Ихэнх хүмүүс ЗҮҮН ТАЛААСАА зургаа авахад сайхан гардаг нь тогтоогджээ


Миау | YOLO.MN
2020-10-26

Та зургаа аль талаасаа илүү авдаг вэ? Таны зурган дээр гоё, сайхан гардаг өнцгөө олсон уу?

Австралийн Ла Тробын их сургуулийн Сэтгэл зүй, тархи судлалын тэнхимийн профессор Annukka Lindell 2,000 гаруй өөрөг зурганд /selfie/ судалгаа хийсний үр дүнд ихэнх хүмүүс зургаа зүүн талаасаа авдаг гэдгийг тогтоосон байна. Тэгвэл судлаачид бидний нүүрний зүүн тал яагаад нөгөө талаасаа илүү дур булаам харагддагийг хэрхэн тайлбарласныг хүргэж байна. 

1. БИДНИЙ ИХЭНХ НЬ ЗУРГАА ЗҮҮН ТАЛААСАА АВДАГ

Хүмүүс зургаа утасныхаа урд талын камераар авсан ч, арын камераараа толины тусгалд авсан ч нүүрнийхээ зүүн талыг харуулдаг байна. Дээрх судалгаанд оролцсон хүмүүсийн 41 хувь нь зургаа зүүн талаасаа түлхүү авдаг, 31,5 хувь нь баруун талаасаа авдаг, 19,5 хувь нь эгц урдаасаа авдаг бол үлдсэн 8 хувь нь тодорхой өнцгөөс тогтмол авдаггүй байжээ. 

2. ХӨРӨГ ЗУРГИЙГ Ч ЗҮҮН ТАЛААС НЬ ЗУРДАГ

Та бүхэн анзаарсан бол ихэнх хөрөг зургийг зурахдаа нүүрний зүүн өнцгөөс зурсан байдаг. Хөрөг зургийн хувьд ч мөн адил. 

3. ЗҮҮН ХАЦАР СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙГ ИЛҮҮ ИЛЭРХИЙЛДЭГ

Энэхүү судалгааны хамгийн сонирхолтой хэсэг бол нүүрний зүүн тал нь сэтгэл хөдлөлийг баруун талаасаа илүү илэрхийлдэг гэдгийг онцолсон явдал юм. Энэ нь зүгээр ч нэг санаанаасаа зохиочихсон зүйл биш ээ. Сэтгэл хөдлөлийг боловсруулдаг баруун тархи нь биеийн зүүн хэсгийг удирддаг. Ийм учраас хүмүүс сэтгэл хөдлөлөө ил гаргах, чөлөөт зурган дээр зүүн талаасаа, сэтгэл хөдлөлөө нуух шаардлагатай буюу албаны зурган дээр ихэвчлэн баруун талаасаа зургаа авахуулдаг байна. 

Тиймээс та зурган дээр гоё гардаг өнцгөө хараахан олоогүй байгаа бол зүүн талаасаа авахуулаад үзээрэй. 

Эх сурвалж: Bright Side

#Selfie #Сонин хачин