"Mongolia MUN 2020" хурлын бүртгэл эхэллээ


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2020-10-28

Олон улсын харилцаа, түүх, соёлыг судалдаг оюутнуудад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог НҮБ-ын загвар хурал тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Энэхүү хурлыг МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулийн багш нар болон тус сургуулийн "Model UN" клуб хамтран зохион байгуулдаг бөгөөд Монгол улсын их, дээд сургуулиудын бакалаврын түвшний 150 гаруй оюутнуудыг хамруулдгаараа онцлогтой.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал, олон улсын харилцааны чухал үйл явдлууд, НҮБ-ын өнөөгийн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар оюутан залуусын мэдлэгийг нэмэгдүүлэх боломжийг олгодог тус хурал нь 2020 оны арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд Гадаад Харилцааны Яам дээр зохион байгуулагдах юм.

Тус хурлын үеэр оюутан, залуус дэлхийн улс орнуудыг төлөөлөн хороодод хуваагдаж, тулгамдаж буй асуудлын талаар тухайн улс орны байр суурь, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцдэг бөгөөд дараах асуудлыг авч үзнэ.

ХУРЛЫН СЭДЭВ:

  • Ерөнхий Ассамблей: "Олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал, халдварт өвчний хяналт"
  • Аюулгүйн Зөвлөл (англи хэлээр): "Кашмир дахь нөхцөл байдлыг шийдвэрлэх нь"
  • Колончлолыг Халах Тусгай Улс Төрийн Хороо (англи хэлээр): "Соёлын колончлолын давлагаа: Их гүрнүүд улсуудын соёлд нөлөөлөх нь"
  • Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага: "Эрсдэлийн үеийн хамтын ажиллагаа болон түүний үр нөлөө"
  • Олон Улсын Шүүх: "Йемен дэх Саудын Арабын цэргийн гэмт хэрэг"

"Mongolia MUN 2020" хуралд багаар /4 гишүүнтэй/ болон бие даан оролцох боломжтой. 

Бүртгэл 2020 оны арваннэгдүгээр сарын 2-ны 23:59 хүртэл явагдана.

"Mongolia MUN 2020" хурлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Эх сурвалж: Mongolia Model United Nations Фэйсбүүк хуудас

#MUN #НҮБ