БНХАУ-д 100%-ИЙН ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАХ хөтөлбөрт бүртгэж байна


Сондор | YOLO.MN
2016-09-06

БНХАУ-ын Багшийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.

Монголын сурагчдын холбоо нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хагас болон бүтэн өнчин сурагчдыг дэмжих зорилгоор БНХАУ-ын Багшийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй суралцах боломжийг олгож байгаа аж.

Тавигдах шаардлага нь бүртгүүлж буй хүүхэд 12-р ангиа төгссөн болон төгсөөд 1-2 жил болсон байж болох юм байна. Сонирхсон хүүхдүүд Монголын сурагчдын холбооны байранд очиж уулзах буюу 99055844  утсаар холбоо барих боломжтой.

Бүртгэлийн хугацаа есдүгээр сарын 9-нд дуусна

 

#Scholarchip #Тэтгэлэг #Сурагч #Оюутан