"Halloween"-ний баяраар ХААНА, ЮУ болох вэ?


Бид "Halloween"-ний баярыг дэлхийн бусад улс орнуудын адилаар өргөн дэлгэр тэмдэглэдэггүй ч сүүлийн жилүүдэд олон сонирхолтой, гэнэтийн бэлгээр дүүрэн үйл ажиллагаанууд зохион байгуулагдах болжээ. Тиймээс YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой "Halloween"-ний баярын үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна. 

 

ROKIT BAY'S HELLOWEEN

Хэзээ: Аравдугаар сарын 31-ний 19:00 цагт

Хаана: Zaisan Event Hall

Зохион байгуулагч: XMF - Xyyp Music Festival, Shoppy.mn

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Тайлбар: Реппэр Rokitbay урлагт хайртай залуустаа зориулан шоу тоглолтоо хийхээр болжээ. Түүний уран бүтээлд дуртай найзыгаа дагуулаад яваарай.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

FANTASY HALLOWEEN PARTY

Хэзээ: Аравдугаар сарын 30-ны өдөр

Хаана: Gegeenten Entertainment Center

Зохион байгуулагч: Gegeenten Entertainment Center

Тайлбар: Кино үзэхээр Гэгээнтэн кинотеатрыг зорьж буй буй хүн бүхэнд зориулан олон үйл ажиллагаа, гэнэтийн бэлэг бэлдсэн гэнэ шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

AIMSHGIIN #CTA - HALLOWEEN PARTY

Хэзээ: Аравдугаар сарын 31-ний 20:00 цагт

Хаана: Lava

Зохион байгуулагч: Lemon Plus, CTA

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Тайлбар: Lend.mn, SuperUp зэрэг апликэйшн дээр байрладаг миниапп СТА болон Lemon Plus нар хамтран амьд хөгжмийн хамтлагын тоглолт, асуулт, хариултын тэмцээн гэх мэт олон сонирхолтой хөтөлбөртэй эвентийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PREDESTINATION #5 | HALLOWEEN'S SPECIAL MOVIE NIGHT

Хэзээ: Аравдугаар сарын 31-ний 19:00 цагт

Хаана: Ногоон Тагт

Зохион байгуулагч: Ном, Кино, Хөгжим, Уран зураг = УРЛАГ, Mongolian Cinemaniacs

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Тайлбар: Дэлхийн шилдэг триллер төрлийн “Predestination” киног "Halloween"-ний баярт зориулан монгол орчуулгатайгаар дахин гаргахаар болжээ. Энэхүү кино нь цаг хугацаагаар аялан гэмт хэрэг мөрддөг тусгай албаны ажилтны тухай сонирхолтой үйл явдлыг өгүүлэх юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

HALLOWEEN SPECIAL COVER NIGHT

Хэзээ: Аравдугаар сарын 30-ны 20:00 цагт

Хаана: Brussels Belgian Beer Cafe

Зохион байгуулагч: Brussels Belgian Beer Cafe

Үргэлжлэх хугацаа: 2+ цаг

Тайлбар: “The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогчид болох Б.Билгүүн, Г.Мөнх-Эрдэнэ нар "Halloween"-ий баярын орой болох “Cover night” эвентэд хүрэлцэн ирэх аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

DIAMOND CIRCUS

Хэзээ: Аравдугаар сарын 31-ний 12:00, 16:00 цагт

Хаана: Монгол Бөхийн Өргөө

Зохион байгуулагч: Ticket.mn

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Тайлбар: Дэлхийн цирк алдартай уран бүтээлүүдээр тоглолт хийхэд бэлэн болжээ. Энэхүү тоглолтод уран нугараач, алиалагч, илбэчин зэрэг уран бүтээлчдээс гадна амьтдын үзүүлбэр багтсан аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе #Halloween