"Marvel"-ийн супер баатрууд ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДСӨН бэ?


Э.Цовоо | YOLO.MN
2020-11-05

Та алдарт "Marvel"-ийн кино ертөнцийн супер баатруудын дүрийг бүтээсэн жүжигчид залуудаа ямархуу хүмүүс байсан бол, анх ямар кинонд тоглон жүжигчний карьераа эхлүүлж байсан бол хэмээн бодож байсан уу? Тэгвэл YOLO.mn сайтын хамт олон уншигч та бүхэнд дээрх асуултын хариултыг өгөхөөр энэхүү нийтлэлээ бэлтгэлээ. 

TONY STARK - ЖҮЖИГЧИН ROBERT DOWNEY, JR.

Тэрээр дөнгөж тавхан настайдаа аавынхаа зохиолыг нь бичиж найруулсан “Pound” (1970) кинонд бяцхан хүүгийн дүрийг бүтээн жүжигчний карьераа эхлүүлж байжээ. Ийнхүү 2008 онд “Iron Man” кинонд Tony Stark-ийн дүрийг бүтээж, олон олон үзэгчдийн сэтгэлд супер баатрын дүрээр мөнхлөгдсөн билээ.

HULK - ЖҮЖИГЧИН MARK RUFFALO

Жүжигчин Mark Ruffalo кинонд тоглож эхлэхээсээ өмнө барменаар ажиллахын зэрэгцээ театрын уран бүтээлүүдэд оролцдог байжээ. Удалгүй “13 Going on 30” (2004), “Collateral” (2004) зэрэг кинонуудаараа олонд танигдаж эхэлсэн бөгөөд 2012 онд Hulk-ийн дүрээр "Marvel"-ийн кино ертөнцөд нэгдсэн юм. 

BLACK WIDOW - ЖҮЖИГЧИН SCARLETT JOHANSSON

Жүжигчин Scarlett Johansson “Home Alone 3” (1997) кинонд анхны дүрээ бүтээж байсан гэдгийг та мэдэх үү? Тэрээр "Avengers" фрайнчайзад Natasha Romanoff-ийн дүрээр нэгдсэн бөгөөд түүний ирэх жил нээлтээ хийх “Black Widow” кино үзэгчдийн дунд маш өндөр хүлээлт үүсгээд байгаа юм. 

CAPTAIN AMERICA - ЖҮЖИГЧИН CHRIS EVANS

“Not Another Teen Movie” (2001) киноны гол дүрийн Jake-ийн дүрээр олонд танигдсан түүний карьер 2000 оны эхэн үед бараг л дуусгавар болох гэж байсан гэдэг. Гэвч Chris мөрөөдөлдөө үнэнч байж чадсан тул 2005 онд “Fantastic Four” киноны Johnny Storm-ийн дүрийг бүтээн эргэн ирсэн билээ. Тэрээр кино урлагт дахин нэг супер баатрын дүр бүтээсэн нь "Captain America: The First Avenger" (2011) байлаа. 

CLINT BARTON - ЖҮЖИГЧИН JEREMY RENNER

Jeremy хамгийн анх “Senior Trip” (1995) хэмээх кинонд тоглож байжээ. Үүнээс хойш түүний жүжигчний карьер "Avengers"-ийн Hawkeye-ийн дүрийг бүтээх хүртлээ өсөн дэвшсэн юм. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд түүний гол дүрд нь тоглосон "Hawkeye" хэмээх 8 ангит цуврал ирэх жил видео стрийминг үйлчилгээний “Disney Plus” сувагт байрших аж. 

THOR - ЖҮЖИГЧИН CHRIS HEMSWORTH

Аянгын бурхан Thor-ийн дүрийг гайхалтай гэгч нь бүтээж чадсан жүжигчин Chris Hemsworth анх Австралийн хэд хэдэн цувралуудад тоглож байжээ. Ийнхүү тэрээр "Thor" (2011) кинонд тоглосноор "Marvel"-ийн кино ертөнцөд элсэн орсон юм. Мөн л түүний дараагийн уран бүтээл “Thor: Love and Thunder” ирэх онд нээлтээ хийх төлөвтэй байна. 

LOKI - ЖҮЖИГЧИН TOM HIDDLESTON

Анх эсрэг талын дүрээр танигдсан ч үзэгчдийн хамгийн ихээр хайрладаг дүрүүдийн нэг бол Loki билээ. Тэрээр Английн "The Life and Adventures of Nicholas Nickleby(2001) цувралд ноёны дүрийг бүтээн кино ертөнцөд хөл тавьж байжээ. 

WANDA MAXIMOFF - ЖҮЖИГЧИН ELIZABETH OLSEN

Elizabeth 1994 онд ихэр эгч Mary-Kate болон Ashley Olsen нартайгаа “How the West Was Fun” хэмээх кинонд анхны дүрээ бүтээж байжээ. Ийнхүү “Avengers: Age Of Ultron” (2015) киноны Wanda Maximoff-ийн дүрээр залуус бидэнд танигдсан билээ.

DOCTOR STRANGE - ЖҮЖИГЧИН BENEDICT CUMBERBATCH

Жүжигчин Benedict Cumberbatch-ийн хамгийн анхны дүр BBC сувгийн "Tipping the Velvet" (1998) цувралын Freddy байлаа. Doctor Strange-ийн дүрээр олон залуусын сэтгэлд хоногшсон түүний бүтээсэн бас нэгэн дүр болох Sherlock Holmes мөн л олон үзэгчдийн сэтгэлд хадаастай байдаг. 

PETER PARKER - ЖҮЖИГЧИН TOM HOLLAND

Хамгийн сул амтай "Avengers"-ийн нэг гэгддэг Spider-Man-ий дүрд тоглосон залуу жүжигчин Tom Holland театрын жүжигчнээр урлагийн гараагаа эхэлж байжээ.

PETER QUILL - ЖҮЖИГЧИН CHRIS PRATT

“The O.C” (2003), “Parks and Recreation” (2009) зэрэг цувралуудаараа аль хэдийн нэрд гарсан жүжигчин Chris Pratt 2014 онд "Avengers"-ийн эгнээнд элсэн орсон юм.

BLACK PANTHER - ЖҮЖИГЧИН CHADWICK BOSEMAN

Жүжигчин Chadwick Boseman “Lincoln Heights” (2007) цувралаар олонд танигдаж байсан гэдэг. 2018 онд Black Panther-ийн дүрээр сая сая үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан жүжигчин маань өнгөрсөн наймдугаар сард бүдүүн гэдэсний хорт хавдрын улмаас харамсалтайгаар таалал төгссөн билээ. 

THANOS - ЖҮЖИГЧИН JOSH BROLIN

"Avengers"-ийн хамгийн том дайсан болох Thanos-ийн дүрд тоглосон жүжигчин Josh Brolin 1985 онд “The Goonies” хэмээх киногоор жүжигчний гараагаа эхэлж байжээ.

NICK FURY - ЖҮЖИГЧИН SAMUEL L. JACKSON

"Marvel"-ийн кино ертөнцөд нэгдэхээсээ ч өмнө алдартай болчихсон байсан жүжигчдийн нэг болох Samuel L. Jackson тэртээ 1981 онд кино урлагт хөл тавьсан байдаг. Яг л өмнөх дүрүүдийнхээ адилаар Nick Fury-гийн дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд хамгийн сүүлд “Spider Man: Far From Home” (2019)-д тогложээ. 

CAPTAIN MARVEL - ЖҮЖИГЧИН BRIE LARSON

Хамгийн хүчтэй баатар хэмээгддэг Captain Marvel-ийн дүрд тоглосон жүжигчин Brie Larson нь бидний багадаа үздэг байсан кинонуудад туслах дүрүүдийг бүтээсээр иржээ. Жишээлбэл тэрээр “13 Going On 30” (2004), “21 Jump Street” (2012), “Don Jon” (2013) гэх кинонуудад тоглож байсан юм.

JANE FOSTER - ЖҮЖИГЧИН NATALIE PORTMAN

Жүжигчин Natalie Portman “Leon: The Professional” (1994) кинонд анхны дүрээ бүтээж байсан бөгөөд тус дүрээрээ маш олон үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн. Ийнхүү жүжигчин бүсгүй маань Jane Foster-ийн дүрээр “Thor” (2011) кинонд тоглосон билээ. Тэрээр “Thor: Love And Thunder” кинонд эргэн ирэх бөгөөд ирээдүйн Thor болох магадлал өндөр байгаа юм.

GROOT - ЖҮЖИГЧИН VIN DIESEL

Жүжигчин Vin Diesel “Fast and Furious” франчайзын Dominic-ийн дүрээр олонд илүү танигдсан гэж хэлж болно. Тэрээр "Marvel"-ийн кино ертөнцийн үзэгчдийн хамгийн хайртай дүрүүдийн нэг болох Groot-ийн дүрд дуу оруулсан гэдгийг та мэдэх үү?

Эх сурвалж: Insider

#Marvel #Avengers #Жүжигчид