ФОТО: "Гал тогоо" цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?


Миау | YOLO.MN
2020-12-08

Тэртээ 2012 онд анхны анги нь цацагдаж байсан “Кухня” буюу “Гал тогоо” цуврал өдгөө 120 анги бүхий зургаан бүлэг, бүрэн хэмжээний хоёр ангит кино гаргаж дуусжээ. Цувралын зарим жүжигчид “Элеон зочид буудал” цувралд үргэлжлүүлэн дүр бүтээсэн ба дараа нь “Гранд” болон “СеняФедя” зэрэг цувралд хуваагдан тоглосон юм.

Харин одоогийн байдлаар “Гал тогоо: Зочид буудлын төлөөх тэмцэл” цуврал Боловсрол сувгаар гарч байгаа билээ. Ингээд энэ найман жилийн хугацаанд “Гал тогоо” цувралын жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан хүргэж байна.

1. ЖҮЖИГЧИН ДМИТРИЙ НАЗАРОВ

Дүр: Виктор Петрович Баринов

Тайлбар: “Спартак” хөлбөмбөгийн багийн үнэнч хөгжөөн дэмжигч, ууртай ахлах Виктор Петровичийн дүрд тоглосон жүжигчин Дмитрий Назаров өдгөө 63 настай. Тэрээр одоо гарч буй “Гал тогоо: Зочид буудлын төлөөх тэмцэл” цувралд ч мөн дүр бүтээж байгаа билээ. Сонирхуулан хэлэхэд ахлах маань бодит амьдрал дээрээ ч “Спартак” багийг чин сэтгэлээсээ дэмждэг гэнэ. 

2. ЖҮЖИГЧИН МАРК БОГАТЫРЁВ 

Дүр: Максим Леонидович Лавров

Тайлбар: Нэг л өдөр олонд танигдсан тогооч болохыг хүсдэг Максын дүрд тоглосон жүжигчин Марк Богатырёв уг цувралын үргэлжлэлд тоглоогүй билээ. Харин энэ жил нээлтээ хийсэн "Корни" хэмээх цоо шинэ цувралын голд дүрд тоглож байгаа гэнэ. 

3. ЖҮЖИГЧИН ЕЛЕНА ПОДКАМИНСКАЯ

Дүр: Виктория Сергеевна Гончарова

Тайлбар: "Клод Моне" рестораны заалны зохион байгуулагч Виктория Сергеевнаг ямар хүн бэ гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэрээр мөн л "Гал тогоо" цуврал дууссанаас хойш үргэлжлэл кинонуудад тоглоогүй. 

Гэвч түүний гол дүрд нь тоглосон "ИП Пирогова" цуврал өдгөө гурван бүлгийн турш үргэлжлэн багагүй амжилттай яваа. Ирэх 2021 онд дөрөвдүгээр бүлэг нь олны хүртээл болохоор төлөвлөгдсөн байгаа аж. 

4. ЖҮЖИГЧИН ДМИТРИЙ НАГИЕВ

Дүр: Дмитрий Нагиев

Тайлбар: Оросын алдарт хөтлөгч, жүжигчин Дмитрий Нагиев энэхүү цувралд cameo дүр буюу өөрийн дүрийг бүтээсэн билээ. 

Тэрээр энэ жил "Нагиев хөл хорионд" цувралд тоглоод зогсохгүй, уг цувралын үйл явдал хоёр бүлгийн турш үргэлжлээд байгаа билээ. 

5. ЖҮЖИГЧИН СЕРГЕЙ ЕПИШЕВ

Дүр: Лев Семёнович Соловьёв

Тайлбар: Хэл муутай дэд ахлах Лёвагийн дүрд тоглосон жүжигчин Сергей Епишев хамгийн сүүлд "Проект 'Анна Николаевна'" бүрэн хэмжээний кинонд тогложээ. 

6. ЖҮЖИГЧИН СЕРГЕЙ ЛАВЫГИН

Дүр: Арсений Андреевич Чуганин

Тайлбар: Шинээр ирсэн тогоочдыг заримдаа бүр арай л хэтрүүлчихэв үү дээ гэтэл шоглодог Сеня “Элеон зочид буудал” цувралд тоглосны дараа киноны анд Федятайгаа “СеняФедя” цувралыг эхлүүлсэн билээ. Уг цуврал одоогоор гурван бүлэг үргэлжлээд буй.

Сонирхуулан хэлэхэд цувралд түүний эхнэр Маринагийн дүрд тоглосон жүжигчин Анна Бегунова нь түүний жинхэнэ эхнэр гэнэ шүү.  

7. ЖҮЖИГЧИН МИХАИЛ ТАРАБУКИН

Дүр: Фёдор Михайлович Юрченко

Тайлбар: Далайн өвчин /Далайн давлагаанд дотор муухайрах нэгэн төрлийн өвчин/-тэй хэдий ч үргэлж л далайн тухай ярих Федя мөн л "Элеон" цувралын дараа "СеняФедя" цувралд тоглосон билээ. 

Та бүхэндээ нэгэн нууцыг задлахад Сеня, Федя хоёр маань “Гал тогоо: Зочид буудлын төлөөх тэмцэл” цувралд ч мөн дүр бүтээжээ. 

8. ЖҮЖИГЧИН НИКИТА ТАРАСОВ

Дүр: Луи Бенуа

Тайлбар: Орос хэлээр маруухан ярьдаг Франц гаралтай тогооч Луи ч мөн “Гал тогоо: Зочид буудлын төлөөх тэмцэл” цувралд эргэн ирнэ. Жүжигчний хувьд тэрээр тайз дэлгэцийн 120 гаруй бүтээлд тоглосон туршлагатай нэгэн аж. 

9. ЖҮЖИГЧИН ВАЛЕРИЯ ФЕДОРОВИЧ

Дүр: Екатерина Викторовна Семёнова

Тайлбар: Эрх дураараа Катя маань хөгжимчин Денистэй гэрлэн, охинтой болж, ихэд намбатай болжээ. Энэхүү шинэхэн цувралд тэрээр молекул гал тогоонд эргэн ирэх болно.

10. ЖҮЖИГЧИН ВИКТОР ХОРИНЯК

Дүр: Константин Константинович Анисимов

Тайлбар: Бид Бармен Костя, цагаан хоолтон зөөгч Настя нарын дүрээс тууштай байна гэдэг хэчнээн чухал вэ гэдгийг харах боломжтой. Тэд “Гал тогоо: Зочид буудлын төлөөх тэмцэл” цувралын 11-р ангид тоглосон байна.

11. ЖҮЖИГЧИН ОЛЬГА КУЗЬМИНА

Дүр: Анастасия Степановна Анисимова

12. ЖҮЖИГЧИН ЕЛЕНА КСЕНОФОНТОВА

Дүр: Элеонора Андреевна Галанова

Тайлбар: Түүний дүр харьцангуй сүүлд буюу "Гал тогоо" цувралын 5-р бүлгээс эхлэн гардаг ч үргэлжлэл цувралуудад алгасалгүй тогложээ. 

13. ЖҮЖИГЧИН МАРИНА МОГИЛЕВСКАЯ

Дүр: Елена Павловна Соколова

Тайлбар: Тэвчээртэй, халамжтай Элена Павловна маань эцэст нь ууртай ахлах Виктор Петровичтой нэг гэрт орсон билээ. Ингээд мөн л эрүүл мэндэд нь санаа тавин, халамжилсаар яваа. 

14. ЖҮЖИГЧИН МИХАИЛ БАШКАТОВ

Дүр: Денис Андреевич Крылов

Тайлбар: Хөгжимчин Денисийн дүрд тоглосон жүжигчин Михаил Башкатов өдгөө 40 нас хүрч яваа ч харьцангуй цөөн кинонд дүр бүтээсний нэг нь энэ юм.

15. ЖҮЖИГЧИН ГРИГОРИЙ СИЯТВИНДА

Дүр: Михаил Джекович Гебреселассие

Тайлбар: Энэ нийтлэлд багтсан жүжигчдээс хамгийн бага өөрчлөгдсөн нь жүжигчин Григорий Сиятвинда бололтой. 

#Кино урлаг #Кухня #ОАК