BTS хамтлагт орох гэж байсан 11 уран бүтээлч


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2020-12-02

Өнөө цагийн хамгийн алдартай, шилдэг хөвгүүдийн хамтлаг болох BTS-ийн гишүүн байна гэдэг хүн бүрийн хүсээд хүрч чадах оргил биш нь лавтай. Тийм ч учраас BTS хамтлаг үүсгэн байгуулагдах хүртлээ маш олон удаа гишүүдээ сольж байжээ. Харин та эдгээр арван нэгэн уран бүтээлч BTS хамтлагт орох гэж байсныг мэдэх үү?

1. LOCO

Тэрээр BTS хамтлагийн шалгаруулалтад ороод хасагдаж байсан гэнэ. Харин одоо бол AOMG компанийн уран бүтээлч болжээ. Loco бол 2012 оны “Show Me The Money” нэвтрүүлгийн ялагч юм. Тэрээр 2018 онд MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa-тай хамтран дуулсан “Don’t” дуугаараа “KBS энтертайнмент” наадмаас шагналт хүртсэн байдаг.

2. IRON

DNH хип хоп хамтлагийн гишүүн асан Iron нь BTS хамтлагт орохоор бэлтгэгдэж байсан боловч хамтлагаасаа гарсан аж. Тэрээр “Show Me The Money 3” нэвтрүүлэгт оролцон хоёрдугаар байранд орсон бөгөөд ийнхүү олон нийтэд танигдаж эхэлжээ. Мөн 2016 онд анхны бие даасан цомгоо гаргасан байна.

3. I11EVN

Тэр мөн л DNH хамтлагийн гишүүн байжээ. Iron BTS хамтлагт RM, J-Hope, Suga нартай хамт бэлтгэгдэж байсан боловч гэнэт тус хамтлагаас гарсныг түүний настай холбон тайлбарлах хүмүүс цөөнгүй байдаг. Учир нь тэр 1987 онд төрсөн аж.

4. BOYS REPUBLIC ХАМТЛАГИЙН SUWOONG

The Unit нэвтрүүлэг дээр Suwoong-ийн баг BTS хамтлагийн “Fire” дууг сонгох үед тэрээр BTS хамтлагт орохоор бэлтгэгдэж байсан гэдгээ хэлжээ. Ингэхдээ:

“Би Big Hit энтертайнментийн дадлагажигч байсан. Бид нэг хамтлаг болж уран бүтээл гаргах нь тодорхой байснаас гадна цомгийн дуугаа бичүүлж, зураг авалтаа ч хийлгэж байсан. Гэхдээ баг маань татан буугдсан” гэжээ.

5. BEENZINO

Big Hit энтертайнментийн үүсгэн байгуулагч Bang Si Hyuk Beenzino-д BTS хамтлагийн гишүүн болох санал тавьсан бөгөөд эрүүгээ багасгах мэс засалд орохыг зөвлөсөн аж. Ийнхүү Beenzino “Hallelujah” дуун дээр Bang Si Hyuk-ийг шүүмжилсэн байдаг.

6. BASICK

“Show Me The Money 4” нэвтрүүлгийн ялагч Basick-т BTS хамтлагийн гишүүн болох санал тавьсан ч тэрээр мөн л татгалзаж байжээ. Тухайн үед BTS хамтлаг 9-10 орчим гишүүнтэй болохоор төлөвлөж байсан гэх таамаглал байдаг.

7. A-TOM

Тэрээр BTS хамтлагийн гишүүн болохоор бэлтгэгдэж байсан боловч хамтлагаасаа гарч Xeno-T хамтлагт нэгджээ. Удалгүй уг хамтлагаасаа гарч JBJ хамтлагт орсон байна.

8. SUPREME BOI

Supreme Boi мөн л DNH хип хоп хамтлагийн гишүүн байсан бөгөөд BTS хамтлагийн үндсэн гишүүдийн нэг байжээ. Тэрээр BTS хамтлаг анхны уран бүтээлээ гаргахын өмнөхөн хамтлагаасаа гарч Big Hit энтертайнментийн продюсер болсон байдаг.

9. KIDOH

Kidoh BTS хамтлагт орохоор бэлтгэгдэж байхдаа хамтлагаасаа гарч Topp Dogg хамтлагийн гишүүн болсон байна.

10. REDDY

Тэрээр BTS хамтлагийн гишүүдийг шалгаруулах шалгаруулалтад оролцож эцсийн шатанд нь хасагдаж байжээ. Ийнхүү “Show Me The Money” болон “Tribe of Hip Hop” зэрэг алдартай нэвтрүүлгүүдэд оролцож Hi-Lite дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан байна.

11. NOH JI HOON

Noh Ji Hoon хоёр жил гаруй BTS хамтлагийн гишүүн болохоор бэлтгэгдсэн боловч Cube энтертайнменттай гэрээ байгуулж соло уран бүтээлч болсон байна. Харин 2017 онд Cube энтертайнметтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгожээ.

Эх сурвалж: Allkpop

#Kpop #BTS