Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд: AM-C, Gremix, Намуун


Хэн бүхний хувьд гэнэтийн үйл явдлаар дүүрэн байсан долоо хоног нэгэнт дуусаж, цоо шинэхэн долоо хоногтой золголоо. Ингээд "Өнгөрсөн долоо хоногт Инстаграмд" цувралынхаа ээлжит нэгэн дугаарыг хүргэж байна. 

ШИНЭ ЦАГИЙН СУПЕР БААТАР

Хүүхэд бүрийн зүрхэнд супер баатар болохсон гэх нууцхан хүсэл үргэлж байдаг билээ. Харин цаг үе өөрчлөгдөхийн хэрээр супер баатруудад тавигдах шаардлага ч өөрчлөгдөж орхижээ. 

GREMIX: Гэрээсээ гарахгүй байхад л супер баатрын үүргийг биелүүлнэ гэж хэн мэдлээ? 

Та ч мөн хайртай хүмүүсийнхээ хийгээд өөрийнхөө төлөө тэвчээртэй супер баатар байж өгөөрэй!

БЭРСНИЙ ГАМБИТ 

Ойрын үед маш олон хүний ярианы сэдэв болоод буй “Queen’s Gambit” (2020) цувралыг үзэж амжсан уу? Үзсэн хүн бүрийн шатар тоглох сэдлийг өдөөж дөнгөсөн уг бүтээлийн гол дүрийг Anya Taylor-Joy хэмээх үзэсгэлэнтэй жүжигчин амилуулсан билээ. 

Тэгвэл Anya өнгөрсөн долоо хоногт тус цувралын арын зургуудаас хуваалцаад амжжээ! 

JOY "FEMALE" СЭТГҮҮЛИЙН НҮҮРЭНД

Тэртээ 2014 онд урлагийн ертөнцөд хөл тавьсан ч өдийг хүртэл амжилттай хэвээр яваа охидын хамтлагийн нэг бол Red Velvet яах аргагүй мөн. Тэгвэл тус хамтлагийн гишүүн Joy буюу Park Soo-Young нь өнгөрөгч долоо хоногт “Female” сэтгүүлийн нүүрийг чимжээ!

Тэрээр дуучны карьераа амжилттай үргэлжлүүлж буй төдийгүй “The Liar and His Lover” (2017), “Tempted” (2018) зэрэг олон ангит кинонуудад ч дүр бүтээгээд амжсан юм.

QUARANTINE MOOD

Шинэ дуу хөгжим, ном зохиол эсвэл кино цуврал улам л хэрэг болсоор буй энэ цаг үед нэгэн шинэ уран бүтээл мэндэлсэн нь дуучин AM-C-гийн “Quarantine Mood” байлаа. “Perfect Blue” нэртэй цомогт нь багтсан уг дууны клип ч мөн цацагдаад амжжээ! 

ХАМГИЙН ТОМ АМЖИЛТ

Олноо "King James" хэмээн алдаршсан алдарт тамирчин Lebron James Инстаграм хуудаснаа ээжийнхээ хамт авахуулсан зургаа нийтлэн хамгийн том амжилтынхаа тухай хуваалцжээ!

Lebron James:

- “Таныг жаргалтайгаар инээмсэглэж байгааг харах нь миний амьдралдаа гаргаж болох хамгийн том амжилт. Таныг өдөр бүр хүүгээрээ бахархаасай гэж хүсэж байна. Та надад зориулж дэндүү их зүйлийг хийж өгсөн шүү дээ Харин одоо бол миний ээлж. Ээж маань өнөөдөр орой усан онгоцноос буухдаа “Хүү минь, өнөөдөр үнэхээр сайхан байлаа. Баярлалаа” гэж инээмсэглэн хэлсэн. Бурхан минь, би бараг л уйлахаа шахсан. Биеэрээ биш байсан ч үргэлж дэргэд минь байж, дэмжиж өгдөгт маш их баярлалаа. Намайг зөв замд чиглүүлэн эр хүн болгон өсгөсөнд, бусадтай үргэлж найрсаг харьцаж, зөв буруугийн ялгааг сайтар мэддэг нэгэн байдагт баярлалаа. Та минь миний газарт буусан сахиусан тэнгэр шүү!”

НАСААРАА ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ АМЬДАРДАГ АМЬТАД

"COVID-19"-ийн тархалттай холбоотойгоор хүмүүс тэжээвэр амьтдаа гудманд хаях  тохиолдол ихэссэн нь харамсалтай. Тэгвэл залуу жүжигчин Намуун өөрийн хайртай нохойнхоо зургийг Инстаграм хуудсандаа хуваалцахдаа энэ талаар дурдаад амжжээ. Намуун:

- “Хорхойд ч хоргүй миний Валентина

Коронавирусийн үед амьтнаас зайгаа барьж, хол байгаарай гэснээс болж Монгол улсад олон нохой, муур гудамжинд хаягдаж байна. Нохой бол өөрийгөө хаягдсанаа мэддэггүй амьтан. Эзэн минь ирнэ дээ, энд л байгаа байх гэсэн бодлоор насаараа хайж явдаг. Эд чинь ч бас өвддөг, уйлдаг, гомддог. Бид л энэ тэрэнгээр дэмий сэлгүүцэж гэртээ вирус авчрахгүй бол эд чинь хаанаас олж ирэх юм бэ? Тиймээс гэрт, хашаанд гэлтгүй хайртай амьтдаа гэр бүл, үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаг шигээ анхаараарай. Тэд лав таныг хүнтэй адил гомдоохгүй. Таныг л гэсэн ганцхан сэтгэлээр энэ богинохон насаа дуусгана” гэжээ. 

САЙН ДАДАЛ ЗУРШЛЫГ ҮГҮЙ ХИЙДЭГ ГУРВАН ЗҮЙЛ

Та бүхэн ч мөн хатуу хөл хорио тогтоогдохоос өмнө маш олон шинэ зүйлс төлөвлөчихсөн байсан биз ээ. Гэсэн ч энэ цаг хугацаанд өөрсдийн бүтээсэн сайн дадал зуршлуудаа үгүй хийж хэрхэвч болохгүй шүү!

Дараах гурван хүчин зүйл сайн зуршлыг эвдэхэд хамгийн ихээр нөлөөлдөг аж. Үүнд:

1. ГУНИГЛАХ, ХАРУУСАХ

Мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваалцаарай. Харин ийм хүн байхгүй бол мэдрэмжээ дэвтэртээ бичээд "өөртэйгөө" ч болов хуваалцах хэрэгтэй шүү. 

2. ӨВДӨЖ ГЭМТЭХ

Хүн бүрд өвдөж гэмтэх үе гардаг. Тэдгээр үед өөртөө сайтар анхаарч, эрүүл мэндээ чухалчлах нь туйлын зөв. Харин эдгэрсэн даруйдаа өөртөө суулгачихсан байсан зөв, эерэг дадал зуршлыг бага багаар сэргээхээ мартуузай. 

3. УРАМ ЗОРИГГҮЙ БОЛОХ

“Би чадна”, “Би өөрийгөө хүлээн зөвшөөрч байна” эсвэл “Би өөртөө итгэж байна” зэрэг эерэг бодлуудаар тархиа хооллож, эрч хүч хийгээд урам зоригоо өөрөө өөртөө бүтээж өгч байгаарай. 

Өөртөө хийгээд ойр дотнын хүмүүстээ сайтар анхаарч, ирэх долоо хоногийг аль болох тайван бөгөөд анхаарал болгоомжтой өнгөрөөгөөрэй! Дараа долоо хоногт ахин уулзацгаая! 

#Өнгөрсөн долоо хоног Инстаграмд