Бие хамгаалагчтайгаа гэр бүл шиг ДОТНО харилцаатай Кпоп алдартнууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-10-10

Өмнөд Солонгос улсын алдартнуудын хувьд хамгаалалтын албаны ажилчид ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Одууд шүтэн бишрэгчид болон үзэн ядагчдын аль алиных нь халдлагад өртөх өндөр магадлалтай тул бие хамгаалагчид нь хуваарьт ажлынх нь үеэр алхам ч холдохгүйгээр дагаж явдаг байна. Тэгвэл бие хамгаалагчтайгаа яг л гэр бүл шиг дотно байдаг Кпоп алдартнуудыг уншигч та бүхэндээ танилцуулж байна. 

IU

Дуучин IU "Ноён Park" нэрээрээ алдартай бие хамгаалагчтайгаа 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ. IU-гийн хувьд тэрээр яг л үеэл ах шиг нь байдаг бөгөөд шүтэн бишрэгчид нь ч түүнд сайн байдаг аж. Та бүхэнд сонирхуулан хэлэхэд "Ноён Park" өөрийн гэсэн фэн клубтэй гэнэ шүү. 

BTS - V

BTS хамтлагийнхан менежер, туслах ажилчид болон бие хамгаалагчидтайгаа маш сайхан харилцаатай байдгаараа алдартай. Ялангуяа тус хамтлагийн гишүүн V бие хамгаалагчийнхаа гараас байнга хөтөлж явдаг бөгөөд олон нийтийн газраар явахдаа хажуугаас нь бараг л холддоггүй аж. 

MINZY

2NE1 хамтлагийн гишүүн асан, дуучин Minzy-гийн бие хамгаалагч Kim Tae Soo Кпоп хөгжим сонсогчдийн дунд булчинлаг бие, царайлаг төрхөөрөө танигдсан. Тэд маш дотно бөгөөд хамт авахуулсан хөгжилтэй зургуудаа цахим хаягтаа тогтмол нийтэлдэг. Ерөнхийдөө ажил хэргийн гэхээсээ илүүтэйгээр дотнын найзууд шиг харилцаатай юм. 

KANG DANIEL

Wanna One хамтлаг үйл ажиллагаагаа явуулж байх үед ажиллаж байсан бие хамгаалагч залуу хамтлагийн гишүүдтэй их дотно байсан билээ. Хэдийгээр хамтлаг тарсан ч Kang Daniel түүнтэй одоог хүртэл холбоотой байдаг гэнэ. Мөн фэн уулзалтын үеэр тэдний хэрхэн хөгжилдөж байгааг доорх бичлэгээс харж болно шүү.

BIGBANG ХАМТЛАГ

BIGBANG хамтлагийн бие хамгаалагч Choi Jae Ho хамтлагийн гишүүдтэй олон жилийн турш хамтран ажиллаж байгаа билээ. Тэд олон жил хамтран ажилласандаа ч тэр үү, маш дотно бөгөөд бие хамгаалагч нь цахим хаягаа тэдний зургуудыг нийтэлж, шинэ уран бүтээл цацагдах бүрд нь амжилт хүссэн тайлбартай нийтлэл оруулдаг. 

SOMI

Дуучин Somi-гийн бие хамгаалагч түүнийг I.O.I хамтлагт байхаас нь хойш хамт байсан. Тэр бие хамгаалагчаа “ahjusshi” буюу "ахаа" гэж дуудах хэмжээний дотно аж. Ийнхүү Somi болон түүний бие хамгаалагч хоёрын хөгжилтэй бичлэгүүдээр нийтлэлээ төгсгөж байна. 

Эх сурвалж: Koreaboo

#Кпоп #Бие хамгаалагч