Өнгөрсөн долоо хоног Инстаграмд: Selena Gomez, Justin Bieber, BTS


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-11-23

Бүгд гэртээ байх шаардлагатай болсон эдгээр өдрүүдэд бид сошиал медиаг бүр ч идэвхтэй ашиглах болжээ. Харин үргэлж шинэ мэдээллээр дүүрэн байдаг Инстаграм орчинд өнгөрсөн долоо хоногт юу болж өнгөрсөн бол?

JUSTIN BIEBER & SHAWN MENDES

2020 он дуу хөгжим сонирхогчдын хувьд муугүй жил болж байгаа билээ. Энэ онд давтан сонсоод л баймаар сонсголонтой цомгууд болон сонирхолтой хамтарсан уран бүтээлүүд цацагдаад амжжээ. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт нэгэн шинэ хамтрал гарсан нь дуучин Justin Bieber болон Shawn Mendes нарын “Monster” дуу байлаа!

Тэдний шинэхэн дууг та бүхэн эндээс хүлээн авч сонсоорой. 

ДУУЧИН БОЛДЫН ТӨРСӨН ӨДӨР

Монгол улсын хөгжмийн урлагт өөрийн нөлөөгөө үзүүлж чадсан дуучдын нэгт Д. Болд зүй ёсоор багтах биз ээ. 1995 онд Камертон хамтлагаар урлагийн гараагаа эхлүүлсэн тэрээр одоо ч олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч хэвээр.

Харин өнгөрсөн долоо хоногт дуучны маань төрсөн өдөр тохиосон бөгөөд тэрээр Инстаграм хуудсаараа дамжуулан гэр бүл, шүтэн бишрэгчдэдээ талархлаа илэрхийлээд амжжээ.

Дуучин Д. Болд:

- “Төрүүлж өсгөсөн ХАЙРТ ЭЭЖДЭЭ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Хүн байхыг зааж хүмүүжүүлсэн ААВДАА энэ өдрийн мэндийг хүргэе. Аз жаргалтайгаар хамтдаа амьдарч байгаа гэр бүлийнхэндээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг ХҮСЭЖ БАЙНА. 

ХАЙРТАЙ ШҮҮ ТА НАРТАА!!!!”

SELENA GOMEZ-ИЙН ХООЛНЫ ШОУ

Дуучин Selena Gomez цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан HBOMax стрийминг үйлчилгээтэй хамтран телевизийн нэгэн шинэхэн шоуг хийж эхэлсэн нь “Selena + Chef” шоу байв. Тэрээр Талархлын баярт зориулсан тусгай ангийг ч мөн олны хүртээл болгосон бөгөөд Инстаграмдаа энэ талаар хуваалцсан байна. 

ДЭГЛЭМ БАРЬСАН ТӨРСӨН ӨДӨР

Өнгөрсөн долоо хоногт Дуучин Болдын төрсөн өдрөөс гадна "Мөрөөдлийн театр" продакшны жүжигчин Г. Алтаншагайн төрсөн өдөр ч мөн тохиожээ. Тэрээр хоёр хүүтэйгээ татуулсан зургаа Инстаграм хаягтаа хуваалцсан бөгөөд эрүүл байхын чухлыг ч мөн дурдаад амжсан байна.

Жүжигчин Алтаншагай:

- “Хамгийн түрүүнд төрүүлж өсгөсөн хайртай аав, ээж нартаа хүү нь хайртай шүү❤️

Би төрсөн өдрөө сүртэй тэмдэглээд байдаггүй. гэр бүлийн хүрээнд тэгэсгээд л өнгөрдөг.Энэ жил харин #найз_нөхдөө цуглуулж байгаад балай авна гэж бодож байсан чинь ингээд сахал үсээ ургуулсан шээг лагер дээрээ хайруудтайгаа дэглэмээ бариад л тийн.

Гэхдээ эрүүл энх л байвал болох нь тэр дээ тээ ирэх жил л жинхэнэ хага авъя даа
Намайг таньдаг хүн бүхэнд хайртай шүүта нартаа эрүүл энхийг хүсэе”

 

LIFE GOES ON

“Dynamite” дуугаараа дэлхийн хэмжээний хэд хэдэн амжилтыг эвдээд амжсан Өмнөд Солонгосын BTS хамтлаг өнгөрсөн долоо хоногт цоо шинэхэн цомгоо цацжээ. Энэ удаагийн цомгоороо тэд юу ч болсон амьдрал үргэлжилсээр л байдаг тул хүчтэй байгаарай гэх тайтгарлыг сонсогчдодоо дамжуулахыг хүссэн хэмээжээ. 

BTS хамтлагийн “Life Goes On” дууг эндээс хүлээн авч сонсоно уу. 

БЯЦХАН ОДОД

2000-аад оны дуу хөгжим, хувцас загвар болоод амьдралын хэв маягийг үгүйлдэг хүмүүс одоо ч цөөнгүй байдаг билээ. Харин 2000-аад оны онцлох уран бүтээлчийн нэгд цээлхэн хоолойгоороо алдартай дуучин Сэрчмаа эргэлзээгүй багтдаг. Дуучин маань өнгөрсөн долоо хоногт Инстаграм хуудаснаа хуучны зургуудаасаа хуваалцаад амжжээ. 


ЭРЭГТЭЙ ХҮНД ХЭЛЭХГҮЙ БАЙВАЛ ЗОХИХ ҮГС

Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно хэмээдэг шүү дээ. Бидний санамсаргүй, бодолгүй хэлчихсэн зүйлс хэн нэгэнд маш ихээр нөлөөлөх үе цөөнгүй тохиодог. 

“Эр хүн ийм л байх ёстой” гэх хэвшмэл үзэл бодлын улмаас эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэнд маш ихээр доройтох болсон. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та дараах зүйлсийг хэлэхээ зогсоогоорой. 

  • “Охин хүүхдэд хожигдчихоо юу?”
  • “Эр хүн л заавал эхний алхмыг хийх ёстой”
  • “Эр хүн шиг байгаач”
  • “Эр хүн уйлдаггүй юм”
  • “Яагаад охин шиг аашлаад байгаа юм?”

Хүйсээс үл хамааран хүн бүр өөрийн мэдрэмжийг зөвөөр илэрхийлж, хүлээн зөвшөөрөх нь өөрийгөө хайрлах хамгийн эхний алхам юм шүү! Тиймээс “энгийн” мэт болчихсон эдгээр үгсийг үсгийн сангаасаа арчаарай. 

Өөртөө хийгээд ойр дотнын хүмүүстээ сайтар анхаарч ирэх долоо хоногийг аль болох тайван мөн болгоомжтой өнгөрөөгөөрэй! Дараа долоо хоногт ахин уулзацгаая! 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд