BLACKPINK хамтлагийн алдартай шүтэн бишрэгчид


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2021-01-12

BLACKPINK бол алдар нэг нь түгж буй Кпопын охидын хамтлаг бөгөөд зөвхөн Өмнөд Солонгост бус дэлхийн олны орны сонсогчдыг хамруулсан шүтэн бишрэгчдийн хүчирхэг клубтэй аж. Тэгвэл Billboard сайтаас BLACKPINK хамтлагийг сонсдог, тэднийг дэмждэг, дэлхийд алдартай уран бүтээлчдийг нэрлэсэн байна.

1. DUA LIPA

“New Rules” дууны эзэн Dua Lipa Өмнөд Солонгост аялах үеэрээ BLACKPINK хамтлагийн гишүүдтэй уулзаж шинэ уран бүтээлдээ хамтран ажиллах санал тавьсан гэдэг. Ийнхүү BLACKPINK болон Dua Lipa нар хамтран “Kiss and Make Up” уран бүтээлийг гаргасан юм. Энэ дуу Spotify хөгжмийн стрийминг үйлчилгээн дээр 200 сая гаруй хандалттай болсон аж.

2. ARIANA GRANDE

2019 онд дуучин Ariana Grande-гийн нэгэн шүтэн бишрэгч нь: “Та BLACKPINK хамтлагийн талаар мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол тэдний талаар судлаад үзээрэй. Их сайн хамтлаг шүү. Удахгүй Coachella наадамд оролцоно” хэмээн бичсэний хариуд Ariana: “Би мэднэ ээ. Coachella наадмын хоёр дахь долоо хоногийн үеэр боломж таарвал тэдний тоглолтыг үзмээр байна” гэжээ.

Ийнхүү Coachella наадам дээр Ariana тэдэнтэй биечлэн уулзсан байна.

3. HARRY STYLES

“Sign of the Times” дуугаараа алдартай дуучин Harry Styles Лос Анжелес хотод болсон BLACKPINK хамтлагийн тоглолтыг үзсэн нь тухайн үедээ цахим ертөнцөд шуугиан тарьж байсан юм. Мөн Инстаграм хаягаараа Jennie-г дагадаг аж.

4. HALSEY

BLACKPINK хамтлагийн дотнын найз Halsey өөрийгөө уг хамтлагийн шүтэн бишрэгч хэмээн Твиттертээ бичиж байжээ.

5. JAMES CORDEN

“The Late Show” нэвтрүүлгийн хөтлөгч James Corden өөрийгөө BLACKPINK хамтлагийн албан ёсны фэнклубийн гишүүн хэмээн зарласан юм.

6. DIPLO

Тэрээр Coachella наадмын үеэр хамтлагийн охидтой зургаа авахуулсан бөгөөд мөн Твиттер дээрээ: “Баасан гарагт ханиалганы эм уугаад гэртээ ганцаараа BLACKPINK сонсоод сууж байна” хэмээн бичиж байсан удаатай.

7. KENDALL JENNER, HAILEY BIEBER

Дэлхийд алдартай моделиуд болох Kendall болон Hailey нар BLACKPINK хамтлагийн Coachella наадам дээрх тоглолтыг үзсэн байна.

8. PHARRELL WILLIAMS

Pharrell BLACKPINK хамтлагийн охидтой хамт авахуулсан зургаа нийтэлж байсан юм.

9. JADEN SMITH

Кпоп хөгжмийн үнэнч шүтэн бишрэгч Jaden Smith Coachella наадам дээрх BLACKPINK хамтлагийн тоглолтыг үзсэн бөгөөд хамтлагийн гишүүдтэй зургаа авахуулж цахим хаягтаа тавьсан юм. Jaden-ий эцэг эх болох Will болон Jada Pinkett Smith нар ч мөн зургаа авахуулаад амжжээ. 

10. TODRICK HALL

Тэрээр BLACKPINK хамтлагийн “Kill This Love” дуун дээр бүжиг дэглэж Твиттер хаягтаа нийтэлж байсан юм.

11. DJ SNAKE

BLACKPINK хамтлагийн аялан тоглолтыг дэлхийн олон алдартнууд үзсэний нэг нь DJ Snake байсан юм. Тэрээр тус хамтлагийн тоглолтыг үзээд зогсохгүй хамтдаа зургаа даруулжээ.

12. JAMES CHARLES

CoverGirl брэндийн нүүр будагч James Charles өөрийгөө уг хамтлагийн шүтэн бишрэгч хэмээн мэдэгдсэн юм.

13. LANY

LANY хамтлагийн гишүүн Paul Klein BLACKPINK хамтлагийн талаар: “үнэндээ миний уулзаж байсан хамгийн хөөрхөн охид” хэмээн хэлж байжээ. Мөн Rose LANY хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд Paul Klein-тэй авахуулсан зургаа өөрийн Инстаграм хаягтаа нийтэлж байсан юм.

14. BENNY BLANCO

Benny Blanco тус хамтлагийн “галзуу” шүтэн бишрэгч юм. Тэрээр BLACKPINK хамтлагтай авахуулсан зургаа нийтлэхдээ “Өнгөрсөн шөнө шүтээнүүдтэйгээ уулзлаа” хэмээн тайлбар бичиж байжээ. Мөн “Миний мөрөөдөл бол BLACKPINK хамтлагт орох” гэж жиргэж байсан юм. Үүгээр ч зогсохгүй Lisa-гийн зураг дээр “Хамтдаа дуу хийцгээе” гэж бичиж байсан аж.

15. DRAKE

Drake Инстаграмаар BLACKPINK хамтлагийн хаягийг дагах мөчид шүтэн бишрэгчдийн дунд “BLACKPINK x DRAKE” гэсэн таамаг эрчийг авсан юм. Мэдээж тэд хамтарсан уран бүтээл хийвэл дэлхий даяар сонсох хэдэн зуун сая хүн бий.

16. IU

Чартын хатан хаан IU 2017 онд хамтарсан уран бүтээл хийхийг хүсдэг дуучнаараа тус хамтлагийн Rose-ийг нэрлэж байжээ.

17. RICKY DILLON

Алдарт YouTuber Ricky Dillon BLACKPINK хамтлагийн Coachella наадам дээрх тоглолтыг үзээд “BLACKPINK миний амьдралыг өөрчиллөө” хэмээн жиргэж байв.

18. NIKI

Индонез улсын дуучин, 88rising-ийн гишүүн Niki Lisa-тай дотнын найзууд бөгөөд тус хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч юм.

19. IRENE KIM

Өмнөд Солонгосын шилдэг модель Irene Kim BLACKPINK хамтлагт дуртай бөгөөд загварын олон арга хэмжээн дээр тус хамтлагийн охидтой таарч байжээ. Мөн тэрээр BLACKPINK хамтлагийн Lisa-г "гэрэл цацруулсан хүн" хэмээн тодорхойлжээ. 

20. KARD

Тэд BLACKPINK хамтлагийн шүтэн бишрэгчид төдийгүй цаашдаа хамтарсан уран бүтээл хийхийг хүсдэг гэнэ.

21. CHARLI XCX

Түүний сонсох дуртай уран бүтээлчдийн жагсаалтад BLACKPINK хамтлаг багтдаг.

22. STEVE AOKI

Тэрээр BTS хамтлагтай хамтарч ажилласныхаа дараа BLACKPINK хамтлагтай хамтарч өөр нэгэн хит дуу хийхийг хүсэж буйгаа илэрхийлжээ.

23. ZEDD

BLACKPINK хамтлагийн гишүүн Jisoo хамтлагийнхаа аялан тоглолтын үеэр Zedd-ийн “Clarity” дууг дуулсан юм. Харин Zedd: “BLACKPINK-тэй дуулах нэг дуу байсан боловч бүтээгүй. Гэхдээ ирээдүйд хамтран ажиллавал гайхалтай байх болно” гэжээ.

24. SNH

БНХАУ-ын охидын хамтлаг болох SNH48 хамтлаг BLACKPINK хамтлагийн олон дуунууд дээр ковер хийж байжээ.

Эх сурвалж: Billboard

#Kpop #Blackpink #Шүтэн бишрэгч