"Halloween"-ний баяраар найзуудтайгаа хослуулж өмсөх боломжтой ӨМСГӨЛИЙН САНААНУУД


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2020-10-29

"Halloween"-ний баяр дөхчихсөн хэдий ч ямар дүрд хувирахаа шийдэж чадахгүй байна уу? Тэгвэл найз нөхөдтэйгөө хамтдаа нэгэн өдрийг хамгийн дурсамжтайгаар өнгөрөөхөд тань туслахаар "Halloween"-ний баяраар өмсөж болох найзуудын 30 өмсгөлийг санал болгож байна. 

AMONG US

There are 2 imposters among us! Найзуудтайгаа Among Us тоглож байгаа биз дээ! Энэ жилийн хувьд, тэр тусмаа энэ намар хамгийн их эрчээ авсан видео тоглоом болох Among Us-ийг найзуудтайгаа амилуулаарай. 

THE POWERPUFF GIRLS

CNN кино компанийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “The Powerpuff Girls”-ийг бид бүгд сайтар мэднэ. Тэгвэл "Halloween"-ний баяраар цэнхэр өмсгөлтэй Bubbles, ягаан өмсгөлтэй Blossom болон ногоон өмсгөлтэй Buttercup нарын дүрд хувираарай!

SCOOBY-DOO!

Scoody-Doo! цувралыг үзэж өссөн залуус цөөнгүй байдаг шүү дээ. Хэд ч үзсэн уйдамгүй цувралынхаа дүрүүдэд хувираад үзээрэй!

Нүдний шил, улбар шар өнгө давамгайлсан хувцастай Velma Dinkley; нил ягаан даашинз, эмэгтэйлэг төрхөөрөө алдартай Daphne Blake; энгийн ногоон футболк, шар өмдтэй Shaggy; цэнхэр өнгийн захтай, цэвэрхэн цагаан цамцтай Fred Jones болон хувирахад их зүйл шаардахгүй. Мөн хөгжилтэй зүйлс турших дуртай найзтай бол тэр найзыгаа Scooby-Doo болгож болно шүү дээ.

HARRY POTTER

“Hogwarts-д байсан бол сайн сурах байсан даа” гэх бодол Harry Potter үзэж байсан хүн бүрийн толгойд ганц удаа ч болов зурвас хийж байсан биз ээ. Тэгвэл яагаад энэ баярыг ашиглаад нэг өдөр найзуудтайгаа хамт Hogwarts-ийг амилуулж болохгүй гэж?

Та өөрийнхөө зан чанарт тохируулаад сонгож болох дүрийн олон сонголттой учраас найзуудаараа ярилцаж тохироод нэг өдрийг хөгжилтэйгөөр өнгөрөөгөөрэй. Зөвхөн дүрд нь хувираад ч зогсохгүй нэгнийхээ "Harry Potter"-ийн тухай мэдлэгийг шалган тэмцээнүүд зохиож ч болох юм.

THE PURGE

Аймшгийн киногүй "Halloween"-ний баяр гэж юу байх вэ? “The Purge” бол ёстой л классик аймшгийн кинонуудын нэг. 

Жич: "Halloween"-ний баяр хэдий ч гэмт хэргүүд хууль бус хэвээр байна гэдгийг мартаж болохгүй шүү. Аймшгийн “баяр” хэвээр нь үлдээхийн тулд хөгжилтэй дурсамжууд бүтээгээрэй.

US

Яг тантай адилхан нэгэн гэнэт л гараад ирээд ирвэл яах вэ? “Us” (2019) киног үзэж байсан бол та энэ асуултын хариултыг магадгүй мэдэж буй байх.

Улаан хувцаснуудаар жигдрээд, “Us” киноны дүрүүдэд ч хувирч болох нь ээ. Ингэхдээ харин арьсны өнгийг нь дуурайх хэрэггүй шүү.

НАРУТО

Багадаа нуруугаа бөхийлгөөд, гараа хойшлуулж байгаад Наруто шиг гүйж байсан уу? Тэгвэл бага нас чинь үнэхээр гайхалтай өнгөрсөн бололтой. Найзуудаараа Наруто үзэж өссөн бол дуртай дүрүүддээ хувираарай! Хүсвэл бүгдээрээ хар хувцаснууд дээрээ улаан үүлний хэлбэртэй наалт наагаад Акацүки бүлгэмийн гишүүд ч болж болох юм.

INSIDE OUT

Таны бүх сэтгэл хөдлөлүүд толгой дотор чинь бяцхан хүн хэлбэрээр оршдог бол яах вэ? Хүний сэтгэл хөдлөл, сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой зүйлсийг маш энгийнээр тайлбарлаж өгсөн “Inside Out” (2015) хүүхэлдэйн киноны сэтгэл хөдлөлүүдэд найзуудынхаа хамтаар хувираарай! Гуниг, уур хилэн, баяр баясал гээд алинд нь ч хувирсан болно шүү дээ.

HEATHERS

- Чи ч бас Heather үү?

- Үгүй ээ, би бол Veronica!

Ахлах сургуулийн амьдралыг өгүүлэх дарк комеди төрлийн “Heathers” (1988) киног үзэж байсан уу? Үйл явдлынхаа хувьд төдийгүй хувцас загваруудынхаа хувьд ч алдартай уг бүтээлийн дүрд хувирах сонирхолтой байна гэдэг нь эргэлзээгүй.

Үүнээс гадна та бүхэн "Riverdale" цувралыг үзэж байсан бол цувралын нэгэн ангийг "Heather" мюзиклээс сэдэвлэн бүтээсэн байдаг.

MEAN GIRLS

Сэтгэлд хоногшсон хуучны кинонуудын талаар ярьж байхдаа "Mean Girls" (2004)-ийг орхиж хэрхэвч болохгүй! Лхагва гарагт ягаан өнгийн хувцас л өмсөж, өмсөхгүй бол хоолны ширээндээ суулгадаггүй охидын тухай өгүүлэх уг киноны дүрүүдэд найзуудынхаа хамтаар хувираарай!

THE ADDAMS FAMILY

Шинэчилсэн хувилбар нь хийгдэхээр төлөвлөгдөж байгаа “The Addams Family” бол "Halloween"-ний оройн хамгийн үндсэн сонголтуудын нэг. Киног нь ч үзээд, дүрд нь ч хувираад нэг үдшийг өнгөрөөвөл сонирхолтой биш гэж үү? Нэн ялангуяа охидын хувьд дүнсгэр төрхтэй Wednesday-ийн дүр хамгийн боломжийн гэж хэлж болно. 

STRANGER THINGS

"Netflix" кино компанийн “Stranger Things” цувралыг мэднэ биз дээ? Тун удахгүй дөрөвдүгээр бүлэг нь цацагдахаар товлогдоод буй уг киноны дүрүүдэд хувирах сонирхолтой байх нь дамжиггүй. 70, 80-аад оны хэв маяг бүхий хувцаснууд олоход ч тийм хэцүү биш байх болов уу?

BATMAN КИНОНЫ ДҮРҮҮД

Batman, Joker эсвэл Harley Quinn-гүйгээр "Halloween"-ний үдшийг төсөөлөхийн аргагүй билээ. Ганц ганцаараа өөрсдийнхөө дуртай дүрүүдэд хувирах сонирхолтой ч найзуудтайгаа хамтдаа нэгэн киноны дүрд хувирах бүр сонирхолтой биш гэж үү? 

BLACK SWAN

Хамгийн чанартай сэтгэл зүйн триллер төрөл жанрын кинонуудын нэгт зүй ёсоор багтдаг "Black Swan" (2010) киног одоо хүртэл үзэж амжаагүй яваа юм биш биз? Хэрэв энэ кинонд эсвэл Хунт нуур балетад дуртай бол хар болон цагаан хунгийн дүрд найзынхаа хамтаар хувираарай!

DISNEY-ИЙН ГҮНЖҮҮД

Найзуудынхаа хамт Үнсгэлжин, Цасангуа, Мулан болон Ариэл болоод үзвэл ёстой л мартагдашгүй Halloween болох болно. Гоёмсог даашинзаар гоёчихоод, хамтдаа "Disney"-ийн хүүхэлдэйн кинонуудын маратон хийсэн ч болно шүү дээ.

GAME OF THRONES

Саяхан л дэлхий даяараа үзээд байна уу гэлтэй хүмүүсийн ам дамжин яригдаж байсан HBO сувгийн “Game of Thrones” буюу “Хаан Ширээний Тулаан” цувралыг санаж байна уу? Та уг цувралын үнэнч үзэгчдийн нэг байсан бол энэ жилийн "Halloween"-ний баяраар хайртай дэлгэцийн бүтээлээ нэг эргэн дурсаарай!

ADVENTURE TIME

Багадаа "Cartoon Networks" суваг үзсээр байтал өдөр өнгөрчихдөг байж билээ. Та ч мөн энэ мэдрэмжийг мэдэх бол "Adventure Time" хүүхэлдэйн киног сайн мэдэх байх. Тэгвэл үзэгчдийнхээ хувьд томоохон дурсамж болон үлддэг уг цувралын дүрүүдэд найзуудынхаа хамт хувираад үзвэл ямар вэ?

INCREDIBLES

Супер гэр бүлийн гишүүн байсан бол ямар байх байсан бол? Өдөр бүр хэн нэгэн хорон санаатантай гэр бүлийнхээ хамт тулалддаг бол ямар вэ? Найзуудтайгаа "Incredibles" (2004) киноны дүрүүдэд хувираад энэ асуултын хариултыг олж мэдээрэй! Эсвэл бүр гэр бүлийнхээ хамт хийсэн ч болно, улам л хөгжилтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

SAILOR MOON

Одоо ч "Sailor Moon"-ийг үзэх дуртай хүмүүс цөөнгүй байдаг. Мэдээж тэднийг буруутгах аргагүй. Мөн л өнгө өнгийн хослолтой дүрүүдээр дүүрэн уг бүтээлийг амилуулж яагаад болохгүй гэж? Үснийхээ стилийг ч бас өөрчлөөд үзээрэй! "Halloween" шүү дээ, туршаад үзэх л хэрэгтэй.

EUPHORIA

Эцэст нь Euphoria цувралыг онцлох нь зүйтэй биз ээ. Хувцас загвар, нүүр будалтын чиг хандлагыг тодорхойлж, шинэ трендүүдийг үүсгэж чадсан уг цуврал энэ жагсаалтад багтах нь зүй ёсны хэрэг.

Та бүхэн дуртай дүрээ сонгож болох ч тэдний "Halloween"-ний баярын өмсгөлүүдийг дуурайгаад үзвэл бүр ч сонирхолтой байх болно. Bob Ross, Romeo, Juliet гээд л хөгжилтэй биш гэж үү?

Бидний бэлтгэсэн жагсаалт "Halloween"-ний өмсгөлөө сонгоход тань бага ч атугай тусалсан хэмээн найдаж байна.

#Halloween #Costume #Өмсгөл #Найзууд