Twenty One Pilots хамтлаг ДЭЛХИЙН РЕКОРД тогтоолоо


Миау | YOLO.MN
2020-12-28

АНУ-ын альтернатив хип хоп урсгалын Twenty One Pilots хамтлаг “Level of Concern” хэмээх уран бүтээлээрээ Гиннесийн номд бичигджээ.

Уг дууны клип нийт 117 өдөр 16 цаг 10 минут 25 секундийн турш үргэлжилснээр Гиннесийн номд “Хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн клип” хэмээн бичигдсэн байна. Хамтлагийн залуус өнгөрсөн дөрөвдүгээр сард “Level of Concern” сингл дуугаа олны хүртээл болгосон бөгөөд үүнээс хоёр сарын дараа дэлхийн рекордыг эвдэхээр сэтгэл шулууджээ.

Тэд шүтэн бишрэгчдээсээ уг дуунд зориулан клип хийж өгөхийг хүссэн бөгөөд зургадугаар сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл өөрсдийн YouTube сувгаараа Livestream хийж, хүлээн авсан дүрс бичлэгүүдээ дуун дээрээ тоглуулсаар байжээ. Харамсалтайгаар рекорд тогтоосон уг клипний эх хувилбарыг одоогоор бүрэн эхээр нь хүлээн авах боломжгүй аж. 

Уг рекордыг дуучин, продюсер Pharrell Williams 24 цагийн турш үргэлжлэх “Happy” дууныхаа клипээр эзэмшдэг байсан билээ. 

Эх сурвалж: Hypebeast

#Дуу хөгжим #Гиннес #TwentyOnePilots