Дуучин Shawn Mendes: Би бичсэн дуу бүрээ CAMILA-д зориулсан


Миау | YOLO.MN
2020-10-22

Канад улсаас гаралтай залуу дуучин Shawn Mendes тун удахгүй "In Wonder" баримтат киноныхоо нээлтийг хийх гэж байгаа билээ. Тэгвэл уг киноны дөнгөж өчигдөрхөн цацагдсан трейлэр бичлэгт хэлсэн түүний үг олныг гайхшруулаад байна. 

Дуучин Shawn Mendes-ийн дуу хөгжмийн ертөнцөд хүч үзэх явцдаа өөрийгөө хэрхэн олж нээсэн талаар өгүүлэх "In Wonder" баримтат кино арваннэгдүгээр сарын 23-ны өдөр "Netflix" видео стрийминг үйлчилгээнд байрших билээ. Тэрээр уг кинонд өөрийгөө хувь хүн талаас нь түлхүү харуулах аж. 

Гэхдээ түүний шүтэн бишрэгчид энэ бүгдээс илүү дуучин Camila Cabello-той үүсгэсэн харилцааных нь талаар үзэх хүлээлттэй байгаа гэж хэлж болно. Учир нь "In Wonder" киноны албан ёсны трейлэр бичлэгт дуучин залуу өөрийнхөө бичсэн бүхий л хайрын дууг дуучин Camila Cabello-д зориулагдсан гэж хэлжээ. Өөрөөр хэлбэл болзож байгаагаа албан ёсоор зарлахаасаа ч өмнө тэрээр дуунуудаа Camila-д зориулж бичдэг байсан аж. 

Тэд анх 2014 онд дуучин Austin Mahone-ий тоглолтын үеэр танилцсан бөгөөд дараа жил нь "I Know What You Did Last Summer" хэмээх хамтын уран бүтээлээ гаргасан юм. Энэ цагаас хойш тэднийг үерхдэг гэх цуурхлууд тасралтгүй гарч байсан ч эдгээр цуурхлыг өнгөрсөн оны долдугаар сар хүртэл "Бид маш дотнын найзууд" гэх тайлбартайгаар няцааж байсан юм.

Ингээд тун удахгүй нээлтээ хийх гэж буй "In Wonder" баримтат киноны албан ёсны трейлэрийг хүлээн авна уу. 

Эх сурвалж: Elle, Insider

#Shawn Mendes #Camila Cabello #In Wonder