Жүжигчин Chris Evans “Buzz Lightyear”-т дуу оруулна


Миау | YOLO.MN
2020-12-14

Үзэгчдийн сэтгэлд Captain America-гийн дүрээр хоногшсон жүжигчин Chris Evans “Pixar” компанийн 2022 онд нээлтээ хийх “Lightyear” бүрэн хэмжээний анимэйшнд дуу оруулах талаараа мэдэгдлээ.

Тэрээр энэ тухайгаа Твиттер хуудаснаа бичихдээ:

- “Нэмэлт тайлбар хийхэд энэ бол бид бүгдийн мэдэх Buzz Lightyear тоглоомын тухай биш ХҮНИЙХ нь тухай кино юм хэмээжээ.

“Pixar” компанийн продюсерүүдийн мэдээлснээр Buzz Lightyear тоглоомыг саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн, “Apollo 11” хөлгийн багийн гишүүн Edwin Buzz Aldrin-аас санаа аван бүтээсэн аж.

“Toy Story” франчайзын дөрвөн анги, видео тоглоом зэрэгт жүжигчин Tim Allen Buzz Lightyear-ийн дүрд дуу оруулсаар ирсэн билээ. Харин жүжигчин Chris Evans-ийн хувьд “Avengers: Endgame” (2019) кинонд Captain America-гийн дүрийг хамгийн сүүлчийн удаа бүтээсэн юм.

2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд буй уг киноны найруулагчаар “Monsters, Inc.” (2001), “The Incredibles” (2004), “Ratatouille” (2007), “WALL•E” (2008) анимэйшн дээр ажиллаж байсан туршлагатай аниматор Angus MacLane ажиллахаар болжээ. 

Эх сурвалж: CNN

#Кино урлаг #Buzz Lightyear #Chris Evans