Apple зөвлөж байна: 2020 оны ШИЛДЭГ аппликейшнүүд


"Аpple" компани өнгөрсөн долоо хоногт жилийн эцсийн тайлангаа гаргаж 2020 оны шилдгүүдээ тодрууллаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас бүх харилцаа холбоо, үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн энэ үед хүмүүсийг гэрээсээ ажиллах, суралцах боломжоор хангасан аппликейшнүүд шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Ингээд жагсаалттай танилцацгаая!

"App Store" онлайн дэлгүүрийн баг, хамт олон шилдгүүдээ шалгаруулахдаа өмнөх жилүүдийн адил програмын чанар, үйл ажиллагаа, бүтээлч дизайн болон Apple-ийн төхөөрөмж дээр ажиллах чадамж зэрэг хүчин зүйлс дээр үндэслэсэн байна.

iPhone дээрх оны шилдэг аппликейшнээр гэрийн дасгалын аппликейшн “Wakeout!” тодорсон бол iPad дээрх оны шилдэг аппликейшнээр цахим хурлын “Zoom” аппликейшн тодорчээ.

Харин Apple TV дээрх оны шилдэг аппликейшнээр хөл хорионы үеэр гэртээ сууж буй хүүхэд, багачуудыг хөгжөөх, зугаацуулахад тус нэмэр үзүүлсэн хэмээн “Disney+” аппликейшныг тодруулсан аж. Хамгийн бүтээмж өндөртэй аппликейшнээр “Fantastical” тодорсон бөгөөд гэрээсээ ажиллах амьдралын шинэ хэв маягтай сайтар зохицжээ.

Түүнчлэн хүнийг тайвшруулан, унтаж амрахад тусалдаг “Endel” аппликейшн нь Apple Watch дээрх шилдэг аппликейшнээр шалгарсан байна.

2020 ОНЫ ШИЛДЭГ ВИДЕО ТОГЛООМУУД:

Энэ жил онлайн видео тоглоомын борлуулалт өмнө жилийнхээс 31 хувиар өссөн бол ухаалаг гар утасны тоглоомын орлого 64 хувиар өсжээ. Үүнээс харахад хүмүүс хөл хорионы үеэр гэртээ ихэвчлэн тоглоом тоглон өнгөрөөж байгаа нь харагдаж байна.

iPhone дээрх оны шилдэг тоглоом: “Genshin Impact”

iPad дээрх оны шилдэг тоглоом: “Legends of Runeterra”

Macbook дээрх оны шилдэг тоглоом: “Disco Elysium”

Apple TV дээрх оны шилдэг тоглоом: “Dandara Trials of Fear”

"Apple" компани:

- “Аппликейшн бол соёлын тусгал юм. Энэ жил хүмүүс сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, гэрээсээ ажиллаж суралцах, гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоотой байх, интерактив, нийгмийн харилцааг бэхжүүлэх тоглоом тоглох зэрэгт анхаарлаа илүү төвлөрүүлж байна” гэсэн бөгөөд эдгээр чиг хандлагыг тусгасан цөөн хэдэн аппликейшныг ашиглаж үзэхийг санал болгожээ. Үүнд өөртөө анхаарал хандуулахад туслах “Shine”, алсын зайнаас суралцах боломжтой “Explain Everything Whiteboard”, гэр бүлийн гишүүд хоорондоо харилцахад зориулсан “Caribu”, буяны үйлсэд хандив өгөх “SharetheMeal” болон шинэчлэгдсэн “Pokemon GO” зэрэг аппликейшнүүдыг багтжээ.

Энэ жил тодорсон шилдгүүдэд "Apple" компани 100 хувь дахин боловсруулсан хөнгөн цагаанаар хийгдсэн "App Store" хэмээх лого болон шилдгээр тодорсон аппликейшны нэрийг бичсэн шагналыг олгох ажээ.

Мөн тэд оны хамгийн их татагдсан аппликейшн болон тоглоомуудаа танилцуулсан бөгөөд энэ нь хэрэглэгчдийн бодит эрэлт хэрэгцээ, үнэлгээн дээр тулгуурласнаараа онцлог юм.

2020 ОНД ХАМГИЙН ИХ ТАТАГДСАН АППЛИКЕЙШНҮҮД БОЛОН ТОГЛООМУУД

IPHONE ДЭЭРХ ШИЛДЭГ 10 ҮНЭГҮЙ АППЛИКЕЙШН:

1. ZOOM Cloud Meetings

2. TikTok

3. Disney+

4. YouTube

5. Instagram

6. Facebook

7. Snapchat

8. Messenger

9. Gmail

10. Cash App

IPHONE ДЭЭРХ ШИЛДЭГ 10 ТӨЛБӨРТЭЙ АППЛИКЕЙШН:

1. TouchRetouch

2. Procreate Pocket

3. Dark Sky Weather

4. Facetune

5. HotSchedules

6. AutoSleep Track Sleep

7. The Wonder Weeks

8. SkyView

9. Shadowrocket

10. Sky Guide

IPHONE ДЭЭРХ ШИЛДЭГ 10 ҮНЭГҮЙ ТОГЛООМ:

1. Among Us!

2. Call of Duty: Mobile

3. Roblox

4. Subway Surfers

5. Ink Inc. – Tattoo Drawing

6. Magic Tiles 3: Piano Game

7. Brain Test: Tricky Puzzles

8. Brain Out

9. Coin Master

10. Cube Surfer!

IPHONE ДЭЭРХ ШИЛДЭГ 10 ТӨЛБӨРТЭЙ ТОГЛООМ:

1. Minecraft

2. Plague Inc.

3. Heads Up!

4. Monopoly

5. Bloons TD6

6. Geometry Dash

7. NBA 2K20

8. Grand Theft Auto: San Andreas

9. The Game of Life

10. True Skate

Эх сурвалж: Techcrunch, Apple

#Технологи #Чиг хандлага #App Store