Ирэх АРВАННЭГДҮГЭЭР сард NETFLIX-д байрших ШИЛДЭГ бүтээлүүд


Миау | YOLO.MN
2020-10-22

Видео стрийминг үйлчилгээний зах зээлийг ноёрхогч "Netflix" сар бүр контентын сангаа шинэчилж байдаг нь сайшаалтай. Ингээд ирэх арваннэгдүгээр сард тус үйлчилгээнд нэмэгдэх гэж буй уран бүтээлүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

АРВАННЭГДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

1. THE CROWN /4-Р БҮЛЭГ/

Эхний анги цацагдах тов: Аравдугаар сарын 15

Тайлбар: Их Британийн хатан хааны амьдралыг өгүүлэх "The Crown" цувралын дөрөвдүгээр бүлэг ирэх сард үзэгчдийн хүртээл болохоор болжээ. Нээлтээ хийсэн даруйдаа үзэгч, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан уг цуврал тайз, дэлгэцийн шилдгүүдийг шалгаруулдаг шагнал гардуулах ёслолуудаас нийт 30-аад шагналыг хүртээд байна. 

2. DASH & LILY

Эхний анги цацагдах тов: Аравдугаар сарын 10

Нийт ангийн тоо: 8

Тайлбар: "Dash & Lily's Book of Dares" номын зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн романтик, инээдмийн төрлийн "Dash & Lily" цуврал залуусын дунд багагүй хүлээлт үүсгээд буй. Эрэгтэй гол дүр буюу Dash-ийн дүрд "Euphoria" цувралын Ethan Lewis-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Austin Abrams тоглосон бол эмэгтэй гол дүрд залуу жүжигчин Midori Francis тоглосон аж. 

3. JINGLE JANGLE: A CHRISTMAS JOURNEY

Цацагдах тов: Аравдугаар сарын 13

Үргэлжлэх хугацаа: 122 минут

Тайлбар: Бид өвөл юуг хүлээдэг вэ? Мэдээж Зул сар болон Шинэ жилийн баярыг хүлээдэг. Сэтгэл дотрыг дулаацуулж амьдралд гэрэл нэмэх эдгээр баяруудыг хайртай, дотнын хүмүүсгүйгээр төсөөлшгүй билээ. 

Киноны үйл явдлын тухайд нас дээр гарсан, тоглоом бүтээгч өвөө ач охинтойгоо хамтран нэгэн ид шидийн бүтээл урлана. Энэхүү бүтээлээ Зул сарын баяраар ажиллуулж чадвал тэдний амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно. 

Уг киноны продюсерээр алдарт дуучин John Legend ажилласнаас гадна "Key & Peele" инээдмийн цувралын гол дүр Keegan-Michael Key энэхүү киноны эсрэг талын дүрд тоглосноороо онцлог юм. 

4. CITATION

Цацагдах тов: Аравдугаар сарын 15

Үргэлжлэх хугацаа: 151 минут

Тайлбар: Магистрын ангийн сэргэлэн оюутан Moremi сургуульдаа нэр хүндтэй профессорыг өөрийг нь хүчирхийлэхээр завдсан талаар мэдэгдэнэ. Энэхүү киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тул та бүхэн заавал үзээрэй. 

5. "IN WONDER"

Цацагдах тов: Арваннэгдүгээр сарын 23

Үргэлжлэх хугацаа: 83 минут

Тайлбар: Дуучин Shawn Mendes-ийн дуу хөгжмийн ертөнцөд хүч үзэх явцдаа өөрийгөө хэрхэн олж нээсэн талаар өгүүлэх "In Wonder" баримтат кино ирэх сарын 23-ны өдөр "Netflix" видео стрийминг үйлчилгээнд байрших билээ. Тэрээр уг кинонд өөрийгөө хувь хүн талаас нь түлхүү харуулах аж. 

Гэхдээ түүний шүтэн бишрэгчид энэ бүгдээс илүү дуучин Camila Cabello-той үүсгэсэн харилцааных нь талаар үзэх хүлээлттэй байгаа гэж хэлж болно. Учир нь "In Wonder" киноны албан ёсны трейлэр бичлэгт дуучин залуу өөрийнхөө бичсэн бүхий л хайрын дууг дуучин Camila Cabello-д зориулагдсан гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл болзож байгаагаа албан ёсоор зарлахаасаа ч өмнө тэрээр дуунуудаа Camila-д зориулж бичдэг байсан аж. 

АРВАННЭГДҮГЭЭР САРД НЭМЭГДЭХ БУСАД БҮТЭЭЛҮҮД

Арваннэгдүгээр сарын 1

  • 60 Days In: Season 5
  • A Clockwork Orange
  • Casper
  • Christmas Break-In
  • Dawson’s Creek: Seasons 1-6
  • Easy A
  • Elf Pets: A Fox Cub’s Christmas Tale
  • Elf Pets: Santa’s Reindeer Rescue
  • Elliot the Littlest Reindeer
  • Forged in Fire: Season 6
  • Jumping the Broom
  • Knock Knock
  • Leah Remini: Scientology and the Aftermath: Seasons 1-3
  • Little Monsters (1989)
  • Mile 22
  • Ocean’s Eleven
  • Boyz n the Hood

  • Paul Blart: Mall Cop
  • Piercing
  • Platoon
  • School Daze
  • Snowden
  • The Garfield Show: Season 3
  • The Impossible
  • The Indian in the Cupboard
  • The Next Karate Kid
  • Wheels of Fortune
  • Yes Man

Арваннэгдүгээр сарын 4

  • A Christmas Catch
  • Christmas With A Prince
  • Love and Anarchy *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 5

  • Carmel: Who Killed Maria Marta? *Netflix Original
  • Midnight at the Magnolia
  • Operation Christmas Drop *Netflix Film
  • Paranormal *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 6

  • Country Ever After *Netflix Original
  • La trinchera infinita / The Endless Trench *Netflix Film
  • The Late Bloomer

Арваннэгдүгээр сарын 11

  • Aunty Donna’s Big Ol’ House of Fun *Netflix Comedy Special
  • The Liberator *Netflix Original
  • Nasce uma Rainha / A Queen Is Born *Netflix Original
  • What We Wanted *Netflix Film
  • Fruitvale Station
  • Graceful Friends
  • Ludo *Netflix Film
  • Prom Night

Арваннэгдүгээр сарын 13

  • American Horror Story: 1984
  • Jingle Jangle: A Christmas Journey *Netflix Film
  • The Life Ahead *Netflix Film
  • The Minions of Midas *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 15

  • A Very Country Christmas
  • America’s Next Top Model: Seasons 19 & 20
  • Cloudy with a Chance of Meatballs 2
  • The Crown: Season 4 *Netflix Original
  • Hometown Holiday
  • Survivor: Seasons 20 & 28
  • V for Vendetta

Арваннэгдүгээр сарын 16

  • Loving 
  • Whose Streets?

Арваннэгдүгээр сарын 17

  • The Boss Baby: Back in Business: Season 4 *Netflix Family
  • We Are the Champions *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 18

  • El sabor de las margaritas / Bitter Daisies: Season 2 *Netflix Original
  • Holiday Home Makeover with Mr. Christmas *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 20

  • Alien Xmas *Netflix Family
  • Flavorful Origins: Gansu Cuisine *Netflix Documentary
  • If Anything Happens I Love You *Netflix Film
  • Voices of Fire *Netflix Original

Арваннэгдүгээр сарын 22

  • Dolly Parton’s Christmas on the Square *Netflix Film
  • Machete Kills

Арваннэгдүгээр сарын 24

  • Dragons: Rescue Riders: Huttsgalor Holiday *Netflix Family
  • El Cuaderno de Tomy / Notes for My Son *Netflix Film
  • Hillbilly Elegy *Netflix Film
  • Wonderoos *Netflix Family

Арваннэгдүгээр сарын 25

  • The Christmas Chronicles: Part Two *Netflix Film
  • Great Pretender: Season 2 *Netflix Anime

Арваннэгдүгээр сарын 27

  • A Go! Go! Cory Carson Christmas *Netflix Family
  • The Call *Netflix Film
  • Dance Dreams: Hot Chocolate Nutcracker *Netflix Film
  • Don’t Listen *Netflix Film
  • Sugar Rush Christmas: Season 2 *Netflix Original
  • Over Christmas *Netflix Original
  • Virgin River: Season 2 *Netflix Original
  • La Belva / The Beast *Netflix Film

Арваннэгдүгээр сарын 30

  • The 2nd
  • A Love So Beautiful *Netflix Original
  • Finding Agnes *Netflix Film
  • RUST CREEK
  • Spookley and the Christmas Kittens *Netflix Family

Эх сурвалж: Insider

#Netflix #Арваннэгдүгээр сар #Кино