"Ghibli" студийн АНХНЫ 3D анимэйшн: “Earwig and the Witch” ТУН УДАХГҮЙ


Миау | YOLO.MN
2020-12-23

Алдарт “Ghibli” студийн тун удахгүй цацагдах гэж буй “Earwig and the Witch” анимэйшний англи хэл дээрх трэйлер цацагдлаа. Энэхүү бүтээл нь тус студийн анхны 3D анимэйшн гэдгээрээ онцлог юм.

“Howl’s Moving Castle” анимэйшний зохиолч Diana Jones-ийн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн уг анимэйшний найруулагчаар “Ghibli” студийн хамтран үүсгэн байгуулагч Hayao Miyazaki-гийн хүү Goro Miyazaki ажиллажээ. Тэрээр “Tales from Earthsea” (2006), “From Up on Poppy Hill” (2011) зэрэг бүтээлүүд дээр ажилласан туршлагатай нэгэн билээ. Харин продюсерээр нь “Ghibli” студийн хамтран үүсгэн байгуулагч Toshio Suzuki ажилласан байна.

Энэ сарын 30-ны өдөр Японы NHK сувгаар цацагдахаар төлөвлөгдөөд буй уг анимэйшний гол дүр Bella Yaga-д чадварлаг дуу оруулагч Shinobu Terajima дуу оруулсан бол англи хэл дээрх хувилбарт нь “The Powerpuff Girls”, “Rick and Morty” зэрэг уран бүтээлүүд дээр ажилласан туршлагатай дуу оруулагч Vanessa Marshall дуу оруулсан байна. Харин гол дүрийн Earwig охины дүрд Kokoro Hirasawa, англи хувилбарт нь Taylor Paige Henderson дуу оруулжээ. Үүнээс гадна тус бүтээлийн англи хэл дээрх хувилбарт Earwig-ийн төрсөн ээжийн дүрд Грэммийн зургаан удаагийн шагналт дуучин Kacey Musgraves дуу оруулсан гэдгээрээ онцлогтой.

Ингээд трэйлерийг хүлээн авна уу.

Эх сурвалж: Deadline

#Кино урлаг #Ghibli #Анимэйшн