Реппэр Энэрэл, хөтлөгч Лодойсамбуу нар хамтран УРАН БҮТЭЭЛ гаргажээ


Миау | YOLO.MN
2020-12-23

Дууны жагсаалт дахь өвлийн хайрын дуунуудаа ээлж дараалан сонссоор залхаж байна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай.

Өнгөрсөн гуравдугаар сард реппэр Г. Энэрэл “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэр тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ч. Лодойсамбуу түүнтэй хамтарч дуу гаргах санал тавьж байсан билээ. Хөтлөгч Лодойсамбуу, “би ер нь чиний дуунуудыг мэднэ л дээ” гэхэд Энэрэл хариуд нь, “тэгвэл чи дуулж чадна гэсэн үг” хэмээн хошигнож байсан юм.

Ямартай ч ийнхүү есөн сарын дараа тэд амласан амлалтдаа хүрч “Tonight’s Sky” нэртэй уран бүтээлээ цацжээ. Дууны албан ёсны клип YouTube хуудсанд байршаад 24 цаг ч болоогүй байхад аль хэдийнэ 140 гаруй мянган хандалт авжээ. Харин сонсогч залуус хошин сэтгэгдлүүдийг үлдээсээр байгаа юм. Жишээлбэл:

- “Лодойг дуулж орж ирэхэд яагаад ч юм нэг тийм цаанаа л нэг инээд хүрлээ” Miki Xaki

- “2020 он нээрээ л солиотой он юм” Roast

- “Аймар улс төрийн сэдэвтэй дуу байх даа
Лодой: Өвлийн өвгөн байдагт итгэдэг байсан”
Mugi No

-  “Лодой: Мань солгой шдээ
     Энэрэл: Ок”
#Chagt

- “Lodoi inda house. Ulaan bal album coming soon”  Newsac

- “Enerel & Zarig Unuruu coming soon” – Tengis

Ингээд залуусын дунд багагүй шуугиан тариад буй “Tonight’s Sky” уран бүтээлийг хүлээн авна уу.

#Дуу хөгжим #Монгол #Өвлийн дуу