Герман хэлний онлайн сургалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явагдана


YOLO.mn | YOLO.MN
2020-12-26

“Youth For Understanding Mongolia” /YFU/ сайн дурын клуб болон АНУ, ХБНГУ-д нэг жилийн хугацаанд олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан эх орондоо ирсэн төгсөгчид герман хэлний онлайн сургалт зохион байгуулахаар суралцагчдаа бүртгэж байна.

Герман хэлний анхан шатны онлайн сургалт нь 2021 оны нэгдүгээр сарын 01-нээс хоёрдугаар сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн Даваа, Мягмар гарагт 11:00-11:40 цагийн хооронд хичээллэх аж. Уг сургалтад хамрагдахад нас харгалзахгүй байна.

Бүртгэл 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ЭНД дарж бүртгүүлэх боломжтой. 


Онлайн сургалтыг ХБНГУ-д нэг жилийн хугацаанд герман айлд амьдарч, тус улсын ахлах сургуульд суралцаж, хөтөлбөрөө амжилттай төгсөн эх орондоо ирээд буй 16 настай З.Тэнүүн удирдан явуулах тул хичээлийг маш шинэлэг, сонирхолтой аргаар заах болно. Түүнд амжилт хүсээрэй!


- “Мэдлэг бол хүч билээ. Энэхүү сайн дурын баг, хамт олны гол зорилго зөвхөн сурч мэдэхээр хязгаарлагдахгүйгээр өөрсдийн сурсан зүйлээ бусадтайгаа хуваалцаж, энэхүү хүнд цаг үеийг өөрт буй боломжоо ашиглан үр дүнтэйгээр даван туулахад тань туслах юм. 

Бид ирэх хоёрдугаар сард англи хэл болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг мөн үнэ төлбөргүйгээр зохион байгуулах болно. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэхийн ялдамд ирж буй Шинэ жилийн баяраа аз жаргалтайгаар тэмдэглэж, шинэхэн мөрөөдлөө зоригтойгоор төлөвлөхийг манай хамт олноос хүсэн ерөөж байна!”

- YFU Mongolia

#Боловсрол #Онлайн сургалт #Герман хэл