Арваннэгдүгээр сарын ОНЦЛОХ Монгол дуунууд


Хөл хорионы үеэр бүх зүйл зогсчихсон, нэг л урагшлахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл өнгөрсөн арваннэгдүгээр сард цацагдсан шинэхэн уран бүтээлүүдээр дууны жагсаалтаа шинэчлээд үзээрэй. 

SASH. - ERH, DURAARAA, GALZUU

Цацагдсан огноо: 11/02
Хандалт: 669K
Тайлбар: Өнгөрсөн саруудын хит дууны жагсаалтыг залуу уран бүтээлч Sash тэргүүлж байна. Түүний дуунууд орчин үеийн залуусын хайрын түүхийг өгүүлэх мэт. 

“Чиний зураг, бичлэг дүүрэн, миний утсаар
Чамд зориулж шүлэг бичнэ, хуудас хуудсаар”

GANGBAY & ENEREL – SHNAX

Цацагдсан огноо: 11/07
Хандалт: 469K
Тайлбар: Монголын хип хоп ертөнц томоохон байр суурийг эзлэх реппэр Энэрэлийн GANGBAY хамтлагийн залуустай хамтарсан уран бүтээл өнгөрсөн сард цацагдсан нь хит болжээ. 

“Сэтгэлийг хэнд нээх вэ?
Хайраа хааш нь хийх вэ?”

ALUNGOO - SUULIIN AUTOBUS

Цацагдсан огноо: 11/10
Хандалт: 206K
Тайлбар: "B production”-ийн залуу уран бүтээлч Алунгоо анхны бие даасан уран бүтээлээ өнгөрсөн сард цацжээ. 

“Үдэш орой болзоондоо шүхрээ мартаад 
Гараас минь атгаад алхаарай
Суулаа би сүүлийн автобусанд”

O.Z - FALL IN LOVE

Цацагдсан огноо: 11/12
Хандалт: 
Тайлбар: Цастай өдөр хайртай хүнтэйгээ алхах өдөр удахгүй ирэх болно оо. Өнгөрсөн сарын хамгийн их хандалт авсан дуучин О.Z-ын энэхүү уран бүтээл нь намуухан аялгуу, сонирхолтой клиптэй гэдгээрээ онцлог.

“Чиний миний мэдэх хамгийн гоё амттан
Би чамтай учирсандаа азтай”

AM-C FT. UJIN - QUARANTINE MOOD

Цацагдсан огноо: 11/16
Хандалт: 295K
Тайлбар: Хөл хорионы үед энэ дууг сонсож байгаа хүмүүс байна уу? Хэрвээ сонсож амжаагүй бол сонсоорой хэмээн санал болгоё. 

“Хайраа ил гаргаад өгөхийг хүснэ
Яригдахгүй сэдвээ харцаараа хэлэхийг хичээнэ”

TSETSE - TASH TASH

Цацагдсан огноо: 11/20
Хандалт: 336K
Тайлбар: Шинэ уран бүтээл гаргаагүй нэлээн удсан реппэр Tsetse өнгөрсөн сард цоо шинэ хит дуугаа цацжээ. “Таш таш” дуу энэ хүнд цаг үед ч та бүхэнд аз жаргал, эерэг энерги мэдрүүлнэ гэж найдаж байна. Клипэнд нь "UB Comedy" клубийн залуус тоглосондоо ч тэр үү, үзээд л нүүрэнд тань мишээл тодрох болно. 

“Хэрвээ сайхан амьдарч байвал таш таш
Хэрвээ сайхан амьдарч байвал дэвс дэвс”

KA FT. B TAMIR & DJ GEZEG - MONOLOGY 

Цацагдсан огноо: 11/22
Хандалт: 152K
Тайлбар: Дуу бүхэн ямар нэгэн зүйлийг өгүүлдэг. Харин реппэр Ka-гийн уран бүтээлийн хувьд дууны үгэн дээрээ илүү анхаарч, сонсогчдод үнэн бодит зүйлсийг хүргэдгээрээ онцлог билээ.

“Толгойд хүйтэн тархи
Цээжинд халуун зүрх”

MEKH ZAKHQ FT. MCIT, ZAYA, EBO – LIFE GOES ON

Цацагдсан огноо: 11/30
Хандалт: 17K
Тайлбар: MCIT, Zaya, Mekh ZakhQ, Ebo зэрэг Монголын хип хоп ертөнцийн дөрвөн өөр үеийн төлөөллүүд хамтран “Life Goes On” дууг гаргажээ. Реппэр Mekh ZakhQ өөрийн Фэйсбүүк хуудаснаа энэхүү уран бүтээлийнхээ талаар бичихдээ: 

- “2011 онд Дайн ба Энх хамтлагийн MCIT ахтай хамт хийж байсан дууныхаа хоолойг MCIT ахыг талийгаач болсноос хойш 9 жил #хадгалсан хэний ч сонсоогүй дуу хоолой энд багтсан бөгөөд миний хувьд маш чухал дуу маань цацагдаж байна. Мөн энэ дуунд 10 жилд байхаасаа сонссон ТАТАР хамтлагийн Заяа ах болон шинэ цаг үед хамгийн гал гаргаж байгаа Вандебо хамтлагийн Эбо дүүтэй хамтарлаа. Мөн энэ дууны хөгжмийн найруулгыг тултал нь хийсэн SA найздаа мааааш их баярлаж байгаагаа илэрхийлье”.

“Төлж барахгүй сэтгэл 
Авч ханахгүй хүсэл 
Өгч мэдэхгүй толгой
Тулж барахгүй хорвоо
Амьдрал үргэлжилсээр”

#Онцлох дуунууд #Арваннэгдүгээр сар