Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (10.12-10.18)


YOLO.mn сайтын хамт олон ирэх долоо хоногт буюу аравдугаар сарын 12-ноос 18-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой үйл ажиллагаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬ 2020

Хэзээ: Аравдугаар сарын 15

Зохион байгуулагч: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Дэлгэрэнгүй: Энэ сарын 15-ны өдөр орон нутгийн сонгууль болох билээ. Орон нутгийн сонгууль нь бидний амьдарч байгаа нийслэл, дүүрэг, аймаг, суманд бидний өмнөөс шийдвэр гаргаж, хүрээлэн буй орчны өнгө төрхийг тодорхойлох, төлөвлөлт хийх, төсөв мөнгийг зарцуулах төлөөлөгчдийг сонгох хариуцлагатай өдөр юм.

Улаанбаатар хотын иргэд нийслэлийн болон дүүргийн төлөөлөгчөө сонгоно. Харин орон нутгийн хувьд аймаг болон сумын иргэдийн хуралд төлөөлөгчөө сонгоно. Хэрэв та 18 нас хүрсэн бол орон нутгийн сонгуульд заавал саналаа өгөөрэй. 

ҮЗЭСГЭЛЭН

МОНГОЛЫН НЭГ ӨГЛӨӨ X ЧИНИЙ НҮДЭЭР

Хэзээ: Аравдугаар сарын 8-12-ны хооронд

Хаана: Монголын Уран Зургийн Галерей

Зохион байгуулагч: Өглөө, Мину Хота

Үргэлжлэх хугацаа: 7 цаг

Дэлгэрэнгүй: Сошиал орчинд иргэдийн оролцоог дэмждэг “Өглөө” төслөөс зарласан "Монголын нэг өглөө" визуал дизайны уралдаан болон “Мину хота” төслийн "Чиний нүдээр мину хота" уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг үзэхийг санал болгож байна. Үзэсгэлэнд дижитал арт, иллюстраци, гэрэл зураг зэрэг бүтээлүүд оролцох аж. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

ХОВОР НОМ, МОНГОЛ БИЧГЭЭР ХЭВЛЭГДСЭН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Хэзээ: Аравдугаар сарын 12-14-ний 10:00 цагт

Хаана: МУИС-ийн номын сан

Зохион байгуулагч: МУИС-ийн номын сан

Үргэлжлэх хугацаа: 7 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү үзэсгэлэнд МУИС-ийн номын сангийн ховор ном, монгол бичгийн бүтээлийн танилцуулга болох аж. Хуучны номд дуртай найзуудаа дагуулаад яваарай. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

УРЛАГ МОНГОЛД ХӨГЖИХИЙН ТӨЛӨӨ ШОУ

Хэзээ: Аравдугаар сарын 16-ны 19:00 цагт

Хаана: Zaisan Event Hall

Зохион байгуулагч: BRB, Shoppy.mn 

Үргэлжлэх хугацаа: 4+ цаг

Дэлгэрэнгүй: Залуу уран бүтээлчид нэгдэн “Урлаг Монголд хөгжихийн төлөө” тоглолтоо зохион байгуулахаар болжээ. Тоглолтод Wolfizm, Don Dior, Pacrap, 168 нар оролцох аж.  

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

EXHIBIT 1

Хэзээ: Аравдугаар сарын 17-ны 20:00 цагт

Хаана: Q Art Gallery

Зохион байгуулагч: Gray Minds

Үргэлжлэх хугацаа: 7 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү арга хэмжээнд залуу уран бүтээлчид үзэл бодлоо солилцон, өөрсдийн уран бүтээлийг хүргэх юм. Олон залуу уран бүтээлчид оролцож байгаагаас онцолбол 290, The Colors, Anudol, Bodikhuu нар байна. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

DREAMERS' DAY #357: СИСТЕМ СҮЙТГЭГЧ (2019)

Хэзээ: Аравдугаар сарын 17-ны 16:00 цагт

Хаана: Тэнгис кино театр

Зохион байгуулагч: Tengis Cinema, Dreamers’ Day 

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Есөн настай, огцом ууртай Бенни охин Германы хүүхэд хамгааллын үйлчилгээний бүх хэсгээр аялсан түүхийг өгүүлэх киног “Goethe-Institut Mongolei” болон “Алтан хальс” холбооноос кино театрын дэлгэцнээ гаргахаар болжээ. 

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

СУРГАЛТ

АНГЛИ ХЭЛНИЙ ЯРИАНЫ КЛУБ / ENGLISH SPEAKING CLUB FOR ADULTS

Хэзээ: Аравдугаар сарын 12-ны 14:00 цагт

Хаана: Story Hub Mongolia

Зохион байгуулагч: Story Hub Mongolia

Үргэлжлэх хугацаа: 2 цаг

Дэлгэрэнгүй: Энэхүү ярианы клуб нь насанд хүрэгчид буюу 18-аас дээш насныханд зориулагдсан билээ. Хичээлийг Румын улсаас ирсэн John багш сонирхолтой байдлаар явуулах болно.

Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

#Event #Залуу үе