Залуу хүний ЗААВАЛ УНШИХ ном №5


О.Оюун-Эрдэнэ | YOLO.MN
2020-10-09

"Залуу хүний заавал унших ном" цувралынхаа тав дахь дугаарыг та бүхэнд хүргэж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү цувралаар санал болгож буй номууд та бүгдийн үзэл бодол, мэдлэг боловсрол болон аливааг харах өнцөгт бага ч болов эерэг нөлөө үзүүлж байгаа гэж найдаж байна. 

Цувралын энэ удаагийн дугаарт “TomYo EdTech” компанийн үүсгэн байгуулагч В.Баярсайханыг урьж оролцуулсан бөгөөд түүний санал болгож буй "Алхимич" ном нь дэлхий даяар 150 сая гаруй хувь борлуулагдсан алдартай бүтээл билээ. 

Санал болгож буй ном: "Алхимич"

Зохиолч: Пауло Коэльо

Төрөл: Уран зохиол

Товч агуулга: Хоньчин хүү Сантьяго ам дамжин яригддаг нууцлаг "эрдэнэс"-ийг олохын төлөө бүхнээ золиослон уртаас урт аялалд гардаг бөгөөд түүний энэхүү замд олон олон саад бэршхээл, сургамж, аз завшаан тохиолддог. Эцэст нь мөрөөдлийнхөө төлөө явсан хүн ямар ч нөхцөлд аз жаргалтай, адал явдалтай, сэтгэл хангалуун амьдардаг тухай өгүүлдэг. 

Үнэлгээ /Goodreads/: 3.88\5

YOLO: Бид энэ номыг яагаад унших ёстой вэ? 

- Залуусын ихэнх нь ямар нэгэн зүйлийг шинээр хийж эхлэхдээ, шийдвэр гаргахдаа, туршихдаа их хойрго ханддаг. Энэ нь ирээдүйд гарч болзошгүй эрсдэл эсвэл айдсаа даван туулж чаддаггүйтэй холбоотой. Ямарваа нэг зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж байвал ямар ч алдаа оноо гаргасан тухайн шийдвэр чинь чамайг илүү туршлагатай, илүү мундаг болгох учраас шинэ аялал руу зоригтойгоор орох хэрэгтэй гэдгийг энэ ном та бүхэнд ухааруулах болно.

YOLOТаны энэ номоос суралцаж, хэрэгжүүлж буй зүйл юу вэ?

- Бид бүгд ганцхан л амьдарна. Тиймээс тэр амьдралаа хүссэн зүйлээ туршиж, өөрийгөө сорьж, эрсдэл үүрч, сонирхолтойгоор өнгөрөөх учиртай гэдэг үзэл бодолтой маань нийцсэн. Бас намайг илүү хурцалж өгсөн. 

YOLOЭнэхүү номын хамгийн дуртай ишлэл тань?

Дараагийн дугаарт номд шимтэгч ямар эрхмийг урьж оролцуулмаар буйгаа сэтгэгдлээр үлдээгээрэй.

#Залуус #Ном