САЙН ДУРЫНХНЫ ӨДӨРЛӨГ энэ Бямба гарагт болно


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2016-09-13

Сайн дурын үйл ажиллагаанд оролцмоор байгаа боловч хэнд, хаана хандахаа мэдэхгүй байсаар байна уу? Аль эсвэл найзтайгаа явмаар байгаа боловч найз чинь энэ төрлийн үйл ажиллагааг  сонирхохгүй байна уу? Тэгвэл удахгүй болох гэж буй сайн дурынханы өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ivolunteer санаачилгаас зохион байгуулж буй “I Volunteer, Do you?" нээлттэй өдөрлөг нь сайн дурынхан болон төрийн бус байгууллагыг холбох, залуусын сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, сайн дурын үйл ажиллагааны талаар арвин туршлагатай зочдын зөвлөгөө, сэтгэгдлийг хуваалцах зорилготойгоор зохион байгуулагдах гэж байна. Өдөрлөг энэ Бямба гарагт буюу есдүгээр сарын 17-ны 12-18 цагийн хооронд Монгол-Япон төвд болох юм.

Оролцогч байгууллагууд
-Иргэний Нийгмийн байгууллагууд
-Залуучуудын хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүд
-Бизнес, хувийн хэвшлийн байгууллагууд
-Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд
-Хүмүүнлэг, тусламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд

Өдөрлөгийн үеэр
Сайн дурынхан болон байгууллагуудыг холбох үзэсгэлэн яармаг
Сайн дурын ажилтан хэрэгтэй байгаа байгууллага, санаачилга, төсөл хөтөлбөрүүдтэй холбогдох
Сайн дурын үйл ажиллагааны талаарх залуусын ойлголтыг нэмэгдүүлэх илтгэлүүд тус тус болох юм.
Өдөрлөгийн үеэр сайн дурын үйл ажиллагааны арвин туршлагатай зочид хүрэлцэн ирж өөрсдийн туршлага, зөвлөгөө, сэтгэгдлээ хуваалцаж сонирхолтой хэлэлцүүлэг, нээлттэй ярилцлагыг өрнүүлэх

-Сайн дурын ажил гэж юу вэ?
-Яагаад сайн дурын үйл ажиллагаанд оролцох ёстой вэ?
-Америкийн их дээд сургуульд элсэн суралцахад сайн дурын үйл ажиллагаа ямар үүрэгтэй байдаг вэ?
-Хэрхэн гадаадад сайн дурын үйл ажиллагаанд оролцох боломжтой вэ? гэх мэт маш олон асуултынхаа хариултыг энэхүү нээлттэй өдөрлөгийн үеэр мэдэж авах боломжтой юм.
-Сайн дурын үйл ажиллагаанд оролцогч төлөөллүүдийн хэлэлцүүлэг
-Цаашид хэрхэн сайн дурын үйл ажиллагаанд оролцон өөртөө болон нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох талаар нээлттэй хэлэлцүүлэгт оролцох, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой

Өдөрлөгт ирсэн зочид, хоорондоо танилцах уулзалт зохион байгуулахаас гадна илтгэгчид болон оролцогчид бие биентэйгээ танилцах, үзэл бодлоо солилцох юм.

Энэхүү өдөрлөгт хувь хүн, байгууллага оролцохоор бол дараах формыг бөглөж бүртгүүлнэ үү.

ХУВЬ ХҮМҮҮСИЙН БӨГЛӨХ ФОРМ
https://goo.gl/forms/Q3Zj1iYc37xS4aXY2

БАЙГУУЛЛАГУУДЫН БӨГЛӨХ ФОРМ
https://goo.gl/forms/cf2Hhw8HNyo7nhbK2

Дэлгэрэнгүй мэдээллийг
https://www.facebook.com/events/1090352574387969/?active_tab=highlights

#volunteer #freetime