MAMA: 2020 оны ШИЛДГҮҮД тодорлоо


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-07

Mnet телевизийн суваг болон CJ E&M энтертайнмент хамтран 2020 оны “MNET Asian Music Awards” шагнал гардуулах ёслолыг амжилттай зохион байгуулжээ. Азийн хамгийн том шагнал гардуулах ёслол хэмээгддэг уг наадам нь 1999 оноос хойш зохион байгуулагдсан бөгөөд жил бүр хоёроос гурван улсад томоохон тоглолт хийдэг ч энэ жил “COVID-19” цар тахлын улмаас өмнөд Солонгос улсад онлайнаар зохион байгуулагджээ.

Хэдийгээр алдартнууд хүрэлцэн ирж улаан хивсний ёслолд оролцсон боловч хоорондоо ойртох, ярилцах зэрэг үйлдлүүд хориотой байв. Мөн шагнал гардуулж буй хүн болон гардан авч буй уран бүтээлчид гар барих, ойртох зэрэг ч хориотой байсан бөгөөд шагналыг дор бүр нь ариутгаж байсан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Харин тус наадамд хүрэлцэн ирсэн алдартнууд шагнал гардаж авахдаа бүгд амны хаалт зүүн гарч ирцгээж байв.

ШИЛДГҮҮДИЙГ ХЭРХЭН ТОДРУУЛСАН БЭ?

Шагнал бүрийн шалгуур нь харилцан адилгүй боловч ихэнх нь шүүгчдийн үнэлгээ болон цахим санал асуулга дээр үндэслэгджээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайланд, Индонез, Вьетнам улсын хөгжмийн мэргэжилтнүүд багтсан байна. Харин цахим санал асуулга нь энэ оны аравдугаар сарын 29-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 5 хүртэл үргэлжилжээ.

ИНГЭЭД ТА БҮХЭНД ШАГНАЛЫН ЭЗДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ:

Шилдэг эрэгтэй хамтлаг: BTS

BTS хамтлагийн гишүүд

 

Шилдэг эмэгтэй хамтлаг: BLACKPINK
Шилдэг эрэгтэй уран бүтээлч: Baekhyun
Шилдэг эмэгтэй уран бүтээлч: IU
Шилдэг бүжгийн үзүүлбэр /эрэгтэй хамтлаг/: BTS – “Dynamite”
Шилдэг бүжгийн үзүүлбэр /эмэгтэй хамтлаг/: BLACKPINK – “How You Like That”
Шилдэг бүжгийн үзүүлбэр /ганцаарчилсан/: Hwasa – “Maria”
Шилдэг вокал үзүүлбэр: IU – “Blueming”
Шилдэг вокал үзүүлбэр: MAMAMOO – “Hip”
Шилдэг хамтрал: IU x Suga
Шилдэг шинэ эрэгтэй уран бүтээлч: TREASURE
Шилдэг шинэ эмэгтэй уран бүтээлч: Weekly
Киноны шилдэг дуу: Gaho – “Start Over”
Шилдэг хип хоп & urban уран бүтээл: Zico – “Any Song”
Шилдэг клип: BTS – “Dynamite”

DAESANG БУЮУ ДЭЭД ШАГНАЛЫН ЭЗЭД

Оны шилдэг уран бүтээлч: BTS
Оны шилдэг цомог: BTS “Map of the Soul:7”
Оны шилдэг дуу: BTS “Dynamite”
Оны шилдэг дэлхийн уран бүтээлч: BTS
 

BTS хамтлагийн гишүүд


“MAMA” шагнал гардуулах ёслолын хамгийн хүндтэй шагнал буюу “Оны шилдэг уран бүтээлч” шагналыг BTS хамтлаг таван жил дараалан авч шинэ рекордын эзэд болжээ. Мөн тус наадмын дөрвөн дээд шагналыг BTS хамтлаг хүртсэн байна. Хамтлагийн ахлагч Namjoon:

- “Яг үнэндээ MAMA манай хамтлагийг анх гарч ирж байхад огт уриагүй цорын ганц шагнал гардуулах ёслол байсан” гэж хэлжээ. Харин эдүгээ BTS хамтлаг тус наадмын бүхий л нэр хүндтэй шагналыг хүртэж чадсан байна. Тэд: 
 

BTS хамтлагийн гишүүд


- “Юун түрүүнд бидний хувьд бүхнээс үнэтэй ARMY нартаа баярлалаа гэж хэлье. Бидэнд амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл, мөрөөдлөө тээж явах үе байсан. Гэхдээ та нар бидэнд бүхий л зүрх сэтгэл, хайраа зориулж дэмжиж байсны ачаар бидний зүрх сэтгэлд байсан тэр зүйлийг сэрээсэн гэж бодож байна. Бидэнд үнэтэй цагаа зориулсанд маш их баярлалаа. ARMY нар аа! Эрүүл энх, аз жаргалтай байж бидэнтэй хамт сайхан дурсамжийг бүтээгээрэй. Хайртай шүү. Баярлалаа”.

Мөн реппэр Jessi “Олны таашаал хүртсэн бүжгийн үзүүлбэр” шагналыг гардан авахдаа нулимс дуслуулсан бөгөөд өөрийн гэр бүл, шүтэн бишрэгчид болон P-Nation энтертайнментийн үүсгэн байгуулагч PSY-д чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
 

Реппэр Jessi үзүүлбэрийн үеэр


Шилдэг ганцаарчилсан бүжгийн үзүүлбэр шагналын эзэн, MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa:

- “Сайн байцгаана уу? Hwasa байна. Тайзны ард шагналын эзнийг зарлахыг хүлээх зуураа яг уйлах гэж байсан. Юун түрүүнд гэр бүл, хамтлагийн гишүүд, компанийн хамт олондоо маш их баярлалаа. Шүтэн бишрэгчдэдээ ч бас баярлалаа. Та нарыгаа маш их санаж байна. “Maria” дууны бүжгийг дэглэсэн 1Million бүжгийн хамтлагтаа баярлалаа. Би энд хэлэх ёстой маш олон хүний нэр байгаа ч хэн нэгнийг үлдээх вий гэж санаа зовж байна. Бүгдэд нь маш их баярлалаа" гэжээ.
 

MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa тайзан дээр


Шилдэг вокал үзүүлбэр шагналын эзэн болсон MAMAMOO хамтлагийнхан: 

- “Сайн байцгаана уу? MAMAMOO байна. Бидэнд ийм гайхалтай шагнал өгсөн “MAMA”-д баярлалаа. Хамтлагийн гишүүд, компани, хамтлагийн ард ажилладаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Мөн шүтэн бишрэгчдэдээ хайртай шүү”
 

MAMAMOO хамтлагийн гишүүд тайзан дээр


“Хамгийн алдартай уран бүтээлч”, “Олон улсын шүтэн бишрэгчдийн сонголт” хэмээх хоёр шагналыг хүртсэн TWICE хамтлагийн охид шагнал гардаж авахдаа солонгос, япон, хятадаар ярьжээ. Тухайлбал хамтлагийн ахлагч Jihyo солонгосоор, Dahyun японоор, Tzuyu хятадаар шүтэн бишрэгчдэдээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. Ингэхдээ:

- “Бидэнд энэ шагналыг авах боломж олгосон шүтэн бишрэгчдэдээ маш их баярлалаа. Jeongyeon маань үүнийг үзэж байгаа байх. Үнэхээр их санаж байна, хайртай шүү, Jeongyeon”
 

TWICE хамтлагийн гишүүд


Ингээд тус наадамд хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн зургуудаас хүргэж байна. 
 

Enhypen хамтлагийн гишүүд
Got7 хамтлагийн гишүүд
Monsta X хамтлагийн гишүүд
NCT хамтлагийн гишүүд
Жүжигчин Park Seo-joon
Seventeen хамтлагийн гишүүд
Stray Kids хамтлагийн гишүүд

Эх сурвалж: Allkpop

#Дуу хөгжим #MAMA #Mnet #Шагнал гардуулах ёслол