Алдартнууд "Halloween"-ний баяраар хэрхэн хувирсан бэ?


Миау | YOLO.MN
2020-11-02

Дэлхийн улс орнуудаас "Halloween"-ний баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг улсуудын нэгт АНУ зүй ёсоор багтдаг. Алдартай одууд нь тухайн жилийнхээ хамгийн шилдэг дүр хувиргалтыг хийхийн тулд хэдэн арван хүнтэй баг бүрдүүлж, хэдэн цагаар ч хамаагүй сууж бэлддэг. Тэгвэл "COVID-19" цар тахлын энэ хүнд хэцүү нөхцөлд ч алдартнууд маань гэртээ, маш бүтээлчээр дүр хувиргалтаа хийжээ. Ингээд хэн, ямар дүрд, хэрхэн хувирсныг хүргэж байна. 

1. HEIDI KLUM 

Алдарт "Victoria's Secret"-ийн хамгийн анхны Герман гаралтай сахиусан тэнгэрээр сонгогдсон загвар өмсөгч Heidi Klum-ийг дэлхий нийт "Halloween-ний баярын хатан хаан" хэмээн өргөмжилдөг. Тэрээр 2000 оноос эхлэн хүн чоно, робот, харь гаригийн хүн, Fiona гүнж, Jessica Rabbit, өөрийнхөө хөгшин хувилбар зэрэг маш хачирхалтай дүрүүдэд гайхалтай гэгч нь хувирч байсан билээ. Тиймдээ ч жил бүр түүнийг "Halloween"-ний баяраар ямар дүрд хувирах бол хэмээн хүлээдэг хүмүүс цөөнгүй. 

Тэгвэл алдарт загвар өмсөгч маань энэ жилийн онцгой нөхцөл байдал бүхий "Halloween"-ний баяраар гэр бүлийнхнийхээ хамт богино хэмжээний аймшгийн кино бүтээсэн байна. 

2. NEIL PATRICK HARRIS

"Halloween"-ний баярт өндөр ач холбогдол өгдөг дараагийн алдартан бол жүжигчин Neil Patrick Harris юм. "How I Met Your Mother" цувралын од залуу маань нөхөр болон хүүхдүүдийнхээ хамтаар уг баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тэгвэл тэд энэ жил "Charlie and the Chocolate Factory" (2005) киноны дүрүүдэд хувиржээ. 

3. KARDASHIAN-JENNER-ИЙН ГЭР БҮЛ

"Keeping Up With the Kardashians" телевизийн шоуны од бүсгүйчүүд маань мөн л "Halloween"-ий баяраар маш сүртэй өөрчлөлтүүдийг хийдгээрээ алдартай. Өнгөрсөн онд л гэхэд тэд "Victoria's Secret"-ийн сахиусан тэнгэрүүд болцгоосон юм. 

Тэгвэл энэ жилийн хувьд ээж Kris Jenner нь "The Nightmare Before Christmas" (1993) хүүхэлдэйн киноны Jack Skellington-ий дүрд хувиржээ. Хэдийгээр энэ нь Зул сарын баярын тухай кино хэдий ч хүмүүс "Halloween"-ний баяраар Jack болон Sally-гийн дүрд их хувирдаг билээ. 

Энэ оны эхээр видео стрийминг үйлчилгээний "Netflix"-ийн кино санд "The Greater Wynnewood Exotic Animal Park" амьтны хүрээлэнгийн эзэн Joe Exotic-ийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Tiger King" баримтат цуврал байршсан билээ. Тэрээр амьтдыг хайрлан хамгаалах нэрийн дор тарчлан зовоосон хэргээр шүүхээс ял сонссон бөгөөд энэ үйл явдалд хүмүүс хоёр талын байр суурьтай байсан юм. Тухайн үед телевизийн шоуны од Kim Kardashian Joe Exotic-ийг шоронгоос суллахыг дэмжиж байсан хүмүүсийн нэг билээ. Ингээд тэрээр энэ жилийн "Сүнсий баяр"-аар гэр бүлээрээ Joe Exotic, Carol Baskin болон бяцхан барын дүрүүдэд хувиржээ. 

Харин загвар өмсөгч Kendall Jenner иргэдийг сонгуульд саналаа өгөхийг уриалан жүжигчин Pamela Anderson-ий дүрд хувиржээ. 

Уг гэр бүлийн хамгийн отгон гишүүн Kylie Jenner кобра могойн дүрд хувирсан байна. Өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй гэсэндээ нүүр будалтыг гайхалтай хийжээ. 

Kylie энэхүү баяраар эгч дүүстэйгээ, найзуудтайгаа болон охинтойгоо гээд олон өөр дүрүүдэд хувирдаг. Тэгвэл энэ жил дотнын найзуудтайгаа "Power Rangers" киноны баатрууд болцгоожээ. 

Бяцхан Stormi маань харин Evil Minion-ий дүрд хувиржээ. 

4. GIGI HADID БА ZAYN MALIK

Загвар өмсөгч Gigi Hadid болон дуучин Zayn Malik нар өнгөрсөн есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэгвэл тэд энэ "Halloween"-ний баяраар гэр бүлийнхээ зургийг анх удаа нийтэлсэн байна. 

5. BELLA HADID

Харин дүү Bella Hadid нь Lichtenstein стилийн нүүр будалт хийлгэжээ.  

6. JOHN LEGEND БА CHRISSY TEIGEN 

Грэмми наадмын 11 удаагийн шагналт дуучин John Legend энэ жилийн Сүнсний баяраар Хүн-Аалзны дүрд хувирсан бол эхнэр Chrissy Teigen нь цагаан хунгийн дүрд хувиржээ. 

7. THE WEEKND

АНУ-ын R&B дуучин The Weeknd аливаа баярыг нэг их сүр болгож тэмдэглэдэггүй нэгэн шиг харагддаг ч "Halloween"-ний баярт харин ч нэг ач холбогдол өгнө шүү. Тэрээр өмнө жилүүдэд "Beetlejuice" (1988) киноны Beetlejuice, жүжигчин Jack Nicholson-ий бүтээсэн Joker-ийн дүрд хувирч байсан билээ. Тэгвэл энэ жил алдарт комедиан Eddy Murphy-гийн тоглосон "The Nutty Professor" киноны Sherman болжээ. 

8. CARDI B

Хип хоп хөгжмийн ертөнцийн цөөн хэдэн эмэгтэй уран бүтээлчдийн нэг, реппэр Cardi B могойн толгойт Медуза болсон байна. 

9. KULTURE

Харин бяцхан охин Kulture нь Wonder Woman болжээ. 

10. HALSEY

Өдгөө 26 настай дуучин Halsey "Corpse Bride" (2005) хүүхэлдэйн киноны цогцос сүйт бүсгүйн дүрд хувирсан байна. Тэртээ 2005 онд нээлтээ хийсэн ч өнөөдрийг хүртэл сүр хүчээ алдаагүй яваа цогцос сүйт бүсгүйн дүрийг "Halloween"-ний баяраар хэн нэгэн бүтээхгүй бол алдас болно шүү дээ. 

11. TYGA

Реппэр Tyga ч мөн Joe Exotic-ийн дүрд хувиржээ. Бар нь арай л хөөрхөн үү? cheeky

12. LIL NAS X

Залуус бидний дунд "Old Town Road" дуугаараа алдаршсан залуу реппэр Lil Nas X хип хоп хөгжмийн томоохон төлөөлөгчдийн нэг, реппэр Nicki Minaj-ийн "Super Bass" дууны клипний төрхийг бүтээжээ. 

13. BEBE REXHA

"DC Comics"-ийн эсрэг дүрийн баатар Poison Ivy бол гоолиг биетэй бүсгүйчүүдийн хувьд хувирахад хамгийн тохиромжтой дүрүүдийн нэг билээ. Тэгвэл залуу дуучин Bebe Rexha уг дүрд хувирсан байна. 

14. COURTENEY COX

"Friends" цувралын Monica-гийн дүрээр бидний сэтгэлд хоногшсон жүжигчин Courteney Cox-ийн бас нэгэн алдартай уран бүтээл бол "Scream" франчайз билээ. Тэрээр уг кинонд сэтгүүлч Gale Weathers-ийн дүрийг бүтээдэг. 

Тэгвэл алдарт жүжигчин маань энэ жилийн "Halloween"-ний баяраар уг дүрээ дахин бүтээжээ. 

15. "RIVERDALE" ЦУВРАЛЫНХАН

Өдгөө өсвөр үеийнхэн болон залуусыг байлдан дагуулж буй "Riverdale" цувралын Betty, Cheryl, Veronica гурав маань "The Powerpuff Girls" болцгоожээ. 

16. TRAVIS SCOTT

АНУ-ын нэрт реппэр Travis Scott-ийн энэ жилийн өмсгөл цахим орчинд шуугиан дэгдээгээд байна. 

Тэрээр Batman-ий дүрд хувирсан ч өмсгөл нь тэр чигтээ хар биш бор өнгөтэй байсан нь олон нийтэд маш инээдтэй санагдаж, "жоом шиг харагдаж байна" хэмээн шоолсон тул Инстаграм хаягаа хаахад хүржээ. 

Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд монгол алдартнууд маань хэрхэн хувирсныг хүргэж байна. 

17. ЖҮЖИГЧИН УНДАРМАА

Сэргэлэн цовоо, залуу стильтэй жүжигчин Ундармаа "Coco" (2017) хүүхэлдэйн киноны Rosita-гийн дүрд хувирсан бололтой. 

18. ROKIT BAY

Бидний хайртай реппэр Rokit Bay "Сүнсний баяр"-ын өдөр "Rokit Bay's HELLoween" тоглолтоо хийсэн. Тэгвэл тус өдөр өөрийн үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт дүрээ ийн хувиргажээ.  

19. "UB COMEDY" КЛУБИЙНХЭН

"UB Comedy" клубын бүтээлч залуус ийн хувиржээ. 

20. КОМЕДИАН БАЯРАА

Харин комедиан баяраа Хүн-Аалзын дүрд!

21. КОМЕДИАН ИДЭРЭЭ

"Halloween"-ний баярын өдөр харсан хамгийн хөгжилтэй пост энэ байсан шүү. Комедиан Б. Идэр-Од уг зургаа "Happy Halloween хараал идсэн бүлтгэрүүд минь!" тайлбартайгаар Инстаграм хуудаснаа нийтэлсэн юм. 

#Halloween #costume #celebrities