Кпопын эргэн тойронд: BTS V хамгийн алдартай Кпоп дуучнаар шалгарчээ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-21

YOLO.mn сайтын хамт олны зүгээс Кпоп сонсох дуртай уншигчдадаа зориулан өнгөрсөн долоо хоногт Кпопын эргэн тойронд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

BTS V ХАМГИЙН АЛДАРТАЙ КПОП ДУУЧНААР ШАЛГАРЧЭЭ

Цахим ертөнцийн ханхүү гэгддэг дуучин, ая зохиогч Taehyung буюу V 2020 оны хамгийн алдартай Кпоп дуучнаар шалгарсан байна.

"Special Awards"-аас “Кпопын хамгийн алдартай уран бүтээлч” хэмээх санал асуулга явуулсан бөгөөд уг санал асуулгад BTS хамтлагийн гишүүн V шүтэн бишрэгчдийнхээ саналаар тэргүүлжээ. Энэ нь түүнийг цахим ертөнцөд “хүчтэй фэнклубтэй” гэдгийг бататгасан бөгөөд ийм төрлийн санал асуулгад тэргүүлж байгаа анхны тохиолдол биш юм.

Мөн BTS хамтлагийн "Dynamite" дууны V-гийн тизер зураг дээр 6 сая гаруй хүн like дарсан ба энэ нь Азийн уран бүтээлч ийм олон like авсан анхны тохиолдол болсон байна.

YUNHO ЦОМОГ ГАРГАНА

SM энтертайнментаас TVXQ хамтлагийн гишүүн Yunho тун удахгүй шинэ цомог гаргана гэж мэдэгдлээ. Тэдний зүгээс:

- “Yunho шинэ цомог дээрээ ажиллаж байгаа. Та бүхэн түүнийг дэмжээрэй” гэжээ.

Тэрээр Кпоп ертөнцөд хөл тавиад 17 жил болсон туршлагатай дуучдын нэг юм. 2019 онд "True Colors" нэртэй анхны мини-цомгоо гаргасан бөгөөд энэ удаад томоохон эргэн ирэлт хийхээр төлөвлөсөн байна. Yunho-гийн хувьд алдартай хамтлагийн дуучнаас гадна кино урлагийн ертөнцөд ч нэр хүндтэй жүжигчин юм.

KBS ТЕЛЕВИЗИЙН СУВГААС ТАЙЛБАР ХИЙЛЭЭ

Дуучин Junsu-гийн харьяалагддаг C-Jes энтертайнментийн зүгээс арванхоёрдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийнхэнд хандаж KBS телевизийн сувгаас нэвтрүүлэг болон ёслолын үйл ажиллагаанд Junsu-г огт урьдаггүй талаар мэдэгдэл хийсэн байна.

Харин KBS телевизийн сувгаас дараах хариуг өгчээ. Тэдний зүгээс:

- “Манай сувгийн зүгээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, манай нэвтрүүлгүүдэд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн уран бүтээлчийг урьдаг. Харин ирж дуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлээгүй хүнийг урина гэж хэлж чадахгүй” хэмээжээ.

Мөн KBS телевизийн сувгийн үзэгчдийн албан ёсны сайт дээр “Junsu-г "Music Bank" нэвтрүүлэгт урьж оролцуулъя” гэсэн санал асуулга явуулахад үүнд 3,000 гаруй хүн гарын үсгээ зурсан байна. Харин KBS телевизийн сувгийн зүгээс “тухайн долоо хоногтоо чартад тэргүүлж, цомог, дууны борлуулалт сайтай байсан уран бүтээлчдийг урих болно” гэсэн хариулт өгч байжээ.

Junsu-гийн хувьд SM энтертайнментийн TVXQ хамтлагийн гишүүн байсан боловч 2009 онд хамтлагаасаа гарч C-Jes энтертайнменттай гэрээ байгуулсан юм. Мөн тэр цагаас хойш телевизийн сувгийн хөгжмийн нэвтрүүлгүүдэд огт уригдаагүй хэмээн Allkpop сайтаас дурджээ.

UHM JUNG HWA-ГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛД HWASA ХАМТАРНА

Дуучин Uhm Jung Hwa энэ сарын 22-ны өдөр өөрийн шинэ уран бүтээлийг олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Харин түүний шинэ дуунд Refund Sisters хамтлагийн гишүүн Hwasa хамтрахаар болсон байна.

Uhm Jung Hwa болон Hwasa нар нь "Hangout with Yoo" нэвтрүүлгийн санаачилгаар Refund Sisters хамтлагийн гишүүн болж, "Don’t Touch Me" хэмээх уран бүтээлийг гаргасан юм. Тус хамтлаг нь үе үеийн шилдэг алдартнуудаас бүрдсэн бөгөөд реппэр Jessi, дуучин Lee Hyori нар мөн багтдаг билээ.

БНХАУ-Д ХАМГИЙН АЛДАРТАЙ 15 АЛДАРТАН

БНХАУ-ын AiMan зар сурталчилгааны индексээр БНХАУ-д хамгийн алдартай байгаа солонгос оддыг нэрлэдэг болсон байна.

Ийнхүү өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д алдартай байгаа 15 солонгос уран бүтээлчийн нэрийг зарлажээ. Үүнд BTS хамтлагийн гурван гишүүн багтсан бөгөөд Солонгосын алдарт кино найруулагч Kim Ki-duk ч мөн багтсан байна. Харин энэ жагсаалтад орсон цорын ганц эмэгтэй уран бүтээлч нь BLACKPINK хамтлагийн гишүүн Jennie байлаа.

1. V (BTS) - 41,423 оноо

2. Jaemin (NCT) - 25,557 оноо

3. Kim Ki-duk - 21,389 оноо

4. Cha Eunwoo (ASTRO) - 19,442 оноо

5. Jimin (BTS) - 15,133 оноо

6. Jungkook (BTS) - 13,130 оноо

7. Song Min-ho (WINNER) - 13,101 оноо

8. Baekhyun (EXO) - 12,245 оноо

9. Lee Dong-wook - 11,824 оноо

10. G-Dragon - 10,417 оноо

11. Jennie (BLACKPINK) - 10,330 оноо

12. Chanyeol (EXO) - 10,265 оноо

13) Lee Min-ho - 10,091 оноо

14) Taeyong (NCT) - 9,888 оноо

15) Hyun Bin - 9,655 оноо

Эх сурвалж: Allkpop, Koreaboo

#Кпопын эргэн тойронд