Бидний үзэх дуртай хүүхэлдэйн киноны дүрүүдийг АМИЛУУЛСАН дуучид


YOLO.mn | YOLO.MN
2022-05-13

Хүүхэлдэйн кино, анимэйшний дүрд ихэвчлэн мэргэжлийн дуу оруулагчид болон жүжигчид дуу оруулдаг. Тэгвэл дараах дүрүүдийг бидний бидний сайн мэдэх хөгжмийн салбарын уран бүтээлчид амилуулжээ.

1. ДУУЧИН FERGIE

Charlie Brown ба түүний нөхдийн тухай түүхийг өгүүлэх “Peanuts” комик зохиолоор хийгдсэн хүүхэлдэйн кино анх “A Charlie Brown Christmas” (1965) нэртэйгээр бүтээгдсэнээс хойш өдгөө маш олон хувилбараар дэлгэцийн бүтээл болон мэндэлжээ. Энэ хугацаанд Charlie Brown-ий охин дүү Sally Brown-ий дүрд л гэхэд 20 гаруй уран бүтээлчид дуу оруулсан байдаг. Үүнийг нэг бол поп дуучин Fergie юм. Тэрээр 9 настайдаа “Peanuts” хүүхэлдэйн киноны уг дүрд дуу оруулснаар урлагийн гараагаа тавьж байсан аж.

2. ДУУЧИН MILEY CYRUS

Одоогоос 12 жилийн өмнө зөвхөн нохойд дурлагсдын хувьд төдийгүй амьтдад нэг их ач холбогдол өгдөггүй хүмүүсийн хувьд ч сэтгэл хөдөлгөм нэгэн бүтээл мэндэлсэн нь “Walt Disney” анимэйшн студийн бүтээл “Bolt” (2008) анимэйшн байлаа. Тэгвэл тус бүтээлд Bolt нохойн үнэнч нөхөр Penny охины дүрд дуучин Miley Cyrus дуу оруулсан байна. Тэрээр “Movieweb” сайтад өгсөн ярилцлагадаа амьдралынхаа туршид нийт зургаан нохой тэжээж байсан учир төсөөллийн Bolt нохойтойгоо ярилцах нь өөрт нь тийм ч хэцүү байгаагүй талаар дурдсан байдаг.

3. ДУУЧИН SELENA GOMES

Жүжигчин, дуучин Selena Gomes “Hotel Transylvania” франчайзын гурван ангид Dracula-гийн 118 настай “өсвөр насны” охин Mavis-ийн дүрд дуу оруулдаг. Тэрээр тус анимэйшний ирэх онд нээлтээ хийх дөрөвдүгээр ангид ч мөн дуу оруулах тухайгаа мэдэгдсэн билээ.

4. БАСС ГИТАРЧИН FLEA

Алдарт Red Hot Chili Peppers хамтлагийн басс гитарчин Flea амьтдыг хайрлан хамгаалах ёстойг сургамжилсан “The Wild Thornberrys” цувралын Donnie-гийн дүрд дуу оруулсан байна. Түүнийг тайзан дээр хэрхэн гарч ирдгийг мэдэх хүмүүс түүнийг энэ дүрд дуу оруулсан гэхэд нэг их гайхахгүй болов уу.

5. РЕППЭР NICKI MINAJ

Харин реппэр Nicki Minaj “Cartoon Network” сувгийн “Steven Universe” цувралын Sugilite-ийн дүрд дуу оруулжээ. Гэхдээ уг дүрд дуу оруулахын тулд тэрээр хоолойгоо өөрчлөх шаардлага нэг их гараагүй гэдэг.

Nicki Minaj-ийн амилуулсан дүр үүгээр зогсохгүй ээ. Тэрээр 2012 онд “Ice Age: Continental Drift” анимэйшнд реппэр Drake-ийн хамтаар залуу арслан заануудын дүрд, “The Cleveland Show” анимэйшнд өөрийнхөө дүрд тус тус дуу оруулж байжээ.

6. РЕППЭР SNOOP DOGG

Реппэр Snoop Dogg чадварлаг реппэр шигээ чадварлаг дуу оруулагч гэнэ. Тэрээр арав гаруй анимэйшнд дуу оруулж байснаас бид бүхний хамгийн сайн мэдэх нь өнгөрсөн онд нээлтээ хийсэн “The Addams Family”-гийн It билээ.

7. ДУУЧИН KATY PERRY

Поп дуучин Katy Perry “The Smurfs” анимэйшний хоёр ангид Smurfette буюу эмэгтэй Smurf-ийн дүрд дуу оруулсан байдаг. Харин гурав дахь анги болох “Smurfs: The Lost Village”-д түүнийг дуучин Demi Lovato орложээ. 

8. ДУУЧИН BRUNO MARS

Харин дуучин Bruno Mars “The Smurfs” (2014) анимэйшний Roberto шувууны дүрд дуу оруулдаг билээ. 

Уг бүтээлд түүнээс гадна Black Eyed Peas хамтлагийн ахлагч will.i.am, R&B дуучин Jamie Foxx, Janelle Monae нар дуу оруулсан байна. 

Дуучин will.i.am Pedro шувууны дүрд
Дуучин Jamie Foxx Nico шувууны дүрд
Дуучин Janelle Monae эмчийн дүрд

9. ДУУЧИН JUSTIN TIMBERLAKE

Дуучин Justin Timberlake дуулах, бүжиглэх, жүжиглэх авьяастай шигээ дуу оруулах ч авьяастай нэгэн аж. Тэрээр “Shrek the Third” (2007) киноны Artie, “Yogi Bear” (2010) киноны Boo Boo бамбарууш, “Trolls” (2016) киноны Branch троллын дүрүүдэд тус тус дуу оруулж байжээ. 

10. РЕППЭР ROKIT BAY

Реппэр Rokit Bay сүүлийн жилүүдэд цуврал анимэйшн, видео тоглоомын салбарт хүч сорьж буй. Тэрээр “ОННЦ ДҮМД” анимэйшны дараах дүрүүдэд дуу оруулсан билээ. Үүнд:

  • Жоогий
  • Гарьдма жүжгийн бөх
  • Гарьдма жүжгийн аав
  • Гарьдма жүжгийн extra
  • Нусан спортын хөтлөгч 1
  • Нусан спортын хөтлөгч 2
  • Отолтын хүн
  • Монгол Cartman
  • Гадаад хэлтэй бацкаан 1
  • Гадаад хэлтэй бацкаан 2
  • Гадаад хэлтэй бацкаан 3
Зургийг Rokit Bay Фэйсбүүк хуудсаас

Эх сурвалж: Insider

#Кино урлаг #Анимэйшн