ФОТО: Алдартай meme-ний эзэд хэрхэн өөрчлөгдсөн бэ?


Миау | YOLO.MN
2021-01-11

Залуус бидний өдөр тутамдаа ашигладаг meme-ний “template” буюу загвар болсон хүмүүс эдгээр он жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн бол?

1. SAM GRINER

Meme загварын нэр: Success kid

Түүх: 2007 онд Laney Griner нэртэй бүсгүй хүүгийнхээ элс идэх гэж буй зургийг Flickr хуудсандаа байршуулснаар алдартай meme загвар болох эхлэл тавигдсан байна.

2. TARDAR SAUCE

Meme загварын нэр: Grumpy Cat

Түүх: Бидний сайн мэдэх ууртай царайт муурын жинхэнэ нэрийг Tardar Sauce гэдэг. 2012 оны есдүгээр сард эзэн нь түүний зургийг Reddit сүлжээнд байршуулснаар алдартай болжээ. Муур үргэлжид л ямар нэгэн зүйлд уурласан, дургүйцсэн мэт царайлдгаараа олонд танигдсан бөгөөд түүний Инстаграм хуудас 2.5 гаруй сая дагагчтай байжээ. Харамсалтай нь тэрээр 2019 онд буюу 7 настайдаа нас барсан байна. 

3. KABOSU

Meme загварын нэр: Doge

Түүх: Харин Doge нэрт meme загварын эзэн Kabosu нохойн зураг 2013 онд алдаршжээ. Түүний зураг авахуулах гэж огт хичээгээгүй мэт хичээсэн төрх нь олны хайрыг татсан болов уу. Kabosu маань өдгөө 15 настай бөгөөд мөн л өөрийн гэсэн Инстаграм хуудастай. Түүний хуудсаар зочлох бол ЭНД дараарай. 

4. ZOE ROTH

Meme загварын нэр: Disaster Girl

Түүх: Энэхүү алдарт зургийг 2004 онд Zoe-ийн аав Dave Roth дарсан бөгөөд цаана шатаж буй байшин хөршийнх нь байшин байсан аж. Харин үүнээс гурван жилийн дараа зургийн уралдаанд оролцохоор энэхүү бүтээлээ илгээтэл тухайн уралдаандаа түрүүлж, зураг нь сэтгүүл дээр гарсан гэдэг. 

5. CHLOE

Meme загварын нэр: Side-Eyeing Chloe

Түүх: 2013 онд YouTuber KAftC дүү нарыгаа сургуульд нь хүргэж өгөхдөө "өнөөдөр сургуульдаа явахгүйгээр Disneyland руу явах болно" гэж хэлжээ. Уг мэдээг сонссон Lily охин баярласандаа уйлж байсан бол Chloe охин юу болоод байгааг нэг л ойлгож өгөхгүй "алдарт" царайгаа гаргасан байдаг. 

6. DREW SCANLON

Meme загварын нэр: Blinking White Guy

Түүх: Интернэт орчинд одоо ч алдартай байгаа энэхүү загварын эзэнг Drew Scanlon гэдэг. Тэрээр 2013 онд "Giant Bomb" нэртэй видео тоглоомын вэбсайтад продюсерээр ажилладаг байсан бөгөөд сайтын нэгэн нэвтрүүлгийн шууд дамжуулалтын үеэр багийнхаа гишүүний хараал хэлж буйг сонсоод дээрх царайны хувирлыг гаргасан гэдэг. 

7. ANDRAS ARATO

Meme загварын нэр: Harold Hiding The Pain

Түүх: Дотроо ямар нэгэн өвдөлтийг нуугаад ч байгаа юм шиг энэхүү өвөөгийн зураг 2011 онд интернэт орчинд алдаршиж байжээ. Хачирхалтай нь тэрээр 2018 онд Киев хотод зохион байгуулагдсан Ted Talk-ийн үеэр алдартай meme-ний загвар болсон тухайгаа ярьсан байдаг. 

8. KAYODE EWUMI

Meme загварын нэр: Roll Safe

Түүх: Энэхүү meme-ний загвар BBC сувгийн 2016 онд цацагдсан "Hood Documentary" хэмээх гурван ангит баримтат киноны үеэр бий болжээ. Kayode өдгөө 27 настай аж. 

9. NICK YOUNG

Meme загварын нэр: Confused Nick Young

Түүх: Энэ бол Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Nick Young-ийн "Thru The Lens" хэмээх баримтат киноны үеэр гаргасан царайны хувирал юм. Уг киноны нэгэн хэсэгт ээж нь түүнийг бага байхдаа яг л алиалагч шиг байсан талаар ярихад ийм царай гаргасан байдаг. 

10. JORDAN PEELE

Meme загварын нэр: Sweating Jordan Peele

Түүх: Харин энэ бол "Key and Peele" цувралын нэгэн ангид комедиан Jordan Peele-ийн гаргасан царай юм. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд тэрээр чадварлаг комедианаас гадна чадварлаг кино найруулагч билээ. Jordan сэтгэхүйн, аймшгийн төрлийн "Get Out" (2017), "Us" (2019) зэрэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгоод байгаа юм. 

12. М. НАРАНМӨНХ

Meme загварын нэр: Би зайлаад өгье

Түүх: Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монгол улс meme-ний урлагт харьцангуй залуу тоглогч. Гэхдээ оройхон гараад ширүүхэн дайрна гэдгийн адил монгол залуусын хийдэг meme-ний чанар, хурд зэрэг нь гайхалтай сайн. 

Жүжигчин М. Наранмөнхийн "Миний ах атаман" киноны үеэрх царайны хувирал нэг хэсэгтээ л биднийг хөгжөөсөн билээ.  

Эх сурвалж: Bored Panda

#Сонин хачин #Meme #Хүмүүс