуухулан "Алаг дэлхийд төрсөн минь учиртай" шүлэг
14. Д.Нямсүрэн "Өдөр болгон би" шүлэг
15. Д.Нямсүрэн "Он он жилийн дараа" шүлэг
16. Ц.Чимэддорж "Сэлбэ" шүлэг
17. Г.Мэнд-Ооёо "Он цагын хүрд" шүлэг
18. О.Дашбалбар "Өвс ногоо" шүлэг
19. Б.Лхагвасүрэн "Уянгын тойрог" шүлэг
20. Б.Лхагвасүрэн "Тамгагүй төр" жүжгийн зохиол
21. Ч.Лодойдамба "Тунгалаг тамир" роман
22. Б.Догмид "Ус уухын заяа" өгүүллэг
23. С.Эрдэнэ "Хайрын нарсан төгөл" өгүүллэг
24. Б.Галсансүх "Постмодерн дөрвөн улирал" шүлэг
25. Б.Одгэрэл "Үл таних зочин" шүлэг
26. Ц.Бавуудорж "Дорно" шүлэг
27. Л.Өлзийтөгс "Аквариум" өгүүллэг
28. Г.Аюурзана "Мод шарлах нь" шүлэг
29. Б.Пүрэв-очир "Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно" эссе
30. Ц.Буянзаяа "Хадаас" өгүүллэг

Жич: Хичээлийн жилд судлагдах дарааллаар жагсаасан болно.

Мөн энэ мэтчилэн бусад хичээл дээрээ ч дэвшин орсон ангийнхаа номын гүйлгэж хараад, удахгүй орох хичээлийнхээ тухай суурь ойлголттой болчихвол багшийн заасан хичээл чамд бүр сайн ойлгогдож бас гэрийн даалгавраа ч төвөггүй хийх болно шүү. wink

За ингээд шинэ хичээлийн жилд нь амжилт!

 

#Freetime #Art #Book #ЭЕШ #Хичээл #Lesson