Өөрийгөө ажиглаж, сэтгэл хөдлөлөө удирдахад тань туслах АПЛИКЭЙШНҮҮД


Э. Оюундарь | YOLO.MN
2020-11-04

Бид өмнөх удаагийн дугаартаа бясалгал хийхийн давуу тал болон богино хугацаанд бясалгаж сурахад шаардлагатай зөвлөгөөг хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад бясалгал хийхэд тань туслах YouTube сувгууд болон гар утасны апликэйшнүүдийг санал болгож байна. 

ГАР УТАСНЫ ҮНЭГҮЙ АПЛИКЭЙШНҮҮД

1. MYLIFE (STOP, BREATHE & THINK)

Энэ апликэйшний хамгийн том давуу тал бол өөрийгөө шалгах, үнэлэх боломжтой явдал. Апликэйшн рүү ороод өөрийн сэтгэлзүй болон бие махбодын байдлыг оруулснаар танд тохирох бясалгалыг санал болгодог. Ингээд л "ямар төрлийн бясалгал хийх вэ" гэж санаа зовох шаардлагагүй болжээ. 

Татах холбоос: iOSAndroid

2. LET’S MEDITATE

Харин энэ апликэйшн бол бясалгалыг богино хугацаагаар хийх сонирхолтой хүмүүст тохирсон сонголт. Бас нэгэн давуу тал нь бясалгалын дундуур ямар ч зар сурталчилгаа явдаггүй. Бясалгалын төрлүүд нь үргэлжлэх хугацааны мэдээлэлтэйгээ харагдах тул сонирхож байгаагаа татаж авчихаад интернэтгүй үед ч дагаад хийх боломжтой байна. 

Татах холбоос: iOSAndroid

3. MEDITO

Энэхүү апликэйшнд шаардлагатай заавар бүхий бясалгал, амьсгалын дасгал, сэргээх бичлэг, тайвшруулах чимээ зэрэг хөтөлбөрүүд багтсанаараа онцлог. Өөрөөр хэлбэл та тархи оюунаа амраамаар байна уу, ажиллуулмаар байна уу гэдгээ өөрөө шийдэж болох нь. Үүнээс гадна бясалгалын зааврыг унших хүний хоолойг сонгох боломжтой аж. 

Татах холбоос: Android

YOUTUBE СУВГУУД

1. THE MINDFUL MOVEMENT

Энэхүү суваг уур бухимдал арилгах, нойргүйдлийг шийдвэрлэх, санаа зовнилыг багасгах, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зэрэг маш олон төрлийн бясалгалыг зааварчилдаг. Харин та бүхэн богино хугацаанд хийх боломжтой бясалгалын зааварчилгааг сонсох бол уг сувгийн “Meditations 15 Minutes or Less” хэмээх playlist-ийг сонгоорой. 

"The Mindful Movement" Youtube сувгаар зочлох бол ЭНД дарна уу. 

2. GOODFUL

"Goodful" нь бясалгалаас гадна эрүүл хооллолт, хог хаягдалгүй амьдрах "zero waste" хэв маяг, иогийн дасгал зэрэг эрүүл амьдрахад тань туслах заавар, зөвлөгөөнүүдийг оруулдаг суваг билээ. Та энэ сувгийн “Self-care”, “Meditation” playlist-үүдээс богино хугацааны бясалгал хийх зааврыг үзэх боломжтой. 

"Goodful" Youtube сувгаар зочлох бол ЭНД дарна уу. 

3. HEADSPACE

Энэ суваг оюутан, сурагчдад чиглэсэн бичлэгүүдийг түлхүү оруулдаг. Богино хугацааны бясалгалын заавар болон бясалгалтай холбоотой олон зөвлөмжүүдийг энэ сувгаас олж үзэж болно.

Бидний санал болгосон эдгээр апликэйшн болон сувгуудын тусламжтайгаар бясалгалаа хийгээд үр дүнгээ хуваалцаарай. heart

"Headspace" Youtube сувгаар зочлох бол ЭНД дарна уу. 

#Бясалгал #Зөвлөгөө #Эрүүл мэнд #Апликэйшн