5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: Taylor Swift, Conan Gray, BIG GEE


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-12-14

Шинэхэн долоо хоног эхэлж, ахин нэгэн даваа гарагтай золгохтой зэрэгцэн шинэхэн мэдээ, мэдээллүүд ч цахим орчныг дүүргэсээр байна. Харин Инстаграм орчинд өнгөрсөн долоо хоногт ямар шинэ содон үйл явдлууд болсон бол? Ингээд YOLO.mn сайтын зүгээс өнгөрсөн долоо хоногийн онцлох долоон нийтлэлийг хүргэж байна!

TAYLOR SWIFT-ИЙН ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Бэрхшээлээс үл хамааран поп хөгжмийн ертөнцөд өөрийн байр сууриа бэхжүүлж чадсан хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгт дуучин Taylor Swift яахын аргагүй багтдаг. Түүний төрсөн өдөр өнгөрсөн долоо хоногт тохиосон бөгөөд 31 нас хүрч буйгаа тохиолдуулан “Evermore” хэмээх цоо шинэ цомгоо олны хүртээл болгосон байна. Taylor:

- “Миний азын тоо хойноосоо 31 учраас би 13 настайгаасаа хойш л 31 нас хүрэх тэр өдрийг их догдлон хүлээдэг байсан. Тиймээс би та бүхэнд үүгээр гэнэтийн бэлэг барихыг хүссэн юм. Та бүхэн миний төрсөн өдөр болгоноор дэмжлэг үзүүлж, халамжилдаг байсан учраас энэ удаад би та бүхэнд ямар нэг зүйл өгье гэж бодсон юм. Бас энэ баярын өдрүүд ихэнх хүний хувьд их ганцаардмал өнгөрөх байх. Хэрэв та ч бас над шиг хайртай хүмүүсээ санасан үедээ хөгжмөөр өөрийгөө аргацаадаг бол үүнийг танд зориулж байна...” хэмээн бичжээ. 

Түүний шинэ цомгийн нэг хэсэг болох “Willow” дууг хүргэж байна. 

ЯГ ОДОО

Сүүлийн жилүүдэд манай оронд хамгийн ихээр яригдах болсон сэдвүүдийн нэг нь гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудал билээ. Харин өнгөрсөн долоо хоногт эмэгтэй жүжигчдийн маань төлөөлөл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо хүргэхээр "Яг одоо" аянд нэгджээ. 

ОНЫ ОНЦЛОХ ХҮМҮҮС

Шинэхэн оноо угтаж, хуучин оноо үдэх цаг ойртохтой зэрэгцэн оны шилдгүүд тодорсоор байна. “Time” сэтгүүлийн зүгээс ч мөн оны онцлох эрхмүүдийг нэрлэсэн бөгөөд 2020 оны онцлох хүнээр АНУ-ын шинэ ерөнхийлөгч Joe Biden болон анхны эмэгтэй дэд Ерөнхийлөгч Kamala Harris нар тодорчээ!

BIG GEE-ИЙН “БАЗАА”

Хөл хорио эхлэхтэй зэрэгцэн олон хүний ажлын төдийгүй амьдралын нөхцөл өөрчлөгдөж орхисон. Гэвч ийм цаг үед ч нөхцөл байдалдаа тохируулан шинэ содон уран бүтээлүүд хүргэсээр байсан уран бүтээлчид олон байлаа. 

Үүний нэгт Т. Мөнх-Эрдэнэ буюу реппэр Big Gee багтаж буй бөгөөд тэрээр өнгөрсөн нэг сарын хугацаанд “Базаа” нэртэй 20 дугаар бүхий цахим нэвтрүүлгийг олны хүртээл болгожээ! 

Big GEE:

- “Сарын хугацаанд үргэлжилсэн “Базаа” маань өнөөдөр сүүлийн дугаараа хүргэнэ. Энэ зүйлийг санаачилсан Минжээдээ, нийт 20 дугаарыг надтай “базсан” бүх зочиддоо, өдөр бүр алгасалгүй үзсэн үзэгчиддээ, бас ивээн тэтгэж хамтран ажилласан @pokkamn хамт олонд маш их баярлалаа!!! PEACE!!!” гэжээ. 

CONAN GRAY 22 НАС ХҮРЛЭЭ

Энэ жил “Heather” хэмээх дуугаараа олны анхаарлыг татаад амжсан залуу дуучин Conan Gray 22 нас хүрчээ. Тэрээр 2017 онд хөгжмийн карьераа эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн сард дуучин LAUV-тай хамтран “Fake” нэртэй дуугаа олны хүртээл болгосон билээ. 

JENNIFER’S BODY

Завтай үедээ туршиж үзэх сонирхолтой зүйлсийн нэгт дуртай киноныхоо дүрд хувирах зүй ёсоор бичигддэг. Бид заавал "Halloween"-ний баярыг хүлээлгүй өөрийн дүр төрхөө өөрчлөх бүрэн боломжтой шүү дээ. 

Харин жүжигчин Lila “Jennifer’s Body” (2009) нэртэй аймшгийн киноны дүрд хувирсан зургаа Инстаграм хуудаснаа хуваалцжээ. Та нүүр будалт хийхдээ сайн биш байсан ч туршаад үзээрэй. Үр дүнгээсээ үл хамааран цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэдэгт итгэлтэй байна. 

УУЧЛАЛТ ГУЙХ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛС

Бусдад хүндлэл үзүүлэх ухамсартай, уучлалт гуйх ухаантай байна гэдэг хүн бүрд байх ёстой чухал зан чанаруудын нэг. Гэвч заримдаа бид бусдыг хүндлэхийн тулд өөрсдийгөө гэх хүндэтгэлээ үгүй хийж орхидог. Тиймээс ямар үед уучлалт гуйж, ямар үед өөрийнхөө шийдвэрт эргэлзэлгүй байх ёстойгоо ч мэдэж байх нь чухал. Жишээ нь дараах дөрвөн нөхцөлд та заавал уучлалт гуйх шаардлагагүй. Үүнд: 

  • Завгүй байж, өөртөө цаг зарцуулсныхаа төлөө
  • Өөртөө хил хязгаар тогтоосныхоо төлөө
  • Төгс байж чадаагүйнхээ төлөө
  • Уйлах эсвэл мэдрэмжээ илэрхийлснийхээ төлөө

Зүгээр л хүн байсныхаа төлөө та хэний ч өмнө буруугүй юм шүү. Тэр тусмаа мэдрэмжээ илэрхийлэх нь сэтгэцийн эрүүл мэндэд тун чухал нөлөөтэй тул мэдрэмжээ хэзээ ч бүү далдлаарай. 

Та шинэхэн долоо хоногоо илүү зоригтойгоор угтан, илүү аз жаргалтайгаар өнгөрүүлээрэй. Дараа долоо хоногт ахин уулзацгаая! 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд