Тарган хэрэм McDonald's-ийн ойролцоо чийзбургер идэж байгаад баригджээ


Миау | YOLO.MN
2020-10-10

Амьтад үргэлж л хачирхалтай үйлдлүүдээрээ бидний хайрыг татаж, амьдралд маань өнгө нэмж байдаг билээ. Тиймдээ ч амьтанд хайргүй хүн гэж үгүй байх. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ нэгэн илүүдэл жинтэй хэрэмний бичлэгийг хүргэж байна. 

АНУ-ын Флорида мужийн Венец хотод амьдардаг Jamie Walton гэх залуу тус хотын McDonald's түргэн хоолны сүлжээ рестораны дэргэд чийзбургер буюу бяслагтай бургер идэж буй илүүдэл жинтэй хэрмийг дүрсжүүлэн интернэт сүлжээнд нийтэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ. Тэрээр: 

- "Ихэнх хүмүүс тэр хэрмийг зүгээр л нэг илүүдэл жинтэй хэрэм гэж байсан бол хэсэг бүлэг хүмүүс хээлтэй хэрэм байна гэцгээж байсан. Хэрэм жилийн энэ үед зулзагалах нь тийм ч түгээмэл тохиолдол биш учраас миний хувьд зүгээр л илүүдэл жинтэй хэрэм байсан гэж бодож байна.

Хэрэм боргоцой, самраар хооллодог ч маш их өлссөн үедээ мах идэх тохиолдол бий. Бие жижиг шувууд, могой, тэр байтугай мэрэгч амьтдаа ч идэх тохиолдол байдаг. Ялангуяа манай Флорида хавиар нутагладаг хэрэмнүүд юу ч идэхэд бэлэн байдаг" хэмээжээ. 

Эх сурвалж: 9GAG

#Амьтад #Хөгжилтэй түүх #Хэрэм