ФОТО: Япон хосын косплей зураг олныг гайхшруулав


Миау | YOLO.MN
2021-01-08

Хэчнээн өндөр хөгжилтэй оронд амьдардаг хүнийг ч “за арай ч үгүй байлгүй дээ” хэмээн санаа алдтал нь хачирхалтай зүйлс сэдэж олдог Япончууд биднийг дахин нэг удаа гайхшрууллаа.

“Re:Zero” анимийн Rem, Ram-ийн дүрд хувирсан эдгээр хүмүүс эхнэр нөхөр хоёр гэнэ. Уншигч та энэ зургийг хараад хэн нь хэн бэ гэдгийг хэлж чадах уу? Амаргүй байгаа биз? 

Тэгвэл нөхөр нь цэнхэр үст Rem-ийн дүрд, харин эхнэр нь ягаан үст Ram-ийн дүрд хувирсан гэнэ. 

Тэд чөлөөт цагаараа хүүтэйгээ хамтдаа алдартай анимийн дүрүүдэд хувирах дуртай. 

Эх сурвалж: 9gag

#Сонин хачин #Косплей