“Friends” цувралд дүр бүтээсэн АЛДАРТНУУД


YOLO.mn | YOLO.MN
2020-10-29

Тэртээ 1994 онд хамгийн анхны анги нь цацагдаж байсан ч одоог хүртэл залуус бидний үзэх дуртай цуврал бол "Friends". Нийт 10 жилийн туршид гарсан 10 бүлэг бүхий уг цувралд 6 жүжигчид голлон тоглох ч маш олон алдартай жүжигчид туслах дүр бүтээж байсан байдаг. Тэгвэл эдгээр жүжигчдийг эргэн нэг дурсацгаая.

DAKOTA FANNING

Monica, Chandler хоёр шинэ байшин авахаар судалж явахдаа Joey-ийг дагуулан явдаг. Харин тэднийг байшин судалж байх хойгуур Joey нэгэн бяцхан охинтой яриа өрнүүлдэг билээ. Тэр охины дүрд жүжигчин Dakota Fanning тоглосон юм.

REESE WITHERSPOON

Тэрээр Rachel-ийн дүүгийн дүрд тоглодог бөгөөд нэлээн эрх танхил охины дүрийг бүтээдэг.

JULIA ROBERTS

Монголчууд бидний "Хөөрхөн хүүхэн" киноны дүрээр нь сайн мэдэх жүжигчин Julia Roberts ч "Friends" цувралд уригдан дүр бүтээж байсан түүхтэй. Цувралын 2-р бүлгийн "The One After the Superbowl" нэртэй ангид Chandler ахлах сургуульдаа байнга доог тохуу хийдэг байсан ангийнхаа охин Susie /Julia Roberts/-тайгаа дахин уулзаж буй үйл явдлыг харуулдаг. Гэвч энэ удаад Susie Chandler-аас хариугаа авч буй тухай үйл явдал гардаг билээ. 

Энэ анги бол "Friends" цувралын хамгийн олон хүн үзсэн ангиудын нэг. Мөн уг хоёр жүжигчин маань бодит амьдрал дээр ч үерхэж байсан түүхтэй. 

WINONA RYDER

1990-ээд оны үед эд мандаж явсан жүжигчин Winona Ryder Rachel-ийн их сургуулийн ангийн найз Melissa-гийн дүрд тогложээ. 

GABRIELLE UNION

Алдарт сагсчин Dwyane Wade-ийн эхнэр, жүжигчин Gabrielle Union "10 Things I Hate About You" (1999), "Bad Boys" (1995) зэрэг олон алдартай бүтээлүүдэд дүрээ мөнхөлсний нэг нь "Friends" цуврал билээ. Тэрээр 7-р бүлгийн 17-р ангид тоглодог.

SUSAN SARANDON

АНУ-ын нэрт жүжигчин Susan Sarandon энэхүү цувралын 7-р бүлгийн 15-р ангид дүр бүтээжээ. 

BRAD PITT

Жүжиг Brad Pitt уг цувралын 8-р бүлгийн 9-р ангид Rachel болон Monica нарын ангийн хүүхдийн дүрд тоглодог. Хэрвээ та санаж байгаа бол Rachel түүнийг бүдүүн байсан болохоор нь үргэлж шоглодог байсан учраас Brad Pitt үүнд нь дургүйцлээ илэрхийлж буй үйл явдал гардаг шүү дээ. 

Та бүхэнд нэгэн сонирхолтой баримтыг дуулгахад энэ үед жүжигчин Jennifer Aniston болон Brad Pitt бодит амьдрал дээр гэрлэсэн хосууд байжээ.

GARY OLDMAN

Жүжигчин Gary Oldman уг цувралын 7-р бүлгийн хоёр ч ангид дүр бүтээдэг. Тэрээр Joey-той цуг кинонд тоглож буй жүжигчин Richard Crosby-гийн дүрд тоглоно. Сонирхолтой нь Gary энэ дүрээрээ телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Emmy Awards" шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж байсан удаатай. 

HUGH LAURIE

Бид бүгдийн дунд “House” цувралаараа алдаршсан жүжигчин Hugh Laurie “Friends”-д дүр бүтээсэн гэдгийг та мэдэх үү? Тэрээр Rachel-ийг Лондон хот руу нисэхэд хажууд нь сууж явдаг боловсон залуугийн дүрд тоглосон юм. 

CHARLIE SHEEN

2-р бүлэг дээр Phoebe найз залуутайгаа уулзах гэтэл салхин цэцэг тусчихдаг. Гэтэл түүний найз залуу ч мөн салхин цэцэгт тусчихсан байдаг шүү дээ. Тэр залуу бол жүжигчин Charlie Sheen байсан юм.

SEAN PENN

8-р бүлгийн 6-р ангид Phoebe-гийн ихэр эгч нь найз залуудаа өөрийнхөө талаар худал хэлж, хуурч байгаа талаар гардаг. Тэгвэл тэр найз залуугийнх нь дүрд жүжигчин Sean Penn тоглосон билээ. 

BEN STILLER

"Музейд өнгөрүүлсэн шөнө" инээдмийн киноны дүрээрээ алдартай жүжигчин Ben Stiller энэхүү цувралын 3-р бүлэгт Tommy хэмээх асар ууртай залуугийн дүрд тоглодог. 

ALEC BALDWIN

Phoebe-гийн хэт хөгжилтэй, сайхан сэтгэлтэй найзын дүрд жүжигчин Alec Baldwin тоглосон. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд жүжигчин Alec Baldwin нь загвар өмсөгч Hailey Bieber-ийн авга ах юм. 

GIAOVANNI RIBISI

“Sneaky Pete” цувралаараа олонд танигдсан жүжигчин Giovanni Ribisi нь Phoebe-гийн дүүгийн дүрд тоглодог билээ. Giovanni Ribisi болон түүний найз бүсгүй хоёр хүүхэдтэй болохыг хүссэн ч боломжгүй байсан тул Phoebe тэдний тээгч эх болж буй талаар үйл явдал гардаг шүү дээ.

BRUCE WILLIS

"Die Hard" буюу "Хатуу самар" киноны гол дүрийн жүжигчин Bruce Willis Rachel-ийн найз залуугийн дүрээр 6-р бүлгийн гурван ч ангид тоглосон билээ. 

JEAN-CLAUDE VAN DAMME

Ихэнх жүжигчид "Friends" цувралд туслах дүр бүтээхдээ хэн нэгний дүрд хувирдаг бол алдарт жүжигчин Van Damme тэгээгүй. Тэрээр уг цувралын 2-р бүлэгт "Outbreak 2" нэртэй киноны зураг авалтад оролцож буйгаар гардаг. 

ROBIN WILLIAMS БОЛОН BILLY CRYSTAL

3-р бүлэг дээр Monica найзууддаа нэгэн чухал зүйл хэлэх гээд "Central Perk" кофе шоп руу ордог. Гэтэл тэдний байнга суудаг буйдан дээр хоёр залуу сууж байх бөгөөд нэг нь жүжигчин Robin Williams байсан бол нөгөө нь Billy Crystal байжээ. Тэднийг цувралд тоглуулах санаа зохиолд багтаагүй ч хоёр жүжигчин маань кино зураг авалтын ойролцоо бас нэгэн зураг авалтад оролцож байж таарсан гэнэ. Ингээд кино багийнхан тэднийг бяцхан дүр бүтээж өгөхийг хүсэхэд тэд ч зөвшөөрөн тоглож байсан түүхтэй. 

PAUL RUDD

Бидний хайртай Antman 1990-ээд онд мандаж явсан билээ. Тиймдээ ч түүнд "Friends" цувралд тоглох боломж олдсон бөгөөд тоглох тоглохдоо Phoebe-гийн найз залуугийн дүрд тоглодог. 

GEORGE CLOONEY

"Ocean's Eleven" (2001), "Ocean's Twelve" (2004), "Ocean's Thirteen" (2007) зэрэг уран бүтээлүүдээрээ Монголчууд бидний сэтгэлд хоногшсон жүжигчин George Clooney "Friends" цувралд маш царайлаг гэмтлийн эмчийн дүрийг бүтээдэг билээ. 

COLE SPROUSE

Өдгөө залуусын дунд "Riverdale" цувралын Jughead Jones-ийн дүрээрээ танигдсан жүжигчин Cole Sprouse ч мөн "Friends" цувралд дүр бүтээж байсан түүхтэй. "Disney" сувагтай хүүхэд насныхаа томоохон хэсгийг өнгөрүүлсэн тэрээр өөрийн ихэр Dylan-тайгаа “The Suite Life of Zack & Cody” цувралд тоглон алдаршиж байсан юм. 

Харин Cole-ийн анхны ганцаарчилсан жүжиглэлт нь бидний дуртай "Friends" цуврал байв. Тэрээр энэхүү алдарт цувралын долоон ч ангид Ross-ийн хүү Ben-ий дүрийг бүтээсэн. Тухайн үед Cole жүжигчин Jennifer Aniston-д маш их дуртай байсан учраас зураг авалтын үеэр хэтэрхий их сандарсандаа хэлэх ёстой бүх үгээ мартчихсан тухайгаа нэгэн ярилцлагынхаа үеэр хуучилж байсан удаатай. 

Эх сурвалж: Bright Side

#Friends #Цуврал #Кино