Энэ жил ТРЭНД болж буй хумс будалтын 7 төрөл


Миау | YOLO.MN
2021-01-14

Гарын арьс, хумс арчилгаандаа анхаардаг охид анхаарлаа хандуулаарай. Энэ жилийн хумс будалтын трэнд аль хэдийнэ тодорхойлогджээ.

1. ЗУРААСАН БУДАЛТ

Энгийн бөгөөд чамин энэ будалт 2021 онд трэнд болох нь ээ. Зураасан будалтыг хийхийн тулд танд нарийн багстай бийр болон хоёр өнгийн хумсны будаг л хэрэгтэй. Мэдээж будгийн тогтцыг илүү удаан хадгалахын тулд суурь болон топыг нэмэлтээр түрхээрэй.

2. БОР ӨНГИЙН БУДАЛТ

Өтгөн, шоколадан бор өнгө энэ онд зөвхөн хумс будалт ч гэлтгүй хувцас загварт ч чимэг болох аж. Энэ өнгийн давуу тал нь ямар ч төрлийн арьсны өнгөтэй хүмүүст гайхалтай харагддаг явдал. Харин та нэгэн хэвийн байдалд дургүй нэгэн бол зарим хумсаа фрэнч загвараар будаж болох юм.

3. НОГООН ФРЭНЧ БУДАЛТ

Бага байхад хумсаа фрэнч маягаар будсан эгч нар үнэхээр атаархмаар сайхан харагддаг байж билээ. Маникюрийн сонгодогт тооцогддог энэ хэв маяг жил бүр өөр өнгө төрхтэйгөөр трэнд болдог. Энэ жилийн хувьд ногоон өнгийн фрэнч трэнд болох юм байна.

Энэхүү будалтыг гэрийн нөхцөлд хялбар, цэвэрхэн аргаар хийх аргачлалыг үзэх бол ЭНД дараарай. 

4. ХЭЭТЭЙ БУДАЛТ

Өмнө нь гарынхаа ганц хоёр хурууг чамин хээтэйгээр будахад л уран зураг зурчихсан мэт сүртэй мэдрэмж төрдөг байсансан. Энэ жилийн хувьд бүх хумсаа хээтэй будах нь мода болох аж. Нэг хуруугаа цэцэгтэй, нэг хуруугаа шоотой, нэг хуруугаа зураастай гээд тэс өөр хэв маягаар будаж байгаа ч ойролцоо өнгийн будгуудыг ашиглавал илүү тохиромжтой гэнэ.

5. ГЕОМЕТРИЙН ДҮРСТЭЙ БУДАЛТ

Чадварлаг маникюрчид зурагт үзүүлсэн шиг максималист хэв маягийн будалт энэ жилийн хумс будалтын трэндийг тодорхойлно хэмээн үзжээ. Харин будахдаа тод, хурц өнгийн хумсны будгийг сонгохыг зөвлөж байна.

6. ИРВЭСЭН БУДАЛТ

Энэхүү будалт нь харахад чамин ч хийхэд амархан гэдгээрээ онцлог. Энэ жилийн хувьд неон өнгүүдээр хээг гаргавал гайхалтай харагдах болно.

Энэхүү будалтыг гэрийн нөхцөлд хялбар, цэвэрхэн аргаар хийх аргачлалыг үзэх бол ЭНД дараарай. 

7. ӨНГӨЛӨГ СААТАЙ БУДАЛТ

Өнгө өнгийн чихэр шиг харагдах энэхүү будалтыг жижиг хэмжээтэй зориулалтын саагаар хийж болно. Үгүй бол саатай хумсны будгаар хийгээрэй.

Эх сурвалж: Cosmopolitan

#Гоо сайхан #Хумс #Трэнд