TRAILER: Жүжигчин Anne Hathaway ШУЛМАСЫН дүр бүтээжээ


Сондор | YOLO.MN
2020-10-20

Холливудын алдарт жүжигчин Жүжигчин Anne Hathaway-г “Гүнжийн өдрийн тэмдэглэл” хэмээх ялдам дүрээр нь үзэгчид илүүтэй мэдэх билээ.

Харин тэрээр саяхан “The Witches” хэмээн шинэ кинонд гол дүр бүтээжээ. Жүжигчин бүсгүй өмнөх даруухан дүрүүдээсээ тэс ондоо буюу хоёр хуруутай, сэтэрхий амтай, халзан, толгойлогч шулмасын дүрийг бүтээсэн нь үзэгч олонд ихэд сонирхолтой байгаа аж. Учир нь түүний өмнөх кинонуудын дүр нь ялдам, эмэгтэйлэг, эерэг дүрүүд байсан билээ.

“The Witches” кино аравдугаар сарын 22-ны өдөр HBO Max сувгаар цацагдах юм байна. Сонирхуулахад, Оскар, Эмми, Алтан бөмбөрцөг зэрэг наадмын шагналт жүжигчин бүсгүй 2015 онд хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдэж байсан билээ.

#The Witches