Мицубиши Корпорацийн олон улсын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2020-10-05

Япон Улсад төвтэй, дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгж, 600 гаруй охин болон хараат компанитай Мицубиши Корпорацийн олон улсын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг 2000 оноос эхлэн хөгжиж буй орнуудын дээд боловсролыг дэмжих ажлын хүрээнд ирээдүйд тухайн орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, амжилттай суралцаж буй оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн билээ.

ЗОРИЛГО: 

Монгол Улсын болон олон улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд тус тэтгэлгийн зорилго оршино.

Нийт тэтгэлэгт хамруулах оюутны тоо: Бакалаврын түвшний 8 суралцагч

Тэтгэлгийн хэмжээ: 2,000.000 төгрөг

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • МУИС-д амжилттай суралцаж буй Бакалаврын түвшний идэвхтэй төлөвийн суралцагч байх
  • Бакалаврын 1-ээс /1-р түвшний оюутнууд хамаарахгүй/ дээш түвшний нийгмийн идэвх, оролцоотой суралцагч байх
  • Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/ нь 3.0 буюу түүнээс дээш байх
  • Эрдэм шинжилгээний хурал, нийгмийн ажил, спорт, урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог бол давуу тал болно
  • Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт -2 хувь, татах
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургууль болон дүнгийн албан ёсны тодорхойлолт-2 хувь (монгол, англи)
  • Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд /Оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн орлогыг батлах бичиг баримт гэх мэт/
  • Оюутан байх хугацааны амжилтыг гэрчилсэн бичиг баримтын хуулбар

/Жич: Хөдөө орон нутгийн оюутнууд тодорхойлолт авахад хүндрэлтэй бол тэр талаар мэдэгдсэний үндсэн дээр заавал бүрдүүлэх шаардлагагүй. Мөн бүрдүүлсэн материалыг нүхтэй хавтсанд хийж хүлээлгэн өгнө./

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16:00 цаг

Хүлээн авах газар: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс, хичээлийн 2-р байрны 109 тоот

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Эх сурвалж: Монгол Улсын Их Сургууль

#тэтгэлэг #боломж #хөтөлбөр