Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (10.19-10.25)


YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 19-нөөс аравдугаар сарын 25-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

УЛААНБААТАР ОЛОН УЛСЫН XII КИНО НААДАМ

Хэзээ: Аравдугаар сарын 19-25-ны хооронд

Хаана: Тэнгис кино театр

Зохион байгуулагч: Ulaanbaatar International Film Festival - UBIFF

Дэлгэрэнгүй: Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар Олон Улсын XII Кино Наадам” нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү наадам нь дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэхээр 12 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BUBBLE MONSTERS 2020 HALLOWEEN PARTY

Хэзээ: Аравдугаар сарын 25-ны 12:00 цагт

Хаана: Paris Event Hall

Зохион байгуулагч: Kitsune Cosplay Team, Bubble monsters

Үргэлжлэх хугацаа: 5 цаг

Дэлгэрэнгүй: Халловийний баярын үйл ажиллагаанууд аль хэдийнэ зарлагдаад эхэлжээ. Bubble tea-нд дуртай хэн бүхэнд нээлттэй энэхүү арга хэмжээгээр урлагийн тоглолт, уралдаан тэмцээн, косплей үзүүлбэрүүд зохион байгуулагдах аж.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ТОГЛОЛТ & ҮЗВЭР

DESANT X THUNDERZ - "IN THIS GAME" OFFICIAL CONCERT

Хэзээ: Аравдугаар сарын 23-ны 19:00 цагт

Хаана: Crocus Event Hall

Зохион байгуулагч: Toonot, ThunderZ, Desant

Үргэлжлэх хугацаа: 5 цаг

Дэлгэрэнгүй: “Backyard” тэмцээний ялагч Thunder болон реппэр Desant нар хамтарсан тоглолтоо зохион байгуулахаар болжээ.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

MAGIC CITY VOL.1

Хэзээ: Аравдугаар сарын 23-ны 22:00 цагт

Хаана: Triple Event Hall

Зохион байгуулагч: FLA, Monstar TV, Hotsauce

Үргэлжлэх хугацаа: 6 цаг

Дэлгэрэнгүй: Уг тоглолтод олон уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол Ginjin, Mrs.M, Tsetse, Vandebo, Lil Thug E, Enerel нар байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ROCK THIS WAY

Хэзээ: Аравдугаар сарын 24-ний 19:00 цагт

Хаана: River Sounds Live Music Club

Зохион байгуулагч: River Sounds Live Music Club

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Дэлгэрэнгүй: “River Sounds Live Music Club” 20 жилийнхээ ойн хүрээнд амьд хөгжим сонирхогч хүн бүхэнд зориулсан арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

BLOOM PARTY WITH SALVATORY

Хэзээ: Аравдугаар сарын 24-ний 21:00 цагт

Хаана: Funktion House Event Hall

Зохион байгуулагч: Bloom 

Үргэлжлэх хугацаа: 3+ цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү тоглолтод очсоноор уран бүтээлчдийн тоглолтыг үзэхийн зэрэгцээ сонирхолтой зүйлс хийж нэг оройг өнгөрүүлэх боломжтой. Олон реппэр, DJ нар оролцохоос онцолбол Una, Gezeg, Big Gee, Tatar, The C, Sash нар байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

PREDESTINATION #5

Хэзээ: Аравдугаар сарын 24-ний 18:00 цагт

Хаана: Ногоон Тагт

Зохион байгуулагч: Ном, Кино, Хөгжим, Уран зураг = УРЛАГ, Mongolian Cinemaniacs

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Дэлхийн шилдэг триллер төрлийн “Predestination” киног монгол орчуулгатай үзээрэй. Энэхүү кино нь цаг хугацаагаар аялан гэмт хэрэг мөрддөг тусгай албаны ажилтны тухай сонирхолтой үйл явдлыг өгүүлэх юм.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ЯПОН КИНОНЫ ӨДӨР

Хэзээ: Аравдугаар сарын 23-ны 18:30 цагт

Хаана: Монгол - Японы төв

Зохион байгуулагч: Монгол - Японы төв номын сан

Үргэлжлэх хугацаа: 1 цаг 30 минут

Дэлгэрэнгүй: Түр хугацаанд завсарласан “Японы кино өдөрлөг” арга хэмжээ ирэх долоо хоногоос тогтмол зохион байгуулагдахаар болжээ. Энэ удаа “Хамгийн амттай хоол” нэртэй кино хадмал орчуулгатай гарах аж. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АЯН

ЦУСАА БЭЛЭГЛЭЕ

Хэзээ: Аравдугаар сарын 21-ний 10:00 цагт

Хаана: Цус сэлбэлт судлалын үндэсний төв

Зохион байгуулагч: AMC

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү аян нь бусдад аз жаргал, амьдрал бэлэглэх боломжийг хамтдаа бүтээлцэж, нийгэмд сайн сайхан зүйлийг уриалах зорилготой аж. Таны бэлэглэсэн 350 мл цус гурван хүнд амьдрал бэлэглэх боломжтой юм шүү.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

АЯЛАЛ

ДҮҮЛЭН НИСЭХ АЯЛАЛ

Хэзээ: Аравдугаар сарын 24, 25-ны 08:00 цагт

Хаана: Баянзүрх хайрхан

Зохион байгуулагч: Азийн аялал

Үргэлжлэх хугацаа: 6 цаг

Дэлгэрэнгүй: Агаарын спорт сонирхогчдод зориулан шүхрээр нисэх нэг өдрийн сонирхолтой аялал ирэх долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулагдахаар болжээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе