"Бидний хайртай шинэ жил" уралдаан зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2020-12-16

"Отгонтэнгэр" их сургуулийн зүгээс Ерөнхий боловсролын сургуулийн ДУНД болон АХЛАХ ангийнханд зориулсан "Бидний хайртай шинэ жил" уралдаан зарлагдлаа. 

Оролцогчид "Бидний хайртай шинэ жил" гэсэн чөлөөт сэдвийн хүрээнд дуу, хөгжим, зураг, жүжигчилсэн хэлбэр зэрэг бүтээлүүдээ 3-5 минутын видео хэлбэрээр info@otgontenger.edu.mn хаягаар илгээн уралдаандаа оролцох боломжтой байна. 

Бүтээлийг дүгнэхдээ нийт онооны 50 хувь нь Фэйсбүүк дээрх like, share байх бол үлдсэн 50 хувийн оноог "Отгонтэнгэр" их сургуулийн удирдлагууд өгөх аж. 

ШАГНАЛЫН САН: 

- Тэргүүн байр: 250,000₮, өргөмжлөл, "Отгонтэнгэр" их сургуулийн брэнд бүтээгдэхүүн

- Дэд байр: 200,000₮, өргөмжлөл, "Отгонтэнгэр" их сургуулийн брэнд бүтээгдэхүүн

- Гутгаар байр: 150,000₮, өргөмжлөл, "Отгонтэнгэр" их сургуулийн брэнд бүтээгдэхүүн

БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Бүтээлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл хүлээн авах бөгөөд 21-ний өдрөөс эхлэн тус сургуулийн албан ёсны хуудас дээр нийтэлнэ. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг info@otgontenger.edu.mn хаягаас аваарай. 

#Боловсрол #Уралдаан #Шинэ жил